ХАРЦАГА баггүй Дээд лигийн шинэ улирал өнөөдөр эхэлнэ

2018-02-02 11:21

    Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн Дээд лигийн шинэ улирал өнөөдөр албан ёсоор эхлэх гэж байна.



 

    Монголын сагсанбөмбөгийн дээд лигийн шинэ улирлын нээлт өнөөдөр 18 цагаас Спортын төв ордонд болно.

    Энэ удаагийн Дээд лигийн тэмцээнд “Танан гарьд”, “АВТ Төв ургац”, “Хан-Уул Хангарьд”, “Хасын хүлэгүүд” болон “Этүгэн ирвэсүүд” гэсэн таван баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Лигийн тоглолтууд уламжлал ёсоор даваа, лхагва, баасан гарагуудад 18 цагаас СТО-д болох юм.  Дээд лигийн тэмцээний нээлт ''Танан гарьд'', ''Хасын хүлэгүүд'' гэсэн хүчирхэг багуудын тулаанаар эхэлнэ.

    Монголын сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн тэмцээний Зохион байгуулах комиссын дарга С.Бямбажав: “Манай холбоо 1962 онд байгуулагдсан. Өнгөрсөн жил 55 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ жилийн Дээд лигт оролцох мэдүүлгээ өгсөн таван багаас гадна баг нэмэгдэх боломжтой. Лигийн тоглолтын журмаар багт гурван ленионер тоглогч байж болно. Талбай дээр хоёр легионер тоглогч гарч тоглоно гэж заасан байгаа. Бүх багийн лидер тоглогчид болон шигшээ багийн тамирчид бүгд багтсан. Зарим баг легионер тоглогчдоо авчирсан. “Төв ургац” багийн легионер тоглогч нээлтийн тоглолтод оролцоход бэлэн гэсэн. Бусад багууд эхний тойрогтоо багтаад легионер тамирчдаа авчрах байх. Өнгөрсөн жил орон нутгийн багууд оролцож байсантай холбогдуулан аймагт очиж тоглосон. Энэ жил Спортын төв ордонд тэмцээнүүд үргэлжлэн явагдана” гэлээ.

    Энэ улирлын дээд лигийн тэмцээнд Монголын сагсанбөмбөгийн дээд лигийн удаа дараагийн аварга Харцага баг оролцох боломжгүй болжээ. Учир нь Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 21 аймгийн лигийн тэмцээнд оролцож буй багуудыг МСБХ-ны дээд лигийн тэмцээнд давхар оролцохыг хоригложээ.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.