НҮБ: Сирид гал зогсоох 30 хоногийн ажиллагааг эхлүүлнэ 

2018-02-23 14:53


    Сирийн нийслэлийн ойролцоо, босогчдын эзэмшилд үлдсэн сүүлийн газар нутаг гэж тооцогдож буй Зүүн Гутад сүүлийн зургаан өдөр үргэлжилсэн бөмбөгдөлт явуулснаас тус бүс нутаг дахь энгийн иргэдийн нөхцөл байдал туйлдаа хүртэл хүндэрчээ. 

 

    ESA—  Зургаахан хоногт Зүүн Гутад наад зах нь 416 хүний амь үрэгдсэж, 2100 гаруй хүн шархтсан тухай Хүний эрхийн Сири дэх ажиглалтын төвөөс “Ройтерс” агентлагт дамжуулжээ.



 


    НҮБ нөхцөл байдлыг харгалзан Сири улсад 30 хоногийн турш гал зогсоох ажиллагаа явуулах шийдвэр гаргажээ. Энэ хугацаанд яаралтай тусламж хүргэх, шархтнуудыг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажил зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

 


    Сирийн дайн үргэлжилсэн долоон жилийн хугацаанд явагдсан хамгийн хөнөөлт агаарын цохилт энэ өдрүүдэд тохиолоо. Энэ цаг үед гал зогсоох тухай хүсэлтийг НҮБ-д Сирид суугаа суурин төлөөлөгч Стаффан дэ Мистура гаргажээ.                Гута: Өчигдөр 70 хүн бөмбөгдөлтөд амь үрэгдлээ

 


    Тус бүс нутагт 400 мянга орчим энгийн иргэд аж төрдөг бөгөөд ойрын өдрүүдийн агаарын дайралтад оршин суугчдын хорооллууд, олон арван эмнэлгийг устгасан учраас шархтнуудад ямар нэг тусламж үзүүлэх боломжгүй байгаа төдийгүй амьд үлдэгсэд өвлийн хүйтэнд өл залгах хүнс, ус, цахилгааны хомсдолд орсон тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн зохицуулагч Панос Мумцис мэдэгдэв.

 


    Стаффан дэ Мистурагийн хүсэлт гаргасны дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр /2018.02.22/ хуралдаж ОХУ-д шаардлага хүргүүлэх талаар хэлэлцэв. ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Василий Небензия “Энэ шийдвэр бодит байдалд нийцэхгүй” гэжээ.

ОХУ-ын гол холбоотой Сирийн ерөнхийлөгч Башар Ал-Ассад: “30 хоног гал зогсоох арга замыг үгүйсгэхгүй байна. Харин Исламын дайчдад л хандан галаа зогсоо гэх нь зүйтэй” гэлээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.