Н.Баасанжав: Зүрх зогсоход АМЬДРАЛ ДУУСДАГ бол бид 5-6 цаг зогсоогоод мэс ажилбар хийдэг

2018-01-19 09:17

    Өөрийнх нь хэлсэнээр “Уртхан амьсгал авах эрхгүй үхэл амьдралын зааг дээр тэмцэж байдаг хүнд ажлынхаа стрессийг тайлахаар хурдан моринд шимтэх болсон” гэж ярих МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, хүний Гавьяат эмч Начингийн Баасанжавтай хагалгаанаас нь урьтаж цөөн хором ярилцсан юм. Энэ удаад бид  хүн амын дундах зүрх  судасны өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх гэхчилэн “ажлын яриа” өрнүүлэхгүй.




    ESA— Юу таныг моринд ингэтэл нь шимтүүлсэн юм бэ? 

    — Морь гэдэг чинь хийморийн амьтан шүү дээ. Эмчийн хөдөлмөр хүнд маш их стресстүүлдэг. Тэр тусмаа зүрхний мэс заслын эмч гэдэг бол үргэлж үхэл амьдралын зааг дээр хөдөлмөрлөж байдаг. Манай багшийн хэлдгээр уртхан амьсгал авах эрхгүй ажил. Энэ их ажлын стресс тайлах ганц арга бол миний хувьд морь болсон. Цэвэр агаар, цэнгэг усыг мэдрэхийн зэрэгцээ стрессээ тайлна. Адуун дундуураа алхаж явахад ямар сайхан байдаг гэж бодно. Жинхэнэ утгаараа стресс ядаргаа тайлагддаг. Тэгээд ч би чинь зургаан настайгаасаа эхлээд 13 хүртлээ хурдны морь унасан хүүхэд шүү. Би олон газрын адуутай. Гэхдээ бусдаас ялгарах нь адуугаа тухайн бүс нутагт нь малладаг.



   

    Жишээлбэл Говь-Алтайн Хөхморьт, Завханы Дөрвөлжин, Ховдын Мянгад суманд миний адуунууд бий. Адуугаа дасан зохицсон байгальд байлгаж, тэнд уяад тэр орчмын наадмуудад уралдуулдаг. Ховдод байдаг адуугаа Завханы Дөрвөлжингийн 90 жилийн ойд уралдуулж хоёр айраг, Хөх морьтын 90 жилийн ойгоор уралдуулж нэг айраг, Ховдын Хөхморьтын наадамд уралдуулж бас нэг айраг хүртсэн. Түүнчлэн Хөхморьт суманд байдаг адууны азарга Зэрэг сумын 90 жилийн ойд түрүүллээ шүү. Энэ мэтчилэн зөвхөн улс, бүсийн хэмжээнд гэлтгүй сум орон нутгийн хэмжээнд ч гэсэн сайхан л наадаж байна. Ийнхүү олон газрын адуутай болж байгаагийн гол зорилго нь тухайн адууны генийг сонирхож судалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар азарганд ямар гүү тавибал хурдлах магадлал өндөр байна гэдгийг харьцуулж байгаа гэх үү дээ. 


    ESA—Гол цөм адуу тань Дорнодод байдаг уу? 

    —Тиймээ. Гэхдээ Ховдын Мянгад, Говь-Алтайн Хөх морьт, Завханы Дөрвөлжин, Төв аймгийн Баян-Өнжүүлд  байгаа адуунууд ч гэсэн бас л удам угшилтай. Хамгийн анх бэлгэнд ирсэн нэг үрээ маань 2006 онд Ховд аймгийн Мянгад сумын наадамд соёолондоо түрүүлж байлаа. Энэ мэтчилэн ер нь л түрүүлж айрагдаад л байна шүү.


    ESA— Бэлэгний адуу олонтой болов уу хэмээн таамаглаж байна?


