Соёолон: Монгол улсын начин Г.Батбаатарын Саарал үрээ түрүүллээ

2017-07-12 11:02
Соёолон: Монгол улсын начин Г.Батбаатарын Саарал үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын Соёлонгийн морьд бариадлаа. 

 

Энэ жилийн соёолон насанд нийт 256 гаруй үрээ бүртгүүлснээс 128-ыг нь бүртгэжээ. Улмаар Архайнгай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын начин Г.Батбаатарын Саарал үрээ түрүүлж, Говь-Алтайн Баян-Уул сумын харьяат Дагвадоржийн Ганбаатарын зээрд үрээ аман хүзүүдлээ.


Айргийн гуравт, Говь-Алтайн Дарви сумын Соднямын Бямбасайханы Халиун үрээ
Айргийн дөрөвт, Дорнодын Цагаан Уул Гүнсэнгийн Ганчулууны хурдан хээр үрээ
Айргийн тавд, Өмнөговийн Даланзадгад сумын Бадамгаравын Базраагийн хээр үрээ тус тус хурдаллаа.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.