Япон: Өвчтөний биед ЗУРГААН ЖИЛ хагалгааны самбай хадаглагджээ

2018-02-23 10:28
Бүсгүй ес болон зургаан жилийн өмнө хоёр удаа хагалгаагаар төржээ

     Хэвлийдээ зургаан жил хоёр хэсэг хагалгааны самбай тээж явсан эмэгтэйн асуудал Японы эмнэлгийн салбарт анхаарал татаж байна.


     Өвчтөний биед хагалгааны зүйл үлдсэн бол хэсэг газрын өвдөлт, хавагнах зэрэг шинж тэмдэг нийтлэг илэрдэг байна. Зарим тохиолдолд цусанд халдвар орж амь насаа алдах эрсдэл ч нүүрлэдэг аж.




     “Си Эн Эн”-ий дамжуулснаар Япон улсын нэгэн эмнэлэгт хамгийн сүүлд зургаан жилийн өмнө хагалгаанд орсон 42 настай эмэгтэйн хэвлийгээс хоёр хэсэг самбай илэрчээ. Нэрийг нь нууцалж буй уг эмэгтэй гурван жилийн турш хавагнаж явсаар шинжилгээ хийлгэн хэт авиан төхөөрөмжид харуулснаар шалтгааныг тогтоосон байна. Улмаар түүний хэвлийд нээлттэй хагалгаа хийж хоёр хэсэг багагүй хэмжээтэй самбай гарган авчээ. Нэг нь өөхлөг хэсэгтэй нь наалдсан бол нөгөө хэсэг нь ходоод болон бусад дотор эрхтэнд нь бэхлэгдсэн байв.


     Бүсгүй ес болон зургаан жилийн өмнө хоёр удаа хагалгаагаар төрсөн бөгөөд эдгээр самбай аль ч хагалгааны үед үлдсэн байж болзошгүй гэжээ. Гадны биет мөн эсэхийг нь баттай тогтоосны дараа буюу тав хоногийн дараа бүсгүйд эмнэлгийн төлбөрийг буцаан олгожээ. Японд хагалгааны дараа өвчтөнийг тусгай төхөөрөмжөөр шалгадаг учир ийм тохиолдол маш ховор гардаг байна.


     АНУ-д өдөрт хэдэн арван самбай, бусад хагалгааны хэрэгслүүд өвчтөний биед орхигдох явдал тохиолддог гэх тоо баримт бий. Тэдгээрийн буцаан авахын тулд жилд тус улсад 4500-6000 хагалгаа хийгддэг гэж Америкийн Мэдээгүйжүүлэлтийн Нийгэмлэгээс мэдээлжээ. 


     Мэс заслын эмч нарын өвчтөний хэвлийд мартсан зүйлсийн 70 хувь нь самбай, 30 хувь нь бусад багаж хэрэгсэл байдаг тухай Английн эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлсэн байна. Тохиолдол бүрт өвчтөний биед харилцан адилгүй шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал хэсэг газрын өвдөлт, хавагнах зэрэг шинж тэмдэг нийтлэг илэрдэг. Зарим тохиолдолд цусанд халдвар орж амь насаа алдах эрсдэлтэй гардаг ажээ.


     Америкийн мэс заслын эмч Атул Гауандэ: “Мэс заслын үед өвчтөний биед ямар нэг зүйл орхих тохиолдлуудын гуравны хоёр нь ноцтой эрсдэл дагуулдаг. Тухайлбал тархины хагалгаанд орсон нэгэн хүүгийн гавал дотор самбай орхисоноос болж хүү тариа хийлгэх үедээ амь насаа алдсан юм” хэмээн ярьжээ. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.