Cranberries-ийн гоцлол дуучин Долорес О’ Риордан НАС БАРЖЭЭ

2018-01-16 12:56


    Ирландын Cranberries хамтлагийн гоцлол дуучин Долорес О'Риордан Лондон хотноо 46 насандаа нас баржээ. Амиа алдсан шалтгааны талаар тодорхой мэдээлэл алга байна. 




  Түүний цогцсыг Лондонгийн зочид буудлын өрөөнөөс олсон байна.  Дуучны төлөөлөгчийн албан ёсны мэдэгдлээр Долорес Лондон хотноо дуу бичлэг хийлгэхээр ирсэн байжээ. 


  “Түүний гэр бүлийнхэн гэнэтийн эмгэнэлтэй мэдээг сонсоод уй гашууд автсны дээр энэ хүнд үед гэр бүлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардаж байгаа” хэмээн төлөөлөгчийн мэдэгдэлд өгүүлсэн байна. 


  Долорес О'Риордан нь Cranberries хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ дэлхий даяар алдаршсан. 1994 онд тэрбээр хамгийн алдартай дуунуудын нэг болох Зомби дуугаа амилуулсан бөгөөд маш богино хугацаанд Австрали, Франц, Герман, Бельги болон бусад орнуудын алдартай дуунуудын жагсаалтад эхний байранд бичигдэх болсон юм. 

 


   Тэрбээр 2003 оноос бие даан уран бүтээлээ туурвиж эхлэн,  Мел Гибсоны бүтээсэн киноны дууг амилуулж байлаа. 


  О'Риордан  Duran Duran  хамтлагийн аяллын менежер асан Дон Бертонтой 20 жил амьдарсан. Тэд 3 хүүхэдтэй. 


  Өнгөрсөн онд Cranberries хамтлаг дэлхий даяар аялан тоглолт хийж эхлүүлж байгаа талаараа зарлаж байлаа. 


  Гэвч 2017 оны тавдугаар сард Европоор аялан тоглолт хийх үеэр О'Риорданы биеийн байдлын улмаас үлдсэн тоглолтуудаа цуцлаж байв. Хамтлагийн цахим хуудас дээр дуучны нуруу өвдсөн гэж тайлбарлаж байлаа.

 
  Улмаар өнгөрсөн оны 12 дугаар сард О'Риордан фейсбүүк хуудсандаа биеийн байдал сайн байгаа гээд Билборд сэтгүүлийн баярт зориулан дуу дуулсан гэдгээ бичиж байв. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.