Хятад оршуулганд ТАЙЧИГЧ бүжиглэдэг

2018-02-25 14:28
Энэ уламжлал Тайваниас гаралтай

     Хятад ард түмний дунд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн оршуулгын ёслолын гайхмаар зүйл нь бүсгүйчүүдээр эротик бүжиг хийлгэх уламжлал юм. 




     Энэ уламжлалыг засгийн газраас албан ёсоор хориглодог боловч буйд нутгуудад тайчигч бүсгүй хөлслөн оршуулган дээр бүжиглүүлсээр байгаа гэнэ.


     Тухайлбал Тайваньд энэ сонин үзэгдэл бусад бүс нутгаас илүү түгээмэл байсаар байгаа тухай “Си Эн Эн” онцолжээ.  Учир нь энэ уламжлал Тайваниас гаралтай.


     Тайчигчтай оршуулганд оролцогчид чанга хөгжмийн аянд бүжиж буй бүсгүйг хөгжөөн дэмжиж шүгэлдэцгээдэг. 


     Хятадууд энэхүү уламжлалаа нэг талаас оршуулганд хүрэлцэн ирсэн хүмүүсийг хөгжөөснөөр талийгаачид хүндэтгэл үзүүлж буй хэрэг гэж үздэг. Нөгөөтэйгүүр үр хүүхэд, эд баялаг далладаг гэж үздэг үлдэгсэдийн билгэшээл аж. 


     Өнгөрсөн жил Тайванийн Чиаи хотод болсон нэгэн оршуулганд олон жийп оролцсон бөгөөд жийп бүрийн дээр нийт 50 тайчигч бүсгүй бүжиглэж явсан нь орон нутгийн захиргаанаас багагүй шүүмжлэл хүлээжээ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.