Онц ноцтой террорист этгээдийн шүүх хурал эхэллээ

2018-02-05 18:01
Салах Абдеслам, Софиан Аяари нарын шүүх хурал өнөөдөр эхэллээ.


    2015 онд Парис хот дахь концертийн танхимд болсон хэд хэдэн удаагийн халдлагаар 130 хүний амь хөнөөж олон зуун хүнийг шархтуулсан.




    Белгийн шүүх Парис хотноо болсон удаа дараагийн террорист халдлагад сэжиглэгдэж байгаа Салах Абдесламын шүүх хурал өнөөдөр /2018.02.05/ өндөр хамгаалалтын дор эхэлжээ. Тэрээр Парисын халдлагуудад холбоотой болох нь хараахан тогтоогдоогүй байгаа боловч халдлагаас хойш хэдэн сарын дараа Брюссельд баривчлагдах үедээ цагдаа нартай буудалцсан юм. Түүнийг Европын хамгийн иххүч тавин эрэн сурвалжлагдсан этгээд хэмээн тодорхойлж байв.

 

 
   2015 онд Парис хот дахь концертийн танхимд болсон хэд хэдэн удаагийн халдлагаар 130 хүний амь хөнөөж олон зуун хүнийг шархтуулсан. Эдгээр халдлагуудын нэгэнд Абдесламын ах Брахим амиа золиослон бөмбөг тэсэлжээ.

   Францын прокурорууд Салах Абдесламыг халдлагуудад голлох үүрэг гүйцэтгэсэнд итгэлтэй байгаа боловч сэжигтэн холбоогүй гэж мэдэгдсээр байна. Энэ шүүх хурлаар 24 настай Софиан Аяариг мөн буруутай эсэхийг тогтоох бөгөөд тэрээр мөн хууль бус зэвсэг авч явсан, алан хядлагын зорилгоор цагдаагийн амь насанд шууд заналхийлсэн хэргээр сэжиглэгджээ. Тэдний буруутай нь тогтоогдвол 40 жил хүртэл хугацаагаар хоригдох юм. Шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилнэ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.