    —Тийм шүү. Бэлгэнд авсан адуу олон бий. Би ер нь цөөн адуу авсан хүн шүү. Ихэнх нь намайг моринд дуртайг мэдээд баярлаж талархснаа илэрхийлэн бэлэглэсэн байдаг. Хааяа энд тэндхийн наадам дээр явж байгаад хагалгаа хийлгэсэн хүмүүстэйгээ таарахаар сүйд болдог юм. 
 


    ESA— Тантай уулзах гэж жил тойрон хөөцөлдлөө. Энэ их ажлын хаагуур нь зав гаргаж адуун дээрээ очиж байна вэ?


    —Голдуу хагас, бүтэн сайныг л ашиглаж очно доо. Харин яг уяаны үеэр бол амралтаа тааруулаад авчихдаг юм. Манай гуравдугаар эмнэлэгт миний нэгэн адил морь сонирхдог эмч нар олон бий. Жишээлбэл мэдрэлийн мэс заслын эмч Аваажигмэд байна. Өөрөө Сүхбаатар  аймгийн хүн болохоор олон сайхан хурдан адуутай. Бид хааяа морь яринаа бас./инээв/


    ESA— Гэр бүлийнхэн тань таны хоббиг хэр дэмжиж байх юм?  


    —Манай дүү, манай хүүхдүүд морь сонирхоноо. Эхэндээ ч төв газар төрж өссөн улс тэгтлээ ч тоохгүй байсан л даа. Харин морь айрагдаад ирэхээр татагдаад ирдэг бололтой юм билээ. Одоо бол арай өөр шүү.Гэхдээ хүүхдүүдээс илүү гэр бүлийн хүн маань моринд маш их хайртай.Бараг надаас илүү  шүү. Надтай байнга цуг явна. Морь их сайн мэднэ, танина. Хоёроос гурван жилийн өмнө  санагдаж байна. Хамт явж байгаад “энэ азаргыг авчихмаар байна” гэхээр нь авчихсан чинь одоо сайхан хурдалж байгаа. Манай эхнэр бас эмч л дээ. Энэ жил баруун бүсэд хул азарга түрүүлэхэд уяан дээр нь оччихсон дөрвөн мөчинд нь массаж хийгээд сууж байсан. 
 


    ESA— Эхнэр тань уралдаад ирсэн моринд массаж хийгээд сууж байдаг гэсэн. Харин та аль талын тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ. Хүн, малын физиологид ижил төстэй зүйл цөөнгүй биз?


    —Мэдээж эмчийн хувьд уралдах морьдынхоо эрүүл мэндэд анхаарал тавилгүй яахав. Энэ бол миний үүрэг шүү дээ. Хоол ундны зохицол, цусны өтгөрөлт гээд хяналгүй яахав. Би боддог юм. Болж өгвөл морины цусны бүлэгнэлтийг уралдахаас нь өмнө үздэг болчихвол гэж. Урьд орой нь юм уу,  өглөө эрт үзэж болно шүү дээ. Ингэвэл олон сайхан буян уралдааны замд эндэхгүй байх. 
 


    ESA— Тэрийг үзэх боломжгүй юу?


    —Нэвтрүүлж болно шүү дээ. Малын эмч нар энэ талаар бодож л байдаг байлгүй дээ. Хүнд бол тэрийг шууд нэвтрүүлмээр байгаа юм. Ер нь морь үхэж байгаа явдал бол хоёр л зүйлээс болж байгаа юм. Нэгдүгээрт, цус нь өтгөрөөд цусны эргэлтгүй болсноос. Хоёрдугаарт, хоол ундны зохицол. 

 


ESA— Уртхан амьсгал авах эрхгүй энэ мэргэжлийг яагаад сонгосон юм бэ? 


