М.Энхболд: Монголчуудын яс сайтай байдаг нь цагаан идээний хэрэглээтэй холбоотой

2018-01-31 17:13

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын талбайд сүү, цагаан идээний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж буй Архангай аймгийн малчид дээр зочилж, үзэсгэлэн, худалдааг үзэж сонирхохын зэрэгцээ малчидтай уулзлаа.



 

    Цагаан сарыг угтан зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд Архангай аймгийн бүх сумдаас 300 гаруй малчид 320 тонн цагаан идээтэй нийслэлд иржээ.  

    Гурав дахь жилдээ зохион байгуулж буй цагаан идээний үзэсгэлэн, худалдаанд оролцож байгаа малчид жил ирэх бүр бүтээгдэхүүнийхээ савлагааг сайжруулан, үнэ өртгийн хувьд боломжийн, эко бүтээгдэхүүнийг нийслэлчүүдийн сар шинийн баярын хэрэгцээнд зориулж худалдаалж буй талаараа УИХ-ын даргад тайлбарласан. Мөн бүх бараа бүтээгдэхүүндээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжилгээ хийлгүүлсэн, чанартай сүү цагаан идээ борлуулж байгааг хэлж байв.

    Үзэсгэлэн худалдааг үзэж, малчидтай ярилцсаныхаа дараа УИХ-ын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, үндэсний уламжлалт үйлдвэрлэл болсон, хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг тоочоод баршгүй цагаан идээгээ өргөн дэлгэр хэрэглэх уриалга гаргасан талаараа дурьдав.

    УИХ-ын Дарга хэлэхдээ,  “Сүү, цагаан идээний хэрэглээ, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Хүний биед кальцийн дутагдлыг нөхөж, дархлааг хамгийн сайн тогтоож өгдөг сүү, цагаан идээний хэрэглээгээ нэмэгдүүлж, төр засгаас үйлдвэрлэлийг дэмжих уриалгыг миний бие гаргасан. Энэ уриалгыг минь олон түмэн сайхан хүлээж авч байна.

    Сүү нь Монгол Улсын хуулиар стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлыг бодитой хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулна. Ирэх 2019 оноос үйлдвэрлэлийг дэмжих, нэмэгдүүлэх бодлого явуулна. Ингэж байж хэрэглээгээ нэмэгдүүлэх, гадаадын импортыг тодорхой хэмжээнд хязгаарлах боломж бүрдэх юм.

    Бидний өвөг дээдсийн хүнсний хэрэглээний 55 хувь цагаан идээ байсан тухай 1918 оны судалгаа байдаг юм билээ. Монголчуудыг яс, бие сайтай гэдэг нь энэ хэрэглээтэй холбоотой байсан болов уу.

     Хүний эрүүл мэнд хэрэглэж байгаа хүнснээсээ шалтгаалдаг учир уламжлалт сүү, цагаан идээгээ  нийтээрээ өргөн дэлгэр хэрэглэхийг уриалж байна” хэмээв.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

зочин /66.181.180.201/

2018-02-01 01:20

энэ худалч манан хятадыг [хориотой үг]уулах хэрэгтэй монгол хүн шиг яриад тэнээд солиороод байх юм

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.