Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д Монголын шигшээ оролцоно

2018-01-19 14:21

    Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн 2018 оны ДАШТ-д эрэгтэйчүүдийн шилдэг 20 багийг сонгосон бөгөөд Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг уг шалгаруулалтаар шилдгүүдийн тоонд багтжээ. 




    Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний товыг  2018 оны 6 дугаар сарын 8-12-нд Филиппиний нийслэл Манила хотноо зохион байгуулахаар зарлалаа. ДАШТ-ий шувтаргын тоглолтууд Филиппиний Үндэсний өдөр гэж нэрлэдэг тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаа аж. ДАШТ-ий үеэр эрэгтэйчүүдийн цагариган дээрээс довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын болон шидэлтийн тэмцээн болох гэнэ.

    2018 оны ДАШТ-д оролцохоор шалгарсан эрэгтэй багуудад Бразил, Канад, Хорват, Эквадор, Эстони, Япон, Йордан, Киргизстан, Латви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Румын, ОХУ, Серби, Словени, Украин, Уругвайн шигшээ багтжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.