Далайн дээрэмчдээс хөлгийн гишүүдийг суллав

2018-02-06 17:16
“Марин Экспресс” хөлөг 13 мянган тонн шатахуун тээвэрлэж явжээ.


    Хөлгийг эзэмшигч Англо Истерн компанийн мэдээлснээр уг хөлөг 13 мянган тонн шатахуун тээвэрлэж явахдаа Гвинейн булан орчим алдагдсан байна.




     Африкийн баруун эрэг орчим сураггүй алга болсон “Марин Экспресс” нефть тээвэрлэгч хөлгийн багийн 22 гишүүнийг далайн дээрэмчдээс суллажээ. Суллагдсан 22 хүн бүгд энэтхэг үндэстнүүд бөгөөд тэд зургаан хоногийн турш барьцаанд байжээ. 

    Хөлгийг эзэмшигч Англо Истерн компанийн мэдээлснээр уг хөлөг 13 мянган тонн шатахуун тээвэрлэж явахдаа Гвинейн булан орчим алдагдсан байна. Компанийн зүгээс багийн гишүүдийн эрэлхэг зоригтой байсныг магтаад, тэднийг суллахад оролцсон хүчний байгууллагын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ. Тэд хөлөг онгоц болон ачааг бүрэн бүтэн буцаан авч чаджээ.

    Мөн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Суараж иргэдийнхээ амь насыг авран хамгаалсан явдалд Нигер болон Бенин улсуудын засгийн газарт талархаж буйгаа илэрхийлсэн байна.

    Олон улсын Далайн хорооны мэдээлснээр өнгөрсөн жил далайн гэмт хэрэг, дээрмийн хэрэг хамгийн бага бүртгэгдсэн боловч аюул занал Гвинейн буланд Нигерийн хил орчим хэвээр байсаар байна. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.