Сэлүүр дээрээ тулж алхан явахаас гадна харвах мэт хурдан хөдөлж, байрлалаа 50 м хүртэл зайд шилжиж чаддаг.
Тасманид судалгаа хийж байсан шумбагчид “гартай улаан загас” /thymichthys politus/ гэж нэрлэсэн нэн ховор зүйлийн нэгэн шинэ бүлгэмдэл олж илрүүлжээ. Энэ нээлт амьтан судлалын хувьд онцгой ач холбогдолтой гэж салбарынхан дүгнэж байна.
Тус загасыг Антарктик, далай судлалын институтийн судлаачид Тасманий зүүн урд эргийн ойролцоо илрүүлжээ. Уг төрөл зүйлийн загас нас бие гүйцсэн үедээ 7-9 см хүрдэг, далайн гүехэн усны ёроолд амьдардаг онцлогтой. Мөн сэлүүр дээрээ тулж алхан явахаас гадна харвах мэт хурдан хөдөлж, байрлалаа 50 м хүртэл зайд шилжиж чаддаг гэнэ.
Энэ зүйлийн загас хамгийн сүүлд Тасманы хойгийн Артур боомтын ойролцоо 19-р зуунд тохиолдож байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.