Рок сонсдог хүмүүсийн ОЮУНЫ ЧАДАМЖ ӨНДӨР байдаг гэв 

2018-01-19 11:29


  Рок сонсдог хүмүүс боловсролгүй түрэмгий байдаг бол тайван, хариуцлагатай, боловсролтой хүмүүс сонгодог хөгжим сонсдог гэсэн ойлголт түгээмэл байсаар ирсэн. Харин энэ ойлголт ташаа гэж эрдэмтэд мэдэгджээ. 



  Эрдэмтэд олон жилийн турш хөгжмийн сонголт оюун ухаанд хэрхэн нөлөөлдгийг судлажээ. Судалгаанаас гарсан үр дүн олон хүнийг гайхшруулсан байна. Учир нь поп хөгжим сонсдог хүмүүс хөдөлмөрч, харин рок сонсох дуртай хүмүүсийн оюуны чадамж хамгийн өндөр байдаг гэнэ. 


  Өмнө нь Эдинбург дахь Хэриот-Уотт их сургуулийн профессор Адриан Норто тэргүүтэй эрдэмтэд хүмүүсийн хөгжмийн сонголт тэдний оюун ухаан болон зан байдалтай хэрхэн холбогддог талаар судалж байв. 


 Судалгааны явцад эрдэмтэд дэлхийн олон орны, нийтдээ 36 мянган хүнээс судалгаа авчээ. Сайн дурын оролцогчдын оюуны түвшинг тогтоохын тулд эрдэмтэд оюуны чадамжийн сонгодог тестүүд, мөн ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт багтдаг асуултуудыг ашигласан байна. 


  Рок хөгжим өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн сэтгэлзүйд таагүйгээр нөлөөлдөг гэдгийг харуулах зорилготой байсан ч  судалгааны дүн огт өөрөөр гарч эрдэмтдийг гайхшруулсан гэнэ. 


  “Сонгодог хөгжим болон хүнд рок сонсох дуртай хүмүүсийн сэтгэлзүйн байдал маш адилхан байгаад бид үнэхээр гайхсан” гэж Адриан Норт ярьжээ. 


  “Хүнд рок сонсдог хүмүүсийг гүн хямралд орсон, амиа хорлоход бэлэн гэсэн ойлголт олон нийтийн дунд байдаг. Мөн рокерууд нийгмийн хамгийн аюултай хүмүүс гэж ойлгох нь ч бий. Гэтэл үнэн хэрэгтээ тэд хэнд ч гэм хоргүй тэр бүү хэл нийгэмд тустай хүмүүс байдаг” гэж эрдэмтэн цохон тэмдэглэжээ. 


  Рок сонсох дуртай насанд хүрэгчид сонгодог бүтээлийг ч шимтэн сонгох нь их бөгөөд энэ хоёр чиглэлийн хөгжмийг сонсдог хүмүүсийн зан байдал их адилхан, аль аль нь бүтээлч, аливаа ажлыг албадлагаар хийдэггүй сайн талтай ч нийтэч бус байх нь элбэг байдаг гэнэ. 


  Судалгааны явцад оюуны чадамжын тестээр хамгийн бага үр дүн гаргасан хүмүүс нь рэп, хип-хоп, R&B урсгалыг сонирхогчид байжээ.  Гэхдээ тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж өндөр, мөн бусадтай харилцах чадвар сайн байдаг гэнэ. 


  Бүжгийн хөгжим сонсдог хүмүүс хамгийн бүтээлч бол кантри хөгжим, трэнд болж буй дуунуудыг сонсох дуртай хүмүүс хамгийн хөдөлмөрч хүмүүс байдаг аж. 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.