Хятад улс хоёр дахь Цагаан хэрэм барина 

2018-01-24 13:26


  Хятадын Шинжаан мужийн эрх баригчид мужийн хилээ тойруулан хана барихаар зэхэж байна. 

  Ийнхүү хана барихаар болсон нь хилийн чанадаас хэт даврагчид нэвтрэхээс хамгаалах зорилготой гэнэ. Шинэ “Цагаан хэрэм” барихын тулд шинэлэг технологи ашигласнаар мужийн нутаг дэвсгэр аюулгүй байна гэж Шинжаан мужийн захирагч Шохрат Закир мэдэгджээ. 


  Энэ муж хэт даврагч бүлэглэлийн дайчдын халдлагад өртөх нь олонтаа. Шинжаанд исламын хэт даврагчид болон хилийн чанад дахь хэт даврагч бүлэглэлүүдтэй нягт сүлбээтэй салан тусгаарлагчид бослого үймээн гаргаж байсан тохиолдол цөөнгүй тул ийнхүү хана барьснаар аюулгүй байдлыг хамгаалах боломжтой гэж үзжээ. 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.