Ядуурал тархинд нөлөөлдөг буюу ядуу хүн буруу шийдвэр гаргаснаар амьдралаа өөрчилж чаддаггүй

2018-02-04 12:33




  Тарчиг амьдрал дунд өссөн хүмүүс ядуу хэвээрээ дуусах нь олонтаа. Үүний шалтгаан нь ядуурал хүний тархинд нөлөөлж, таагүй шийдвэр гаргаж, нийгмийн шатны доогуур үлдэхэд түлхдэг гэнэ. Үүнтэй хэрхэн тэмцэж, санаа бодлоо хэрхэн өөрчлөх ёстой вэ? Энэ талаар “лайфхакер” цахим хуудсанд нийтлэгдсэн сэтгэлзүйчдийн зөвлөгөөг хүргэе. 


ЯДУУРАЛ БУРУУ ШИЙДВЭР РҮҮ ТҮЛХДЭГ  


  Боломж тааруу хүмүүс цалин пүнлүү муутай ажилд орон, олсноо буруу зарцуулж, өмнөө зорилго тавьж, түүндээ эрчтэй тэмүүлэхгүй байх нь элбэг.  Энэ нь тархитай шууд холбоотой гэнэ. 


 

Мөнгөгүй байх нь ядуу хүмүүсийн гол асуудал биш. Хамгийн гол нь тэд буруу шийдвэр гаргадагт хамаг учир байгаа юм.


 

Асуудал шийдвэрлэх, зорилго тавих, зорилтоо хэрэгжүүлэх үйлдлийг тархины урд хэсэг буюу  духны ясны харалдаа байрлах хэсэг хариуцдаг байна.  Энэ хэсэг нь сэтгэл хөдлөлийг удирдаж, урт хугацааны ой санамжийг хадгалдаг системтэй холбоотой байдаг гэнэ.

 

Их Британи, АНУ зэрэг олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хүн ядуу буурай нөхцөлд амьдрах үед энэ систем стрессийн дохиоллыг тархины урд хэсэг рүү дамжуулан, хэт их ачаалал өгч улмаар асуудал шийдвэрлэх, зорилго зорилт тавих, зорилтиоо биелүүлэх чадварыг бууруулдаг байна.  Ядуу хүмүүс байнга сэтгэл хямралд өртөж байдаг. Тэд хоногийн хоолоо залгуулахаас эхлээд нийгмээс ирэх гадуурхлын эсрэг тэмцэх гээд олон асуудалтай тулгардаг. Энэ үед өнөөх л сөрөг дохио тархинд ирж байдаг учраас ядуу хүмүүсийг байнгын дарамтанд байлгадаг байна. 

 

МУУ ШИЙДВЭР ГАРГАДАГ ДАДЛААС АНГИЖИРАХ НЬ  


  Байнгын сэтгэл хямрал болон тархины хэсгийн ажиллагааны чанар хооронд бат бэх холбоо байдаг ч ядуу буурай орчинд өссөн том хүн ч санаа бодлоо өөрчилж, сэтгэл хямралаа багасгах чадвартай байдаг гэнэ. 


  АНУ-д амьжиргаа тааруу гэр бүлд ядуурлаас гарахад нь тусладаг Economic Mobility Pathways гэх тусгай хөтөлбөр хэрэгждэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүмүүст ядуурлын анхдагч шалтгаан болсон амьдралаа хянах чадваргүй, айдас, итгэл найдваргүй болсон байдалтай нь тэмцдэг гэнэ. Учир нь ядуу хүмүүс сэтгэл хямралаасаа болж тааруу шийдвэр гаргаж, улмаар эндээсээ дахиад л сэтгэл гутралд орж, ингэснээр амьдралдаа юуг ч засч залруулж чадахгүй гэсэн итгэл үнэмшилтэй болдог гээд эвдэхэд тун хэцүү тойрогт гацчихсан байдаг аж. 


  Харин ердөө ганцхан жижиг алхам илүү их мөнгө олж эсвэл өөрийнхөө амьдралыг хянах боломжтой гэсэн мэдрэмжийг хүнд өгдөг гэнэ. Багахан амжилт бүр сэтгэл хямралыг бууруулж, тархийг эрч хүчээр цэнэглэж өгдөг юм байна. Яг энэ зарчмаар явсан тусгай хөтөлбөрийнхөн ядуурлаас салж, гэр бүлээ хангалттай тэжээхүйц хэмжээний цалинд хүрч байсан гэнэ. Тэд зөвхөн сайн ажил олоод зогсохгүй ядуурлаас ангид сэтгэх ухаантай болжээ. 
 

 

ЯДУУ СЭТГЭЛГЭЭГ ХЭРХЭН УДАМШУУЛАХГҮЙ БАЙХ ВЭ?  

 


  Ядуу гэр бүлд хамгийн их сэтгэлзүйн дарамттай байдаг нь хүүхдүүд. Гэр бүл нь ядуу, гэвч тэд юу ч хийж чадахгүй. Тиймээс хүүхдүүд энэ байдлаас гарах боломжгүй, гэр бүл нь аз жаргалгүй, гэлээ ч юуг ч өөрчлөх боломжгүй гэж байнга боддог. Энэ сэтгэлгээг өөрөөсөө эхэлж өөрчилөх нь удам дамжихаас сэргийлдэг. 


  Гэхдээ үүний зэрэгцээ хүүхэддээ ч санхүүгийн боловсрол олгож, ядуу сэтгэхээс зайлсхийж, гэр бүлийг юугаар ч дутаахгүй байх, ажил албандаа амжилт гаргаж сургах хэрэгтэй. Түүгээр зогсохгүй эрүүл мэнддээ анхаарал хандуулж сургах нь нэн чухал. Ямар ч баян, ямар ч мэдлэгтэй байлаа гээд өвчинтэй хүн юуг амжуулж чадах билээ. 


  Америкт хэрэгждэг ядуурлаас гаргах төслийн ерөнхий зохицуулагч Стефани Брук таван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж Жинеллтэй ажиллажээ. Түүний хамгийн бага хүүхэд болох таван настай Сайерсд мэс засал хийх шаардлагатай болсон гэнэ. Гэхдээ тогтсон дасгалуудыг байнга хийвэл хагалгаанд орохгүй байж болно. Эмч хүүд дасгалуудыг бичсэн маш урт жагсаалт өгөв, гэвч хүү анхандаа дасгал бүрийг нарийвчлан хийж чаддаггүй байлаа.  
 

  Энэ гэр бүлтэй ажилласан Брук хүү дасгалаа хийх , ээж нь хүүдээ тусладаг байхын тулд хамтдаа бэлтгэл хийсэн байна. Ингээд Брук фитнесс төлөвлөгөө боловсргуулжээ. Сайерс дасгалаа 5 удаа хийхээс эхлэж, аажмаар эмчийн зөвлөснөөр 25 болгоно.


 Ийнхүү өдөр бүр зорилтот тоогоо нэмсээр, давашгүй гэж бодож байсан зорилтоо биелүүлсэн байна. 


  Энэ арга ямар ч төрлийн ололт амжилтанд хүрэхэд ашиглагдах шилдэг арга юм. Та багахан зорилгодоо хүрсэн бол илүү их итгэлтэй болж дараагийн алхмаа хийнэ гэсэн үг. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.