Сурвалжлага: Булганы сумдад шүлхий эрчимтэй тархаж буйг нуун дарагдуулсан уу?

2018-02-26 11:15
Аймгийн төвд хязгаарлалт тогтоосноор Булганы дөрвөн ч сум шүлхийн хорионд орлоо

Эх сурвалж агентлаг өчигдөр /2018.02.24/ шүлхий хавтгайраад буй Булган аймгийг зорилоо.



Бидэнд ирсэн хамгийн сүүлийн мэдээлэл Булганы төвд нэмж 4 үхэр шүлхийн шинж тэмдэгтэй үхсэн, аймгийн төвд хязгаарлалт тогтоосон байна гэдэг мэдээлэл байв. Харин Булганаас буцах үед Бугат сумын дээжний хариу гарч шүлхий мөн болох нь албан ёсоор баталгаажсан юм. /22:30 минут/ Хэрвээ Булган аймгийн төвд шүлхий өвчин гарсан нь нэмж баталгаажвал энэ аймгийн хувьд дөрвөн ч суманд хорио цээр тогтох нь ээ. 

 

 

 


Өнгөрөгч баасан гарагт /2018.02.23/ эх сурвалж агентлагийн орон нутгийн гэрээт сэтгүүлчийн дамжуулснаар аймгийн төвд нэг айлын 3 үхэр шүлхийн шинж тэмдэгтэй үхээд гурав хонож байна, мөн төвөөс 10 гаруй км-т байрлах Бугат сумын Ханжаргалант багийн нутаг дэвсгэрт төв замтай маш ойрхон шүлхийн сэжиг илрээд даруй 4 хоносон ч нутгийн иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа талаар мэдээлсэн. 

 


Мөн нутгийн иргэд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хандивын өвс тараах аян зарлаж хорио цээр тавигдсан Гурванбулаг, Рашаант зэрэг сумдаар өвс тараасан, түүнийг хэрэгжүүлсэн туслахууд,  намын удирдлагууд нь  хорио цээрийн бүсээс орж гарснаар ийнхүү шүлхийн голомтыг хоёр ч байршилд тэлэхэд хүргэлээ гэж бухимдаж буй талаар мэдээлсэн. Энэ тухай доорх линкээс дэлгэрэнгүй уншина уу.

 

 


Энэхүү мэдээллийн дагуу бид Булган аймгийн Онцгой байдлын газрын 70342430 дугаарын утсанд тэр даруй хандан лавласан юм. Тухайн үед  “Аймгийн төвд сэжигтэй мал илрээгүй, ташаа мэдээлэл байна. Харин Бугат сумын нутаг дэвсгэр Ханжаргалант багт сэжигтэй мал үхсэн, дээж явуулсан, өнөөдөр /2018.02.23/ орой хариу нь гарна” гэх мэдээллийг өнгөрөгч баасан гарагт өгч байсан. Мөн “Рашаант, Гурванбулаг гэхчлэн хорио, цээрийн бүсэд хандивын өвс тараасан, тэдгээр нутгаар зорчсон тээврийн хэрэгслүүд болон хүмүүс аймгийн төвийн айлд өвс хүргэсэн, мөн хорио цээрээс өөрсдөө оргон шүлхийн голомтыг тэллээ гэж нутгийн иргэд бухимдаж буй”-г лавлахад “Бугат сумтай маш ойрхон Орхон аймгийн Жаргалант суманд шүлхий өвчин гарсан байгаа. Та бүхэн ташаа мэдээлэл авсан байна” гэдэг хариулт өгч байсан. 

 

2018.02.24 Булган. Аймгийн төв. Хязгаарлалт тогтоож хөл хөдөлгөөн хорьсон байдалтай


Тэгвэл маргааш нь /2018.02.24/ буюу бямба гарагт биднийг Улаанбаатар хотоос хөдлөхөд аймгийн төвд нэмж 4 үхэр шүлхий өвчний сэжигтэйгээр үхсэн гэх мэдээллийг авсан юм. Өөрөөр хэлбэл Булган аймгийн төвд бидний авсан мэдээллээр нийт 7 үхэр шүлхийн сэжигтэй үхээд байхад албаны эх сурвалж үгүйсгэсээр, орон нутгийн гэрээт сэтгүүлч болон нутгийн иргэдийн мэдээлэлтэй илт зөрөөд байгаагын учрыг тодруулах, мөн иргэд шүлхий гарсныг нуун дарагдуулж цаг алдаж байна гэдэг мэдээлэл өгсөн учраас бид ийнхүү Булган аймгийг зорилоо. 