    —Би жирийн л нэг хөдөөний малчин айлын хүүхэд шүү дээ. Аравдугаар анги төгсөөд оногдсон нь хуваар нь энэ. Тэр үед өөрөө ч тэнд оръё гээгүй. Тухайн үед гол нь багш нарын хуваарилалтаар л анагаахад орсон гэхэд болно доо. Дээр нь аавын “эмч болбол зүгээр шүү. Манайхан дунд сайн эм барьдаг лам нар олон байсан” гэдэг үг нөлөөлсөн байх.Тэгээд л яваад орчихсон. Зүрхний мэс заслаар мэргэшсэн тухайд бол миний багш алдарт мэс засалч, Монголын цээжний хөндийн мэс заслыг үндэслэгч, зүрхний мэс заслын тэнхимийг үүсгэн байгуулагч Шагдарсүрэн багшийн маань нөлөө их бий. Намайг сургуулиа төгсч очоод Ховдод ажиллаж байтал багш татаж авчраад зүрхний мэс засалч болгосон.


    ESA— Та долоо хоногт дунджаар хичнээн хагалгаанд ордог вэ? 


    —Энэ мэргэжлийг эзэмшсэнээсээ хойш 15-16 мянган хагалгаа хийсэн байна лээ. Одоогоос 2-3 жилийн өмнө гэхэд л долоо хоногт 14-15 хагалгаанд ордог байсан. Харин сүүлийн үед нас яваад бас шавь нар маань дадлагажаад долоо хоногт дунджаар 5-6 хагалгаанд орж байна. Хүний амьдрал зүрхний цохилтоор хэмжигдэж байдаг. Зүрх зогсоход хүний амьдрал дуусдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, зүрх таван минут зогсоход тэр хүн бурхны оронд явна. Харин бид 5-6 цагийн туршхүний зүрхийг зогсоогоод мэс ажилбар хийдэг. Түүгээрээ маш нарийн, хэцүү л дээ. Нэг секунд ч алдах эрхгүй.Хугацаа алдах тусмаа зүрхний сэргэх чадвар мууддаг.  


    ESA— Монголчуудын хувьд зүрхний ямар өвчин илүү давамгай байдаг вэ. Тэр нь юутай холбоотой байхав? 


    —Зүрхний гажиг өвчнийг гурван том бүлэг болгож хувааж байгаа юм. Нэгдүгээрт, зүрхний төрөлхийн гажиг. Хоёрдугаарт, олдмол гажиг. Гуравдугаар,  титэм судасны гажиг. Манайхан дээрх гурван хэлбэрийн өвчлөлийн аль алинаар нь өвддөг. Тэр тусмаа төрөлхийн гажиг бүр илүү давамгай. Долоо хоногт хавхлагийн гажгаар 7-8 хагалгаа хийгддэг. Мөн зүрхний архаг хуучтай хүмүүс олширч байна. Эдгээр нь хөдөлгөөний дутагдал идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн гэх мэт олон нөхцөл шалтгаантай. Манайхан чинь өөх тос ихтэй хоол идчихээд  хөдөлгөөнөө хорьчихдог. Энэ яваандаа зүрхний өвчнөөр өвдөх суурь болж байна шүү дээ. Тиймээс болж өгвөл өөх тос багатай хоол идэж, аль болохоор идэвхтэй хөдөлж байх хэрэгтэй. Ингээд ярилцлагаа дуусгах уу. Хагалгаанд орох цаг болчихлоо.


    ESA— Их ажлынхаа хажуугаар цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 36 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (36)

Зочин /66.181.161.68/

2019-03-14 20:08

Хувийн эмнэлэг нь хаана байдаг вэ, Олон жилийн өмнө үзүүлж байсан, Одоо нэг үзүүлмээр байгаа юмаа, Мэддэг нь хэлээд өгөөч, баярлалаа

Хариулах 0 0
Зочин /103.26.194.97/

2019-03-11 21:16

Эмчдээ, шавь нарт нь, эмчлүүлэгч нарт нь эрүүл энхийг хүсьe.

Хариулах 0 0
ЗочинНараа /202.179.24.111/

2019-03-11 15:14

Даруухан мундаг эмч ганц зүрх гэлгүй бусад төрлийн хагалгаанд зөвлөхөөр ордог олон эмнэлэгт багш болсон гавьяат шүү таньдаа урт удаан наслаж эрүүл энхийг хүсье

Хариулах 0 2
Энхээ /103.26.194.78/

2019-03-11 03:51

Хүндлэхгүй байхын аргагүй л алтан гартай хүндээ.

