Хуушуурын асаруудыг галын хортой байхыг шаардаж байна

2017-07-12 12:56
Хуушуурын асаруудыг галын хортой байхыг шаардаж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах хуушуурын асарт гал гарч, нэг хүн хүнд гэмтэж, нэг хүн хөнгөн гэмтсэн хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, Төв цэнгэлдэхийн зүүн талд байрлах Баянгол дүүргийн 50 дугаар асарт хуушуур худалдаалах үйлчилгээ эрхэлж байсан аж ахуй нэгжийн асар салхинд хийсэж, хуушуур хайрч байсан гал дээр унаж гал гарсан.

 

Тэгвэл Нийслэлийн онцгой байдлын шуурхай баг газар дээр нь ажиллаж, гал гарсан шалтгааныг тогтоосон байна. 

 

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Чинбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянгол дүүргийн 50 дугаартай хуушуурны асар галын аюулгүй байдлыг сахиагүй нь улмаас шатаж, гал гарсан. Тус аж ахуй нэгж нь газын баллоныг майхныхаа хаяанд тавьсан байсан. Салхинд тэр баллон нь унаад, газын хоолой сугарч, газ алдагдаж гал гарсан. Тиймээс наадмын өдрүүдэд иргэдэд үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгжүүд галын аюулгүй байдлаа сахиж, галын хортой байх хэрэгтэй гэдгийг сануулмаар байна. Өчигдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд галын хортой аж ахуй нэгжүүд байхгүй байсан бол өнөөдөр бүгд галын хортой болсон байна” гэсэн юм.

 

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоол үйлдвэрлэлд хяналт тавин ажиллаж байгаа. Зөвшөөрөлтэй нийтийн хоолны газруудаас өчигдрийн байдлаар нийт 97 кг хуушуурны мах муудсан зөрчил илэрч, устгажээ. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.