“Миний сонголт – МОНГОЛ БРЭНД”: Цагаан сарын онцгой зочдодоо зэхэж болох БЭЛЭГ

2018-02-13 14:43

        Үйл явдлаар дүүрэн их хотын завгүй хэмнэлд айлчлан ирж буй Цагаан сарын баяр улам ч хөг нэмлээ. Хүндэт зочдынхоо сэтгэлд нийцэх бэлэг сэлт базаан айл бүр завгүй. Цагаан сар бол монголчуудын хувьд бэлгэ дэмбэрэл, учрал ерөөл шингэсэн тун ч сайхан баяр. Тэгвэл дэлгүүр хоршоодод түм түжигнэж буй энэ “халуухан” өдрүүдэд худалдааг илүү ухаалаг, сонголтыг мэргэн байлгах зорилгоор  дуучин Г.Эрдэнэтунгалагийн хөтлөн явуулдаг “МИНИЙ СОНГОЛТ – МОНГОЛ БРЭНД” нэвтрүүлгийн II хэсэг “МОНГОЛ БЭЛЭГ”-ийг сонирхуулж байна.  

 

 

 

ИНАРУ- Гоо сайхныг бэлэглэнэ

 

        Нүүдэлчин ардын онцлогт тулгуурласан, байгаль эхээ  хайрлах философийн дагуу эрүүл, эко, олон улсын стандартад нийцсэн ахуй, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр эко амьдралын хэв маягийг хамтдаа дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилго өвөрлөсөн хамт олон бол Үндэсний эко брэнд ИНАРУ юм. Энд органик гоо сайхны бүтээгдэхүүн, цэвэр байгалийн гаралтай малын тэжээлийн уураг гэх мэт бүтээгдэхүүнийг 100 хувь эх орондоо үйлдвэрлэдэг.

 

 

        Дэлхийн монгол эко бүтээгдэхүүнийг гаргах  зорилго өвөрлөсөн ИНАРУ-чууд органик шингэн саван, органик саван, биеийн тэжээлийн тос, гарын тэжээлийн тос, уруулын тэжээл, ванны бөмбөлөг, гуужуулагч бүтээгдэхүүн, органик лааг үйлдвэрлэн худалдаанд нийлүүлдэг.

 

 

 

 

           Энэ удаад цагаан сарын  гарын бэлгэнд зориулж, таван  төрлийн 8800-17,800 төгрөгийн үнэ бүхий багцыг худалдаанд гаргаад байгаа юм.


           Сонирхуулахад, Инару гэдэг нь эртний худан монгол бичгээр нар, цөм гэсэн утга агуулдаг  аж.

 

 

ХААНТАН – Хүндтэй бэлгийн нэг

 

 

         Монголын үндэсний үйлдвэрлэгч “Бэсткап” компани нь орчин үеийн өндөр технологи ашиглан тусгай жороор бэлтгэсэн Хаантан сүүтэй цайг ДӨРВӨН /уламжлалт, жинхэнэ, хийцтэй, баялаг/ төрлөөр үйлдвэрлэж  хэрэглэхэд хялбар, авсаархнаар савлан худалдаанд гаргаад байгаа юм. 

 

 

      Тухайлбал, жинхэнэ монгол сүүтэй цай гэхэд шилмэл сортын ногоон цайны ханд, дээд зэргийн сүүний хатаамал, цөцгийтэй нэмэлт сүлэгч, “Жамц” давсыг зохист хэмжээгээр найруулан, өндөр технологиор бүтээжээ. Цай нь бодисын солилцоог сайжруулж, эрч хүч нэмэх ба биеийн хорыг гадагшлуулж, цэвэрлэх үйлчилгээтэй аж.

 

 

ЦЭНЭГ – Эрүүл мэндийг бэлэглэнэ

 

 

        “Монос хүнс” ХХК-ийнхан “Танд эрүүл мэнд бэлэглэе” уриалга гаргаж, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнээ сар шинийн бэлгэнд санал болгожээ. Үүнд дөрвөн төрлийн ЭКО цай багтсанаас нэг хайрцагтаа 8 ширхэг нь 3500 төгрөгийн үнэтэй байна. Уг цай нь аньс, нэрс, чацаргана жимстэй болон сулийн гурилтай “Өег” сүүтэй цай бүхий дөрвөн төрөлтэй.  Тэгвэл бэлгийн багцын өөр нэг бүтээгдэхүүн болох эрүүл мэндийн бэлдмэл “Цэнэг” нь 5-7 төрөлтэй. Сонирхуулбал, эмэгтэйчүүдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээтэй анар жимсний бэлдмэл, мөн бөөр хамгаалах, эрчүүдэд хүч тамир сэргээх ялам,  элэг хамгаалах, дархлаа сэргээх үйлчилгээтэй.


       “Монос Хүнс”-ийнхэн сүүлд барагшуны бэлдмэлийг гаргасан  байна. Барагшун нь далайн түвшнээс дээш 2500-4000 метрийн өндөр уулын хаданд олон  мянган жилийн турш салхи бороо, нарны гэрэл, халуун хүйтэн уур амьсгалын үр дүнд давирхайдан бүрэлдэж тогтсон байгалийн маш ховор биологийн идэвхит түүхий эд юм. Манай орны Монгол Алтайн нуруу нь Евразийн төвд оршдог, эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс харьцангуй өндөр, геологийн өвөрмөц тогтоцтой зэрэг нь хамгийн сайн чанарын цэвэр барагшун бий болгоход гол нөлөөлдөг хүчин зүйл болох нь судалгаагаар батлагдсан.

 

 

      Барагшуны найрлагад хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад оролцдог натри, кали, кальци, төмөр, фосфор, мангани зэрэг 30 орчим эрдэс бодисууд, зургаан төрлийн амин хүчлүүд болон олон төрлийн биологийн идэвхит бодисууд агуулагддаг.


Бэлдмэлийг урьдчилан сэргийлэхээс гадна дараах өвчнүүдийн үед үндсэн эмчилгээг дэмжих зорилгоор хэрэглэнэ. Үүнд: оюуны хэт ачаалалтай  болон ахмад настан, элэг дэлүү, бөөр цөсны хүүдийн үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэл, зүрх судасны өвчнүүд, үе мөчний өвчнүүд, гуурсан хоолойн багтраа, төрөл бүрийн гаралтай арьсны өвчнүүд, төрөл бүрийн харшил, удаан эдгэрэлттэй шарх, ясны хугарал, бэртэнги, радикулит, нуруу хөшиж өвдөх  зэрэгт хэрэглэнэ.


        Энд нэмэхэд, “Цэнэг” эрүүл мэндийн бэлдмэлийг бүх насны хүмүүс өдөрт 1-2 ширхэгийг хэрэглэж заншсанаар бие махбодийн дархлаа сайжран, эрүүл байх,  залуу насны гоо сайхан байдлаа хадгалахад туслана.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.