Алтанбулагт Сталинградын ЯЛАЛТЫН 75 жилийн ойг ТЭМДЭГЛЭЖЭЭ

2018-01-31 09:36
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр

 

  Аугаа их эх орны дайнд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн Сталинградын дэргэд германы фашистыг бут цохисны 75 жилийн ойг ОХУ даяар  ирэх сарын хоёрны өдөр тэмдэглэнэ. 




  Ой тэмдэглэх хүрээнд Сэлэнгэ аймгийн ахмадын хороо,ОХУ-ын Буриад улсын Хиагтын ахмадын хороо,Алтанбулаг сумын ахмадын хороо,Хилийн О101- р ангийн ахмадын хороод хамтарч Хувьсгалын өлгий нутагт Сталинградын ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээг нэгдүгээр сарын 29-нд тэмдэглэжээ. 

 

  Энэ арга хэмжээнд ОХУ-ын Буриад улсын Хиагтын аймгийн ахмадын хорооны дарга Очиров Ц.Р тэргүүтэй ахмад дайчид оролцож хүүхэд залуучууд, ахмадуудтай уулзалт зохион байгуулсан байна. 

 

 Энэ үеэр Монголын 75 настай ахмад хилчин Ч.Бирад "Дайны үеийн хүүхэд"дурсгалын медаль гардуулж,Б.Ринчингийн нэрэмжит дунд сургуулийн номын санд эх орны дайны холбогдолтой гэрэл зургийн  цомог, ном дурсгажээ.


  Уулзалтын дараа Орос, Монголын ахмадуудад зориулж хилчин дайчид ая дууны мэнд дэвшүүлж, Алтанбулагт орших Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн, ойд зориулан гаргасан зурагт самбарын нээлт болсон байна.


  Энэ арга хэмжээнд Алтанбулаг сумын засаг дарга П.Батсайхан,Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны дарга Р.Ганхуяг нарын албаны хүмүүс оролцжээ.


  Дашрамд дуулгахад, одоогоос 75 жилийн тэртээ Зөвлөлтийн арми болон Германы цэргүүдийн хооронд Сталинград орчимд ширүүн тулалдаан болсон юм. Энэ тулалдаан өнөөгийн Воронеж, Ростов, Волгоград муж болон ОХУ-ын Халимаг улсын нутаг дэвсгэр дээр 1942 оны 07 дугаар сарын 17-1943 оны 02 дугаар сарын 02-ны хооронд болсон.  Улмаар 1943 оны 02 дугаар сарын 02-ны өдөр фашистын цэргүүдийг буулган авсан бөгөөд тэр дундаа 24 генерал, фельдмаршал Паулюс нар бууж өгсөн цэргүүдийн дунд байжээ. 


  Энэ ялалт 1941-1942 онуудахд тохиосон олон ялагдлын дараах түүхэн, чухал үйл явдал болсон юм. Мөн хүний амь нас хохирсон тохиолдлоор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цус тулаанд Сталинградын тулаан тооцогддог. Учир нь энэ тулааны үеэр 478 741 хүн, Германы талаас 300 мянга орчим хүн амиа алдсан бол Итали, Румын, Унгар, Хорват зэрэг Германы холбоотнуудаас 200 мянга орчим хүн амиа алдсан гэсэн түүхэн баримт бий. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.