МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийн хөтлөн явуулдаг “Миний сонголт Монгол брэнд” нэвтрүүлэг гурав дахь жилдээ үзэгчдэд хүрч байна. Удахгүй тохиох цагаан сарын баярыг тэмдэглэхийн тулд Монголчууд бид нэг их наяд төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Энд өмсгөл гоёлоо зэхэхээс эхлээд зочдын гарын бэлэг, идээ шүүс гэхчилэн багтана.
Г.Эрдэнэтунгалагийн нэг өдөр буюу “МИНИЙ СОНГОЛТ – МОНГОЛ БРЭНД”
Нэгэнтээ дуучин бүсгүй “Жирийн л нэг монгол эмэгтэйн хувиар, гэрийн эзэгтэйн хувьд Цагаан сартай холбоотой нэгэн тоо баримт миний анхаарлыг татсан юм. Тиймээс монголын 800 мянган өрх айлын нэгэн гэрийн эзэгтэйн хувьд энэ жилийн Цагаан сараар үндэсний үйлдвэрүүдийнхээ бүтээгдэхүүнийг сонгосноор 500-600 тэрбум төгрөгийг Монголдоо авч үлдэх юм” гэсэн бодлоос үүдэн “Миний сонголт-Монгол брэнд” нэвтрүүлэг төрж, дээрх санаагаа уриалга болгосон түүхтэй.
Энэ удаагийн нэвтрүүлэг гурван цуврал болж үзэгчдэд хүрч байгаа бөгөөд эхнийх нь болох “МОНГОЛ ГОЁЛ” нэвтрүүлгийг хүргэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.