Леброн Жеймс "30000 club"-ын гишүүн боллоо

2018-01-24 14:38

 Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны “Кливленд Кавальерс” багийн лидер, "NBA"-гийн аварга Леброн Жеймс улирлын тоглолтод 30000 онооны босгыг хамгийн залуу насандаа давсан тоглогчоор тодорч, түүхэн амжилтыг өөрийн нэр дээрээ эзэмшиж эхэллээ. Тэрээр 33 настайдаа энэ амжилтад хүрч, өмнө нь "30000 club"-ын гишүүн болоод байсан Карим Абдул-Жаббар (38 387 оноо), Карл Мэлоун (36 928), Коби Брайант (33 643), Майкл Жордан (32 292), Уилт Чемберлен (31 419), Дирк Новицки (30 837) нарын домогт тоглогчдыг ардаа орхижээ.

Леброн Жеймс өнөөдөр “Сан Антонио Спүрс” багийн эсрэг тоглолтод 28 оноо авснаар энэхүү түүхэн амжилтад хүрсэн байна.  

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.