БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатын бодлогогүй яриа Ерөнхий сайдын “ЗЭВҮҮ”-г хүргэсэн нь

2018-01-19 10:06

  Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд БНСУ-д албан айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийсэн.


  Уг албан айлчлалын үр дүн нь БНСУ-ын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал болов бололтой. нэхүү зээлийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн.


 
  БНСУ-аас авсан уг зээлийг агаарын бохирдлыг бууруулах ямар төсөлд зарцуулах талаар өчигдөр /1.18/ болсон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатаас сэтгүүлчид тодруулга авахад Тэрбээр, “Зээлээр авах бүх мөнгийг зуух тараахад зарцуулахгүй. Зөвхөн зорилтот бүлэгт л зуух тараана” гэж хариулсан. Байгаль орчны сайдын энэ хариулт засгийн газрын тэргүүнд нь огт таалагдаагүй бололтой. Ямар сайндаа дургүйцэл бухимдлаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ. 

 

  Бодлогын асуудлыг нь буруу тайлбарлаж, танхимынх нь нэр хүндийг унагаж байгаа салбарын Сайддаа бухимдсан Ерөнхий сайдын эгдүүцлийг ойлгож болох ч нэг зүйл тун ойлгомжгүй санагдсан нь Н.Цэрэнбат сайдтай Ерөнхий сайд огт уулздаггүй бололтой. Эсвэл айлчлалд хамт явж, Засгийн хуралдаанд хамт суудаг ч хоорондоо огт ярилцдаггүй, тэр бүү хэл нэгнийхээ юу ярьж байгааг хэн хэн нь сонсохыг ч хүсдэггүй бололтой.

 

   Үгүйсэн бол лхагва гариг болгон болдог Засгийн газрын хуралдаан дээр л бодлогын зөрүүтэй зүйл ярьж байгаа Байгаль орчны сайддаа анхааруулахад хангалттай баймаарсан. Бүр байг гэхэд өрөөндөө дуудан оруулж ирж байгаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөгийн Төрийн тэргүүн Х.Баттулгыг хэвлэлийн камерын дуран, микрофоны өмнө “эрүүний шөл” уулгасан аргыг хэрэглэхэд болох байсан. 

 


  Даанч царай, царайгаа харахаас дургүй нь хүрдэг учраас л арга буюу фэйсбүүк хуудсаар загнаж байх вэ дээ?  Энгийн энэ жишээ л “Ардын засаг” дотроо ямар их хагаралтай байгааг илтгэх ажээ.

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.