Булган. 18:30 минут. Биднийг очиход аймгийн төврүү гаднаас болон дотроос тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй, пост гарсан байв. Нутгийн иргэд гаднаас ирж тээврийн хэрэгслээ буцаагаад дотогш нэвтэрч байлаа. Гарч чадахгүй 6-7 тээврийн хэрэгсэл хүлээлтийн байдалтай зогсож харагдав. Хяналтын пост дээр камер хараад бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан төдийгүй, ахалж буй хүнийг лавлахад бүгд мэдэхгүй гэдэг хариулт өглөө. Энэ хооронд цааш утсаар мэдээлэл өгч байгаа бололтой харагдав. Бидний бичиг баримтыг шалгаад буцааж өгсөн ч утсаар ярьсныхаа дараа  бичиг баримтаа хураалгахыг шаардаж ямар учраас зураг авч буйгаа тайлбарлах, мөн зураг авах зөвшөөрөл шаардав. Бид сурвалжлагаар явж буйгаа хэлээд хязгаарлалтын бүсд тодорхой зөвшөөрлийн дагуу нэвтрэх боломжтой талаар тайлбарлаж, аймгийн Онцгой комисстой холбогдож зөвшөөрөл хүсэхээр хоёр ч пост дээр оролдсон боловч бүтээгүй билээ. Нөгөө талаас буцаж гарахад ариутгалын цэг байхгүй нь харагдаж байсан учраас орох гэж нэг их түвдсэнгүй ээ. 


Булганы төв рүү орохгүйгээр Уньт сумын чиглэлд зорчих боломжтой учраас бид тийшээ явах ажилтай гэж хэлээд дараагийн поструу хөдөлсөн юм. Учир нь энэ замд нутгийн иргэдийн хэлж заншсанаар 18-т буюу Бугат сумын Ханжаргалант багийн сэжигтэй бүсээр дайрах учраас хяналт хийгээд, ариутгалын пост иргэдийн хэлсэнчлэн ажиллаагүй гэдгийг нүдээр харахыг хүслээ. /Тухайн үед Бугат сумын гоц халдварт шүлхий өвчин мөн эсэхийг шинжлүүлэхээр явуулсан дээжний хариу ирээгүй хэвээр байв/ 

Дараагийн пост дээр аюулгүйн бүс зүүгээгүй гэдэг шалтгаар тээврийн хэрэгслийн бичиг баримт хурааж хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг дахин хориглолоо. Хамгийн хачирхалтай нь аймгийн төв орж учираа ол! гэдэг шаардлага тавив. Гэвч төврүү орох пост нь биднийг нэвтрүүлэхгүй, мэдээлэл ч өгөхгүй, цааш ч зорчуулахгүй, цорын ганц нээлттэй үлдээсэн нь хот руу буцах зам болж таарав. Албан тушаалтнуудтай нь холбогдох гэхээр утсаа авах хүн гарсангүй. 


 Бидний авсан мэдээллээр Эх сурвалж агентлагын өмнөх өдөр тавьсан мэдээлэлд нэлээд эмзэглэж арга хэмжээ авч буй нь тэр гэнэ. /Булганд гарсан шүлхийн тархалтад нутгийн иргэд Сайд Ж.Бат-Эрдэнийг буруутгажээ/ Мөн гадагшаа нэг ч хүн мэдээлэл гаргахгүй, өгөхгүй гэдэг үүрэг өгсөн аж. Хэдийгээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байсан боловч  иргэд явганаар гарч орж байгаа харагдсан тул бид явганаар төврүү орж учираа ольё, мэдээлэл ч авья, хэрвээ шаардлагатай бол буцаж гарахгүй хууль дүрмийг шаардлагатай хугацаанд нь биелүүлье гэж “зөрүүдэлсний” хүчинд бичиг баримтыг маань буцаан өгч цааш явууллаа. Уг нь бусад тээврийн хэрэгслүүдийг ямар ч саадгүй нэвтрүүлж байв. Бид бичиг баримтаа авах гэж бүтэн хоёр цаг гаруй болсон юм. Тэр хоорондоо Аймгийн онцгой байдлын албаны утсаар холбогдож аймгийн төв дээр шүлхий гарсан эсэхийг дахин лавлахад энэ удаад өчигдөр үгүйсгэж байсан мэдээллээс өөрөөр буюу “сэжиг илэрсэн” гэдэг хариулт өглөө.

