АРСЛАН Ц.СОДНОМДОРЖИД “LAND CRUISER 200” БЭЛЭГЛЭЛЭЭ

2017-07-13 12:54

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд төрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Шагналыг Шадар сайд У. Хүрэлсүх гардуулан өглөө. Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Таван богд”, “Хэт моторс”, “Мөнххада”-гаас  залуу арслан Ц.Содномдоржид 2017 оны “Land cruiser 200” маркийн машин бэлэглэлээ. Шинэ арслан машинаа Сүхбаатарын талбайгаас унаж явсан юм.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.