Олимпийн үеэр гадаадын  36 мянган иргэнийг БНСУ руу нэвтрэхийг хориглов

2018-02-05 15:31


  БНСУ-ын эрх баригчид аюулгүй байдлыг хангах үүднээс гадаадын 36 мянган иргэнийг улсынхаа нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхийг хоригложээ. 




  Үндэсний хурлын депутат Кан Сок Хогийн мэдэгдснээр Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчдийн хуралдаан дээр энэ талаар зарласан байна. 


  “Гадаад улс орнуудын тагнуулын албадтай хамтран ажиллаж буй Үндэсний тагнуулын алба Олимпийн наадмын үеэр аюул учруулж мэдэх гадаадын 36 мянган иргэнийг улс руу нэвтрүүлэхийг хориглосон ” хэмээн Кан Сок Хо мэдэгджээ. 

 

  Энд дуулгахад 2018 оны Өвлийн Олимпийн наадмын зохион байгуулах хороо хоёрдугаар сарын гуравны өдрийн байдлаар наадмын тасалбарын 75 хувийг борлуулсан байна. Эх сурвалжийн дамжуулснаар одоо өдөрт 4 мянга орчим тасалбар худалдаалагдаж байгаа гэнэ. 


Харин Паралимпийн наадмын тасалбар борлуулалт 84 хувьтай явж байгаа юм байна. 

 

Өвлийн олимп энэ сарын 9-25, харин Паралимп гуравдугаар сарын 9-18-ны хооронд болох юм. 

 

Пёнчан-2018: Самсунг тамирчдад гар утас бэлэглэж, Олимпийг хоёр тэрбум гаруй хүн телевизээр үзнэ 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.