 


 


Бид 18-т дээр ирэхэд /Бугат сум. Ханжаргалант багийн нутаг дэвсгэр/ ямар ч пост, нэг ч ариутгалын цэг байсангүй. Сэжигтэй мал үхсэн айлын өвөлжөө хэдий харанхуй ч ойрхон харагдана. Уг нь дээж иртэл энд хязгаарлалт тогтоож, голомт байж болзошгүй цэг дээр ариутгалын пост ажиллах учиртай. Бид Түлүүгийн даваа ороод 1 цаг 30 минутын дараа эргэж ирэхэд тухайн цэг дээр цагдаа зогсож цаг, минут тэмдэглэсэн цаас бичиж өгөөд замдаа зогсолт хийхгүй, нэг ч хүн авахгүй гэдгийг сануулаад зорчигчийн тоо тэмдэглэж өгөв. Түүнээс дээж батлагдсан эсэхийг асуухад энэхүү байршил нь шүлхийн голомт мөн болох нь тогтоогдсон хариу дөнгөж сая л иржээ. Өнгөрөгч баасан гарагт хариу нь гарахыг хүлээж байна, энэ зөвхөн сэжиглэж байгаа явдал, яг шүлхий гарсан гэсэн үг биш гэж албаны эх сурвалж үгүйсгэж байсан бол нутгийн иргэд шүлхий мөн, цаг алдаад байна гэж бухимдаж байсан нь ийнхүү зөв болж таарлаа. 

 


 


Өөрөөр хэлбэл шүлхий гараад 5 хонож байхад дөнгөж сая ганц цагдаа ирж зогсоо нь энэ болж таарав. Ариутгалын арга хэмжээ нэг ч авсангүй. Ядаж тэнд “норгосон эсгий” ч байсангүй. Энэ хэдэн хоногт шүлхийн энэхүү голомтоор Хөвсгөл, Булганы бусад сум руу хэдэн тээврийн хэрэгсэл, хүн, мал зорчсоныг таашгүй. 


Гэтэл Орхон аймаг Жаргалант суманд хоёрдугаар сарын 15 буюу битүүний өдөр шүлхийн сэжигтэй мал илрэхэд сумын малын эмч нь онош тавиад, Онцгой комисс нь тэр даруй хуралдаж шийдвэр гаргаад хязгаарлалт тогтоочихсон. Маргааш өдөр нь гэхэд шүлхий мөн гэдгийг нь шинжилгээгээр баталгаажуулаад хорио цээр тогтоож, тэр шөнөдөө Зүүнхараагийн туршлагаас судлаад өндөр даралтын уураар ариутгах зуух хийгээд, 24 метр ариутгалын тунель барьж, хүн, тээврийн хэрэгсэлгүй ариутган голомтыг хязгаарлаж чадсан байна. Жаргалант суманд бүх малаа цаг алдалгүй вакцинд хамрагдуулж нийт 3670 М2 талбайг халдваргүйжүүлж, устгалын ганц цэг байгуулан дүрэм журмын дагуу устгал хийсэн байна. 

 


Булган аймагт үүссэн нөхцөл байдлын талаар иргэдээс ирсэн мэдээллийг эмхэтгэвэл:  

 

 

