Шинийн 15-ний дотор АЛТАН-ОВОО, ШИЛИЙН БОГДЫГ зорих иргэдэд АНХААРУУЛАХАД

2018-02-23 10:44

Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ний дотор амжиж Монгол эрчүүд  Алтан-Овоо, Шилийн Богд уул руу гарч, хийморио сэргээхээр Сүхбаатар аймгийг зорих нь элбэг.

Тэгвэл Сүхбаатар аймгийг олноороо зорьдог улирлын шинжтэй энэ цувааг угтан орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ.

Иргэн та  Шилийн Богд руу ойрын хугацаанд явахаар төлөвлөж буй бол Асгат сумаар дамжин явахгүй байсан нь дээр аж. Учир нь асгат суманд цас их орсон, зам даваа хаагдсан байгаа гэнэ. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих боломжтой. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг анхааруулжээ. Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос гурван сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг юм.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.