“Алиса гайхамшгийн оронд” зохиолын Алиса шизофрени өвчинтэй гэв 

2018-01-24 12:37

  Льюис Кэролын “Алиса гайхамшгийн оронд” хэмээх алдарт зохиолыг хүн бүр янз бүрээр хүлээж авдаг. Зарим хүн үүнийг хүүхдийн үлгэр гэж үзэх бол нөгөө хэсэг нь тархи ажиллуулах хүндхэн бодлого ч гэж хүлээж авна. 


 Үүгээр ч зогсохгүй, энэ зохиолыг XIX зууны үеийн сэтгэцийн өвчний лавлах толь гэж үзэж болно гэсэн хувилбарыг сэтгэлзүйчид саяхан дэвшүүлжээ. 


  Зохиолч Льюис Кэролын авга ах  сэтгэцийн эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд түүний яриа зохиолчид “Алиса гайхамшгийн оронд” гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээх сэдэл өгсөн байж болзошгүй гэнэ.  Мөн зохиолын бүхий л баатрууд сэтгэцийн өвчинтэй гэж утга зохиол судлаачид таамаглаж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар Алиса шизофренийн шинж тэмдэгтэй, Улаан хатан солиорол, харин Малгайчин хоёр туйлт эмгэгтэй гэж сэтгэлзүйчид үзэж байна. 


  Лондонгийн Хатан хааны коллежийн аспирант Холли Баркерын өгүүлснээр Алиса биеэсээ гарч байгаа мэтээр мэдэрдэг эмгэгтэй, мөн бусад баатруудын хувьд “гэмтлийн дараах сэтгэл гутрал”, “Туреттын хам шинж” зэрэг Кэролыг амьдарч байх цаг үед тодроогүй байсан өвчнүүдтэй гэнэ. Хэдийгээр тухайн цаг үед ийм өвчнийг оношлоогүй байсан ч “Алиса гайхамшгийн оронд” зохиолын баатруудын тал хувь нь дээрх төрлийн сэтгэцийн өвчинтэй гэж судлаачид онцолжээ. 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.