  • Хамгийн анх Булган аймгийн Рашаант суманд нэгдүгээр сард шүлхий гарсан. Дараа нь Гурванбулаг суманд шүлхий гарсан бөгөөд хорио цээр тогтоосон эдгээр сумдаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн өвс тараах аян зохион байгуулж хорио цээр зөрчсөн  
  • Улмаар эдгээр шүлхий гарсан сумдаас өвс тарааж явсан Ж.Бат-Эрдэнэ сайдын хүмүүс оргож гарсан гэдэг яриа Булганаар нэг яригдсан. 
  • Бугат сумын Ханжаргалант багийн шүлхий гарсан нь дөнгөж батлагдаад буй айлын хүү нь болох Булган аймгийн ХАА-н газрын дарга Ч.Амгалан хорио цээрийн бүсээс өвс авч ирж аавындаа буулгасан. Мөн өөрөө хорио цээрийн бүсд зорчсон.  
  • Мөн Хурдан морины уралдаан зохион байгуулагдахад уг айлын морь айрагдсанаар орон нутгийн удирдлагууд цуглаж найр хийсэн. Энэ тохиолдолд уралдаанд орсон морьд шүлхий гарсан айлын малтай цуг уралдсан болж таарснаар яаралтай вакцинжуулаагүй тохиолдолд уг өвчнөөр өвчлөх магадлал маш өндөр байна. 
  • Хурдан морины уралдааныг хамгийн сүүлд гоц халдварт өвчин болох шүлхий гарсан бүс болох Бугат сумын багт зохион байгуулсан. 
  • Мөн аймгийн төвд шүлхийн сэжиг илэрсэн. Тухайн айл нь Булган аймгийн МАН-ын дэд дарга ...Жаргалсайхных юм. Мөн тэднийхээр Ж.Бат-Эрдэнэ сайдын хүмүүс болон, цуг золгуут хийсэн, найр наадамд явсан, хорио цээрийн бүсээр явсан иргэд олноор орж гарч байсан.  Мөн л тухайн хандивын өвс буусан айл. 
  • Бугат болон Булганы төвд гарсан энэ хоёр айл нь хоюулаа Ж.Бат-Эрдэнэ гишүүний тараасан өвс, түүнийг тээвэрлэсэн хүмүүс, тээврийн хэрэгсэл ирж очсон айлууд.
  • Эдгээр хүмүүс шүлхийг аймгийн төвийн дөнгөж хаяанд, бүр аймгийн төвд энэ хоёр айлаар дамжуулаад оруулаад ирсэн мөртлөө шүлхий гарсныг нуун дарагдуулж байна. 
  • Аймгийн тамгийн газарт ариутгал хийсэн нь өөрсдөө тээвэрлэгч гэдгээ мэдээд хийсэн. Тийм ч учраас дараад байна. Үүнд Ж.Бат-Эрдэнэ сайдын оролцоо их байна гэх мэдээллүүдийг өөр өөр эх сурвалжууд өгснийг онцлон дурдъя. 

 

Эх сурвалж агентлаг мэдээллийг тодруулах явцад: 

 

 

  • Баасан гарагт Булган аймгийн онцгой байдлын утсанд холбогдож асуухад аймгийн төвд сэжиг илэрснийг ор тас үгүйсгэсэн мөртлөө шөнө нь хуралдаж хязгаарлалт тогтоосон байсан. Маргааш нь биднийг очиход аймагт сэжиг илэрсэн гэдэг 4 хоногийн өмнө иргэдийн өгч байсан мэдээлэл үнэн болох нь батлагдсан. 
  • Бугат сумын нутаг дэсвгэр Ханжаргалантад очиход ямар ч ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост гараагүйгээр барахгүй гоц халдварт өвчин гарсан голомтыг зааглаагүй байсныг нүдээр үзсэн. Мөн тухайн бүс нь шүлхийн голомт болох нь шинжилгээгээр батлагдсан. 
  • Хоёр постын хооронд ч мэдээлэл дутмаг, нэг нь аймгийн төвд шүлхий гарсан нь нотлогдсон гэж байхад дараагийн пост үүнийг үгүйсгэж байсан. 
  • Мэдээлэл өгөхөөс алхам тутамд татгалзаж бүрхэг тодорхойгүй хариулт өгч байсан. Тухайлбал Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяраас шүлхийн голомтоос хүмүүс оргож гарсан гэх яриа үнэн эсэхийг лавлахад хариулт хэлэлгүй утсаа салгасан. Мөн хэдэн тооны үхэр шүлхийн сэжигтэй үхсэнийг ч хэлэхгүй өнгөрсөн.
  • Оройтож арга хэмжээ авсан төдийгүй, зэргэлдээх Орхон аймагтай харьцуулахад маш эмх замбараагүй, мэргэжлийн, удирдлагын чадамж дутагдаж буй нь илт байсан. 

 

 

Бид буцахдаа Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай сая нэг холбогдож энэ талаар болон нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Доорх бичлэгээс сонсоно уу!

