Цахимаар төлсөн тээврийн хэрэгслийн албан татварын БАРИМТАА хадгалах ёстой

2018-02-25 12:30

     Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид ухаалаг утасны SMARTCAR аппликейшн гар утсандаа суулгах, эсвэл компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой.




     Нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг оны эхний таван сард багтаан төвлөрүүлдэг.


     Иргэд, аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн татвар төлөлтийг цаг хугацаанд нь багтаахаар татварын албанд жил бүр маш их ачаалал үүсдэг байсныг цахим төлөлтөөр шийдвэрлэжээ. 
Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд энэ үйлчилгээг саад, бэрхшээлгүй хүргэх зорилгоор тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn системийг шинэчлэн хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.


     Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид ухаалаг утасны SMARTCAR аппликейшн гар утсандаа суулгах, эсвэл компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт болон банкны QPay үйлчилгээ ашиглан төлөх юм. 


     Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Учир нь уг тасалбар тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдэгийг бүрэн орлож чадах юм байна. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.