Оюутны хөгжлийн зээл хүүгүй боллоо

2018-02-06 17:28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюувны хөгжлийн зээлийн хүүг буурууллаа. Тодруубал таван хувийн хүүтэй байсан "Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар шийдвэрлэлээ.



 

       ESA: Оюутны хөгжлийн зээлийг хүүгүй болгосноор жилд 35-37 мянган оюутан зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа  зээлээ эргэн төлөх юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд дарамт болохгүй гэж Засгийн газар үзлээ.

 

      Оюутны хөгжлийн зээл олгогдож эхэлснээс хойш 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр олгох эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгожээ. Энэ нь оюутны хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангахгүй байсантай холбоотой юм байна. Иймээс зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө, ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй гэдгийг ч БСШУС-ын сайд мэдээллээ. 

 

      Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй. Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгохоор журамд заажээ.

 

Оюутны зээлийн шинэчлэгдсэн журам 2018 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Maya /202.21.116.66/

2018-02-08 12:56

2017 онд оюутны хөгжлийн зээл авсан оюутнуудын зээл хүүгүй болж байгаа биздээ. банкиндаа очих уу

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.