 


 

 
Тэрбээр хорио цээрийн бүсээс оргож гарсан гэх мэдээллийг лавлахад үгүйсгэсэнгүй мөн хариулсангүй утсаа тасаллаа. Аймгийн төвд хэдэн тохиолдол гарсныг тодруулахад “дээж авсан нэг үхэр бий” гэж хариуллаа. 
Бид зогсолт хийх боломжгүй, нутгийн иргэдтэй уулзах боломж байгаагүй бөгөөд нэгэнт хорио цээр үйлчилж нэг ч гэсэн цагдаатай хэрэгжиж буй тохиолдолд тийм оролдлого хийх эрх ч байсангүй. Ийнхүү Булганаас хөдөллөө. 
Харин Орхон аймгийн нутаг дэвсгэрт орж ирэхэд тэд хэдийнэ арга хэмжээ аваад эхэлжээ. Булганаас орж ирэх замд хяналтын постоо өргөжүүлж, ариутгалын тунель барих ажлыг яаравчлан хийж эхэлсэн байв. Бугат сумын шүлхийн голомт дээр нэг ч ариутгалын пост, ядаж ариутгалын бодис асгасан эсгий ч үзэгдээгүй бол Орхон аймаг эрсдэлтэй цэг дээр ийнхүү арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. 

 


 

 

Энэ бүхнээс харахад Булган аймгийн иргэд, малчдын хардаж буй шүлхийн голомтоос тээвэрлэгч болсон Ж.Бат-Эрдэнэ сайдын аяны өвсийг тараагчид Булган аймгаар шүлхий тараачихаад түүнийгээ нуун дарагдуулж цаг алдсан гэдэг хардлага улам баталгаажих төлөвтэй байна.  Үүнд орон нутгийн удирдлагууд болон намын удирдлагууд эрхэм гишүүний Шинэ хөдөө төслийн ажилтнууд багтаж байна. Мөн нуун дарагдуулсан байж болох хэд хэдэн үндэслэл байна. Онцгой байдал аймагт сэжиг илэрснийг нуусан, ор тас үгүйсгэсэн мэдээллийг яагаад өгөв. Тэд яагаад чухам аймгийн ЗДТГ-т ариутгал хийв. Яагаад энэ олон хоног арга хэмжээ авалгүй, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөлгүй цаг алдав гэхчлэн. 


Нөгөө талаас он гарсаар шүлхий гарсан Сэлэнгэ аймгийн Мандал сум, Орхон аймгийн Жаргалант, Булганы Рашаант, Гурванбулаг, Бугат сумдын иргэдийн дунд  өвснөөс болж шүлхий гарсан гэх мэдээлэл хүчтэй яригдаж байна. Зөвхөн Булган аймгийн төвд илэрсэн сэжиг, Бугат суманд гарсан байдал дээр дүн шижилгээ хийхэд эдгээр голомт болсон айлууд нь тусламжийн өвснөөс хүртсэн, хорио цээртэй бүсээр зорчсон удирдах албан тушаалтнууд олноор цугларсан гэдэг нь харагдаж байгаа юм. 

 


Малын гоц халдварт өвчин гарсан үед тохиромжтой арга хэмжээг шуурхай аваагүй, эрсдэлтэй үед бүх сумдаар дамжин өвс тараасан процесс нь өөрөө өвчнийг тээвэрлэх үйл явц болсон байх боломжтой. 


Хатуу ч гэсэн үнэнийг хэлэхэд, өнөөдөр биш гэхэд маргааш Булганы төв хязгаарлалтын дэглэмээс хорио цээрийн бүсэд шилжихээр байна. Эрхэмсэг Зам тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн, Булган аймгийн МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар эхэлсэн өвс хандивлах аян ийнхүү өвснөөсөө юу, өвс тээвэрлэлтээс үү, аль эсвэл хорио цээрийн дүрэм зөрчиж пи ар хийлгэсэн хүмүүс нь тээвэрлэгч болсон уу алин боловч Булганы төв болон Бугатад шүлхийн голомт болсон хоёр айл нь хоюулаа өвснөөс нь хүртсэн, шүлхийн голомтоор зорчсон удирдах албан тушаалтнуудын ар гэр болж таарав. Үүнийг гоц халдварт өвчин болох шүлхий улстөржихгүй нь ойлгомжтой, улстөрчдийн ар гэрт гараад байгаа нь үнэндээ ийм л учиртай аж. Хоёр ч суманд шүлхий гараад байхад хязгаарлахын оронд хурдан морины уралдаан, золгуут хэсч явсан эрхэм дарга нар өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхийн үлгэрээр Аймгийн ЗДТГ-раа ариутгасан хэдий ч хожимдсон нь энэ аж.