Хариулах 0 3
Зочин /139.5.216.218/

2019-03-11 03:01

Ene muulah geed bga humuus oorsdoo ydaj neg hunii ami avarchaad soliorooroi

Хариулах 0 6
Зочин /66.181.182.148/

2019-03-10 22:01

долигонуур зангийнхаа хүчээр гавьяа шагналыг их хурааж нэр хүндээ дээшлүүлсэн болохоос энэ дайны хагалгаа хийдэг эмч маш олон байгаа Даьаацэрэн эмч лав энэ хүнээс хавьгүй илүү чадалтай Баасанжаь бол зүгээр л өөрийгөө рекламдаж дээгүүр долигонуур явдаг арчаагүй өвгөн

Хариулах 4 0
Зочин /66.181.182.148/

2019-03-10 21:53

их л шуналтай хүндээ залуу үедээ зайгаа тавьж өгөхгүй бүх шагналыг өөр дээрээ хураагаад хамт ажилладаг эмч нараа үгүйсгээд өөрөө л баастай бурхан мэт аягалдагаа болимоор юм яс юман дээр хагалгаанд залуучууд ороод өөрөө үзэгдсэн бодоод л явж байдаг шүү дэн

Хариулах 4 1
Зочин /150.129.143.36/

2019-03-10 21:38

амь аварсан хүн олон л байдаг байх гэхдээ аварч байгаа нэрээр алж байгаа, амьд хүн дээр анагаах ухааны туршилт хийдгээ больмоор юм. хийж байгаа хагалгаа бүхэндээ амь нас аврах хэдэн хувийн баталгаа өгч байгаагаа ар гэрт нь бодитоор хэлж, хагалгаанд орохгүйгээр амьд явж байгаа хүнийг аль гэхэв.

Хариулах 1 1
Тунгалаг /202.9.42.114/

2019-03-10 20:33

Алтан гартай эмчдээ залуу эмч нар энэ хун уу зан харьцаа ёс зуй мэдлэг чадвар овчтондоо зоволгоо огох гэх мэт олон зуйлийг сурах хэрэгтэй.

Хариулах 0 1
Зочин /223.39.191.232/

2018-11-21 04:48

Tand mash ih bayarlaj yawdag terteeh 1990 ond aaw mini 37 hon nastaidaa zurhnii tom mes zasald orj aawiin mini amiig awarch bsan achtai buyantai hun shu.baasanjaw gedeg neriig sonsoj bsan onoodor ene medeegeer zurgiig n harlaa.tand hamgiin sain saihniig husej urt udaan naslahiig husey.

Хариулах 0 7
Зочинdavaa /59.153.113.68/

2018-11-20 19:41

Emch maani yag heveeree bn shuu barag 20 jiliin omno manai hamaatnii duu ohind hagalgaa hiij bilee odoo ter ohin maani eruul saruul busgui boljee ter ued bi joohon huuhed bsan ch tsaraig ni sain tanij bn aa hagalgaa amjilttai bolohod ih bayarlaj bilee bayarlalaa tandaa

Хариулах 0 2
Зочинdavaa /59.153.113.68/

2018-11-20 19:38

Mundag emch altan gartai hun dee hairlaj hundeldeg shuu

Хариулах 0 2
Зочин /150.129.141.15/

2018-11-19 07:03

Erdemtei hun daruu, ih murun dulguun gedeg saihan ishlel yag bidnii bagshid baidag hun dee. Bagshdaa urt naslaj, udaan jargahiig husie.

Хариулах 0 2
Цоомоо /103.26.194.105/

2018-11-18 13:33

Баасанжав эмч маш чадалтай эмч билээ.баярлаж явдаг шүү

Хариулах 0 2
Зочин /202.126.89.232/

2018-11-17 11:08

мундаг агуу эмч таньд баярлаж явдаг шүү.

