Дутерте тансаг зэрэглэлийн МАШИНУУДЫГ газартай тэгшиллээ

2018-02-07 11:23
Нэг бүр нь 1,2 сая ам долларын үнэтэй автомашинуудыг бульдозероор дайрч устгалаа.

    Тансаг зэрэглэлийн автомашинуудыг бульдозероор дайрсан энэ өдөр /2018.02.06/ тус улсын Гаалийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 116 жилийн ойн баярын өдөр тохиосон байна. 




    Филипин улсын ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр хууль бусаар хил нэвтэрч орж ирсэн гэх тансаг зэрэглэлийн 30 суудлын авто машиныг эвдэж сүйтгэх үед өөрийн биеэр ирж үйл явцыг харжээ.

   
    Ойролцоогоор нэг бүр нь 1,2 сая ам долларын үнэтэй эдгээр автомашинуудын 20-ийг нийслэл хот Манила дахь Гаалийн байгууллагын гадна устгасан бол үлдсэн 10-ыг нь Давао, Сэбу зэрэг боомтуудад устгасан тухай тус улсын хэвлэлд бичжээ.

 

 

    Тансаг зэрэглэлийн автомашинуудыг бульдозероор дайрсан энэ өдөр /2018.02.06/ тус улсын Гаалийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 116 жилийн ойн баярын өдөр тохиосон байна. 

    Ерөнхийлөгч Дутерте хар тамхины наймаачдаас эхлэн хууль бус машиныг эвдэх ажилд хүртэл биечлэн оролцож бйгаа нь хууль бус явдалтай тэмцэхэд урам зориг өгч байна хэмээн тус улсын Гаалийнхан мэдээлжээ.

 

 

    Бульдозероор дайрсан тансаг машинуудын дотор Lexus, BMW, Mercedes Benz, Audi, Jaguar, Corvette Stingray зэрэг маркийн авто машинууд байв. 


    Энд нэмэхэд, Дутертегийн энэ шийдвэр түүний гэмт хэрэгтэй хийж буй дайны нэг хэсэг хэмээн албаны эх сурвалжууд тайлбарлажээ. Түүний хар тамхины эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хүний эрхийг зөрчсөн, хууль бус үйлдэл хэмээн АНУ болон бусад зарим улс орнууд шүүмжилж байсан боловч тэрээр үл хэрэгссэн юм. Дутерте нэгэнтээ “Герман улсад Гитлер байсан шиг Филипинд ч бас байна. Гурван сая хар тамхинд донтогч бий. Би тэднийг баяртайгаар хороох болно” гэж хэлсэн юм.

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.