 

 

Эрхэм сайдын золгуут. Энэ үеээр хоёр ч суманд шүлхий гарсан, хорио цээртэй байв

 

 

Булган аймгийн эрхэм удирдлагууд шинэлсээр, ард иргэд мэдээлэл шаардсаар байв  

 

Хэрвээ өөр эх сурвалжаас шүлхий Булган аймгийн дахин хоёр ч суманд, ялангуяа аймгийн төвд нь орж ирсэн бол тэд өнөөдөр ингэтлээ мэдээлэл дарах гэж зүтгэх байсан уу?! 


 Эрхэм сайдын тараасан өвс 10 сая төгрөгийн төсөвтэй гэнэ. Нэг аймгийн дөрвөн суманд шүлхий тарахад ямар хэмжээний хохирол амсах бол...Цаашлаад голомт нэмэгдвэл улс орон, хэдэн малчид хэрхэх бол...


Өнөөдөр. /2018.02.26/ Булган аймгийн ЗДТГ-ын албан ёсны вэб сайтаар зочиллоо. “Улсын онцгой комисс Булган аймагт ажиллаж байна” гэсэн мэдээллийг өнөөдөр тавьжээ. Бусад нь бүгд урлаг уран сайхан, тэмцээн, уралдаан, золголтын мэдээ. Энэхүү мэдээний агуулга нь Булган, Бугат сумдад гоц халдварт шүлхий өвчний “сэжиг илэрсэн” гэсэн агуулгатай байх юм. Өчигдөр батлагдсан шүлхийг өнөөдөр ингэж улаан цагаан “дарсаар” л байх нь хэнд ашигтай, хэнд хохиролтой вэ?! 

 

2018.02.25 нд Булган ЗДТГ-ын сайтад тавигдсан мэдээлэл 


 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 27 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (27)

zochin /119.40.98.162/

2018-03-02 09:27

ene chin maliin uvchin shu de uun deer Ardchilsan nam uls tur hiihee bolih heregtei turiin joloog agtaj yawaa nam hiih ajilaa hiigeed arga hemjeegee awj bga sanaa zovoh hereg bhgui. horio tseeree sain togtoogood vaktsinaa hiitsen bhad sariiin daraa gaigui bolchihno. Ingej yawtsgui medeelel taraaj bga Ardchilsan namiin ner hun naws unaj bn da. shuumjilhiin orond tuslah baital arga bhgui l gashilsan tolgoitoi humuus yum.

Хариулах 0 0
Зочин /66.181.183.93/

2018-03-01 00:03

Вазцинаа хурдан хийгээчээ.Малын эмч нар байна уу.Төр засгаас малын вакцины захиалга хангалтанд анхаарах цаг болжээ.

Хариулах 0 0
зочин /64.119.23.188/

2018-02-28 21:53

Өлсөн үхэр шүлсээ гоожуулж үхдэг Харин үүнийг далимдуулаад маш их мөнгөн дээр шүлхий гэж худлаа яриад мөнгө идээд байна .гэж малчид яриад байна ҮНЭН ҮҮ

Хариулах 0 0
Erdenet /103.229.120.253/

2018-02-28 13:07

Er ni Maliin gots haldvart uvchin garchaad bhad yun Yasan Hurdan Morinii uraldaan zohioh ve?,. Housluulj boldgiin bgaa bzde. Uvchin tarhah magadlal undur bhad uvliin huiutend Mori uralduulaad hiih ajil ni todirhoi bhad, Bulganii Udidah nuhduud hariuslaggui bna shde.

Хариулах 0 0
Зочин /202.179.31.242/

2018-02-28 11:11

Шүлхий өвчнөөр улс төр хийнэ ээ ккккккккккк АН-ч хэцүү юмаа даа өө хайх юмаа мөн олвоо. Шүлхий нотлогдчихоод байхад төрийнхөн золголгоо нийлээ юү. Хүн гүтгэх хуультай. Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлчийг зөрчлийн хуулийн дагуу шүүхэд өгөгх хэрэгтэй.