Хариулах 0 1
Дархан-Уул Н.Тунгалаг /202.72.240.5/

2018-05-18 15:33

Алтан гартай эмч Баасанжав тандаа маш их баярлаж явдаг. 6 жилийн өмнө Баасанжав эмч зориглож надад хагалгаа хийгээгүй бол их л хүнд байх байлаа. Баасанжав, Даваацэрэн, Түмэнжаргал эмч нарын баг хагалгааг амжилттай хийснээр надад амь хайрласан юм даа. Тэр үеэс эмч нарын цалинг нэмдэг болоосой гэж үргэлж бодож, хүмүүст хэлж байдаг. Ялангуяа мэс заслын эмч нар, сэхээний эмч нар гээд яасан хүнд хөдөлмөр вэ . Ийм хүнд ажлыг энэ олон жил хийж , хүн арддаа тусалж байдаг аргагүй л бурханы элч юм даа. Бурхан та нарыг минь асар ихээр ивээх болтугай.

Хариулах 0 3
Зочин /103.26.195.13/

2018-05-08 11:22

Yostoi mongolchuudad burhnaas ugsun tom beleg Ingeed haraad baihad Howdiinhon mash mundag mongoliin burhan tolgoi gartai emch nartai yum zurhnii Baasanjaw, Emegteichuudiin ardiin emch Jaw geh met tolgoi saitai humuusiin ulgii yum

Хариулах 0 4
Зочин /118.45.124.222/

2018-05-08 21:37

Ter ni ch uneen iod ihtei ustai gsendee tolgoi saitai bdg gsn shuu baruun aimgiinhan

Хариулах 0 1
Зочин /66.181.176.226/

2018-05-08 10:57

Ene hun ih engiin daruu. Mundag hun bnlee bayn yduu ylgalgu haritsdag altan gartai emch hun

Хариулах 0 1
АРЬС БАЙГАЛЗочин /124.158.77.15/

2018-05-07 17:51

БАГШДАА УРТ УДААН НАСАЛЖ БУЯНТ АЖЛАА ХИЙСЭЭР БАЙХЫГ ЕРӨӨЕ. ХҮНИЙ ДЭЭД БАГШ МИНЬ.

Хариулах 0 1
Хөвсгөл Мөрөн Ж.ЭрдэнэбатЗочин /203.91.115.43/

2018-05-06 11:20

Амьд бурхан. Энэ хүнд л төр засаг минь түмэн олныхоо өмнөөс гараа тэнийлгэмээр даанч арчаагүй юм даа. Дуучид бөхчүүдэд ЛАНД200 өгцгөөх юм. Тэд хэдэн хүнд хэзээ амьдрал бэлэглэсэн юм. Даан ч дээ. Баячууд минь нэгийг бодож хоёрыг сэтгээч

Хариулах 0 8
Зочин /64.119.20.172/

2018-05-05 14:50

Алтан гартай бурхан эмч. Эмч хүн өвчтөнд хэзээ ч өөр өөр ханддаггүй. Тухайн хүн бүр их хүндэрсэн тохиолдолд хагалгаа эмчилгээ хийх аргагүй үед гэр бүлийнхэнд нь шууд хэлдэг шүү дээ. Худлаа ярьж хагалгаанд оруулж хүн зовоох [хориотой үг]рдлагагүй биз дээ

Хариулах 0 1
Зочин /27.123.214.110/

2018-05-05 14:32

Mundag emch shvvv ahad mine hagalgaa hiij ogson odoo ah mine mash sain bgaa 2018.03.09nd hawhlagani hagalgaand orson ajil amidrald n sain saihan bvhniig hvsen erooe

Хариулах 1 1
Зочин /122.201.31.96/

2018-05-05 14:26

Охиныг минь 4 хөн настай баыхад хагалгаа хийж амийг нь аварсан ачтан билээ.. Шүтэж амьдардаг билээ энэ хүнийг. Урт насалж удаан жаргаарай та минь.

