Со гавьяат хамтрагчдадаа хүндэтгэл үзүүлж СӨГДӨВ

2018-02-12 12:15

    "ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадам хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд боллоо. Энэ жилийн хувьд хүн төрөлхтний авьяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн "ЭХ УНДАРГА" хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадмыг зохион байгууллаа.



 

    "ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадмын үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа "Домог", "Жонон" , "Их Монгол" болон "Нүүдэлчид" хамтлагууд орж байгаа ба 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмэйчид нэгэн тайзнаа цугларлаа.

 

    Энд нэмэхэд, одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд анх удаа нэгдэн тоглосноос хойш жил бүр өөрийн гэсэн өнгө аяс, үзэл санааг илэрхийлж, үндэсний урлагийн хөгжлийг Монгол түмэндээ хүргэсээр ирсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.