Түүхэнд анх удаа дауны синдромтой бүсгүй гоо бүсгүйн тэмцээний ялагч болжээ 

2018-01-21 12:31


  АНУ-ын мужийн Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа Дауны синдромтой  бүсгүй ялалт байгуулж, “Миннесотагийн гоо бүсгүй” титэм хүртжээ. 

 


  Ийнхүү 22 настай Микайла Холмгрен бүсгүй мужийнхаа тэргүүн гоо бүсгүйгээр шалгарсан байна. 
Шүүгчид түүнийг гайхалтай инээмсэглэдэг мөн бүжгийн авьяасныхаа ачаар ялалт байгуулсан гэж онцолжээ.  “Микайла бол  ер бусын, маш амжилттай яваа бүсгүй. Тэр тэмцээнд оролцогчдод байгаасай гэж бидний хүсдэг бүхий л чадварыг шингээсэн” гэж тэмцээий гүйцэтгэх захирал Деник Уоллис ярьсан байна. 

 

“Гайхалтай. Би цочролд орсон, одоо ч тайвширч чадахгүй байна. Би байнга л асаргаанд байдаг байсан, гэтэл одоо хамгийн сайхан бүсгүйгээр тодорчихлоо. Итгэх аргагүй юм” хэмээн Микайла ярьжээ. 


  Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд бүжгээрээ олныг алмайруулсан тэрбээр 6 настайгаасаа бүжгээр хичээллэж эхлэсэн бөгөөд төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцдог байсан гэнэ. 

 

 

  2015 онд тэрбээр  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд зохион байгуулагдсан гоо бүсгүйн тэмцээнд мөн түрүүлж байжээ. Гэхдээ Миннесотагийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн түүний хувьд жинхэнэ шалгуур болсон байна. 


  Микайла мужийн гоо бүсгүйн тэмцээнд оролцох өргөдөл өгөхийг ээж Санди Холмгренээсээ хүсчээ. Ээж нь охиныхоо хүсэлтийг биелүүлэн өргөдөл бичиж өгөхдөө охин нь дауны синдромтой гэдгийг бичсэн байна. Тэмцээний зохион байгуулагчид ийм өвчинтэй гэдгийг мэдээд татгалзах байх гэж бодсон ч охиныг оролцуулахыг зөвшөөрсөн нь ээж, охин хоёрыг ихэд гайхшруулжээ. 

 

  Дауны синдромтой охиныг тэмцээнд оролцуулахаар болсныг сонссон, ийм өвчинтэй охидтой бусад эцэг эхчүүд ч охиноо тэмцээнд бүртгүүлэхээр ирж байсан гэнэ. 


  Микайла “Сайн танилууд” төрийн бус байгууллагын элчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ байгууллага нь оюуны бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг сайжруулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

 

 

  Одоо Микайла Холмгрен их сургуульд сурдаг, ирэх жил төгсөх гэнэ. Оюутны дотуур байранд амьдран, хичээлдээ явахын дээр хүүхэд асаргааны төвд дадлага хийдэг аж. 


“Асар их хүсэл байгаа бол ямар ч саадыг давж, мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэдгийг би бусдад харуулахыг хүсдэг”  гэж Миннесотагийн гоо бүсгүй Микайла ярьсан байна. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.