Хариулах 0 2
Д.Бишхүү /66.181.160.109/

2018-01-20 22:22

Аавд минь зүрхний хавхлага солих мэс ажилбар амжилттай хийж өгсөн буянтай чадварлаг эмч дээ. Баян ядуу алгаж харьцдаг гэж бичээд байх шиг байна. Тийм юм ёстой байхгүй шүү. Би бол баян биш. Хуваарь зав чөлөө нь таарвал бүх хүнд л зөвөлгөө өгч хагалгаа хийж өгдөг хүн.

Хариулах 0 7
Зочин /139.5.216.98/

2018-01-20 20:20

Естой сайн хүн гэж хэлж мэдэхгүй юм байна. Хүн хүнд янз бүр ялгаж үйлчилдэг байх.

Хариулах 5 1
Зочин /103.10.21.55/

2018-01-20 19:44

2017oni 12 sard uvsad irj duud mini hagalgaa hiisen mundag chadaltai emch bnlee .bayarlaj yavdag shuu

Хариулах 0 1
Байгал /66.181.187.135/

2018-01-20 08:32

Хамгийн энгийн. Хамгийн чадалтай. Хамгийн хүн чанартай. Мундаг багш минь байгаам даа. Үргэлж хүндэлж явдаг шүү.

Хариулах 1 5
Зочин /66.181.183.70/

2018-01-20 09:59

Chamruu odort heden zuun hun zalgaj minut tutamd utas chin dugardag bol chi utsaa asaalttai blgaal bhuu

Хариулах 1 4
Зочин /103.57.94.204/

2018-01-20 08:10

Утсаа огт авахгүй хаачдаг.хүн рүү болохоор өөрийн хэрэг болохоор утсаараа залгаж өөрийн ажлаа бүтээдэг хүн дээ.

Хариулах 1 3
Зочин /182.160.1.94/

2018-01-23 22:02

За чи битгий өөрийнхөө эрх ашигийг бод энэ хүн хүний төлөө өдөр болгон утасаар ярих завгүй бгаа шдээ

Хариулах 0 4
Зочинk /64.119.25.235/

2018-11-18 23:54

Ццц, яацан тархитай хүн бэ та. Наад хүн чинь 7 хоногтоо 15 цагийн хагалгаанд орж байна, хэдий заванд нь утсаар яриад сууж байх вэ.

Хариулах 0 3
Зочин /202.9.43.6/

2018-01-20 07:45

Eejid mini hagalgaa hiisen mundag achtai emch shvv bayarlaj ywdagshvv tanid

Хариулах 0 3
ИргэнЗочин /66.181.184.173/

2018-01-19 17:34

Энэ эмчид зүрх маш их эвгүйтээд очиж байв ер тоохгүй ширээнээсээ хятад үрэл өгч байж билээ зүгээр энийг уу гээд гаргасан маргааш нөгөөдрөөс нь бие муудаад хагалгаанд орсон залуу эмч үзээд яаралтай хагалгаанд орсон төрийн дээд шагнал авсан мундаг эмч гээд зорьж очсон чинь ёстой дэмий юм билээ. Энгийн танилгүй ард бол энэ эмчид очоод хэрэггүй санагдаж их гомдсон ард түмэндээ алгачилалгүй үйлчилж ядахдаа сайхан зөвлөлгөө өгч байгаасай.

Хариулах 5 8
Зочин /27.123.212.137/

2018-01-19 15:36

Монголчуудын ихэнх нь амьдралынхаа турш биеэ хайхрахгүй явж явчаад үхэхийн даваан дээр эмнэлгийн босго давангуутаа намайг эдгээ эмчил, тангараг өргөсөн байж нтр гэж солиорхыг нь яаанаа! Өвдөхөөсөө өмнө урдчилан сэргийлж эрүүл хэв маягаар амьдарчаад эмч нараа буруутгаа

Хариулах 3 11
Зочин монгу /37.29.41.114/

2018-08-09 18:50

Эмч хунтэй адил их зантай долигнуур монготэй хунд бурхан хуртэл бохолздогтэй адил.харин оороо болгоомжтой дугараа овдохийн цагт омоороод байгаа эмч нар тоохгуй байж мэднэ.яаж ч урьдчилан сэргийлээд цаг нь болсон бол ухлийн овчин ирдгийг буу март.буу бардамна. Хун бур санаснаа хэлэх эрхтэй

Хариулах 1 0
Зоjqчин /103.10.23.94/

2018-08-17 21:37

Solior chi

0 0
Зочин /66.181.161.75/

2018-01-19 13:14

Захиралд амжилт

Хариулах 0 3
Зочин /43.228.131.35/

2018-01-19 13:11

Сайхан хүн байна лээ. Монголд энэ хүний 1000, 1000 шавь нар нь байна бүгд мундаг хүмүүс. Энэ хүн ханийг минь аварсан. Ачтай буянтай хүн дээ

Хариулах 0 7
Зочин /103.229.121.231/

2018-01-19 13:01

Хүнийг сайн сайхан явахад сүйд болдог мөртлөө өвчин зовлонд нэрвэгдэхээр нүүрээ буруулдаг өвгөн байна лээ Баасанжав. Хүн чанар муутай.

Хариулах 5 5
Зочин /103.229.122.164/

2018-01-19 14:14

Yaj notlohiin neree nuutslaad hun muulah oor shig chine huniig burhan eweej owchin zowlongui amidruulaasai. Ene emchiig baynd dolignoj yduusaas nuur buuralsniig law medkun bn

Хариулах 1 2
Зочин /103.26.195.13/

2018-05-08 11:26

Olon myangan hund amidral hairalsan huniig buruutgaj yaj zurhelnew!!!!

0 1
Зочин /103.229.122.164/

2018-01-19 14:14

Yaj notlohiin neree nuutslaad hun muulah oor shig chine huniig burhan eweej owchin zowlongui amidruulaasai. Ene emchiig baynd dolignoj yduusaas nuur buuralsniig law medkun bn

Хариулах 1 1
Зочин /103.229.122.164/

2018-01-19 10:33

Hun aldaj endelgui l yhwdee ymr robot bishdee olon myngan huniig awarch eruul saruul amidruulsan mundag emch shuu.

Хариулах 0 4
Зочин /59.153.114.173/

2018-01-19 10:23

1.2 sekund aldah erhgui gej yrih yum ene hun aldasn shuu dee minii eejiig haiihraagui ene hunii buruugaas bolj ungursun.

Хариулах 6 2
Зочин /103.229.122.164/

2018-01-19 10:37

Haramsaltai ch tani eejiin buruu zurshil ooriigoo hairlaagui ert onoshluulaaguigees owchin n hundersen bhda. Yu gj l tani eejiig alchii haihrahgui baya gj bodhiwdee. Gantshan tani eejid tusgailan uilchilne gj yu bhw heden myngan hun ene hund uzuulchih yumsan eruuljchih yumsan zowolgoo awchih yumsan ydaj gants chagnuur tawiulchih yumsan gj bodoj ywdag hun olon bdag yum bnlee. Bi ooroo ch harsan heden odor huleej odor shonogui sahij suuj uzsen

Хариулах 3 9
Зочин /43.228.131.35/

2018-01-19 13:10

Нэг л зүйл байгаан, Эмч нар хэзээ ч энэ хүн үхсэн ч яахав сэхсэн ч яахав надад хамаагүй гэж асуудалд ханддаггүй.Амийг нь аврах арга бүрийг сүвэгчилдэг юм билээ. Эхнэр мань яг энэ хүний эмчлүүлэгч, өвчтөн. Би Монгол эмч нарыг үнэхээр бишэрсэн. Үнэн сэтгэлээсээ хагалгаа, эмчилгээ бүгдийг хйидэг.

Хариулах 0 8
Зочин монгу /37.29.41.114/

2018-08-09 18:52

Зов хэлжээ

0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.