Хариулах 1 0
Зочин /64.119.18.253/

2018-02-28 23:44

Ovchin garchihaad bhad zolgoltoo duusgah gej uheldej bsan ni unen yumaa medehgui bol bitgii [хориотой үг]t chi!!!

Хариулах 0 0
Зочин /202.9.41.74/

2018-02-28 06:39

Дамбын Хишгээ гэдэг хүн Булганых уу?Вакцин зардаг гэсэн.

Хариулах 0 0
Зочин /64.119.19.175/

2018-02-27 20:43

Тийм л юм бол Цагдаагийн газар, Тагнуулын газар нь хэн хаанаас тээж ирээд тараасаныг нь тодруулаад олон нийтэд мэдээлчихээч. Тэр хүмүүст нь хариуцлага тооцооч. Иргэд хохирч байна.

Хариулах 0 0
Зочин /27.123.214.116/

2018-02-27 20:21

Orhon aimag bol mash shuurhai arga hemjee awsan ajillaj bga er tgd henii buruu henii zow bh ni hamaagui mash yaraltai dorwitoi arga hemjee awah estoi sh de sonsood bhd bulgand neleed gazar awsan l ym shig bga ym da yug ni nuudag bnaa gol hugatsaa aldahgui arga hemjee awahdaa l bga ym shu de olnii ug ortoi gj.......

Хариулах 0 0
Зочин /27.123.214.116/

2018-02-27 20:21

Orhon aimag bol mash shuurhai arga hemjee awsan ajillaj bga er tgd henii buruu henii zow bh ni hamaagui mash yaraltai dorwitoi arga hemjee awah estoi sh de sonsood bhd bulgand neleed gazar awsan l ym shig bga ym da yug ni nuudag bnaa gol hugatsaa aldahgui arga hemjee awahdaa l bga ym shu de olnii ug ortoi gj.......

Хариулах 0 0
Зочин /112.72.11.67/

2018-02-27 12:02

Ямар муухай хүмүүс вэ. Гишүүнийг ингэж гүтгэж, цуурхал тараах хэнд ашигтай, хэний явуулга вэ. Энэ сэтгүүлч хэдэн төгрөг хармаалж дээ. Хүн чанар гэж түй ч алга.Харин сумын төвд байгаа малыг хуу хөөж гаргах хэрэгтэй байсан юм. Энэ бол Булган сумын удирдлагын том алдаа. МУУХАЙ МОНГОЛ ЗАН+УЛС ТӨР

Хариулах 0 2
Зочин /103.26.194.109/

2018-02-27 11:30

Яахаараа хурандаа малын өвчинтэй газар ажилладаг, малын эмч нар сүүдэр ч үгүй байдаг билээ....

Хариулах 0 0
Зочин /64.119.19.175/

2018-02-27 00:43

Гараа ч хөдөлгөөгүй байж дайраад өнгөрөхдөө сүржин нэртэй даржин нийтлэл бичдэг хэвлэл мэдээллийнхэн өөрсдөөсөө ичээч.

Хариулах 0 2
Зочин /27.123.212.143/

2018-02-26 23:38

Энэ сурвалжлага хоёрхон хүний үг байна. Энэ бичвэр сүүлийн үед явж байгаа. Гантай зун гайгүй өвс хадлан авсан нутаг шүүлхий тараах юм гэж чи ч би ч тэд ч бодоогүй бүү улс төр хий ядаж намыг бүү оролцуул тэр намд чинь энгийн улс орноо чамайг үхэх гэж байхад өмнөөс чинь амиа өгөх чин сэтгэлтэн бас байдаг юм

Хариулах 0 3
Зочин /66.181.182.223/

2018-02-26 23:35

ene shulhii garsand nam uls tur oroltsuulahiig boliochee, uls aimgiin mal emnelgiin udirdlagiin l buruu hgriutsalgagui ajil bh shuu tegj yaribal

Хариулах 0 0
Зочин /139.5.217.152/

2018-02-26 23:31

Дундуур нь нэвт туугаад ирсэн нөхөр бна даа.

Хариулах 0 0
Зочин /66.181.182.223/

2018-02-26 23:29

БатЭрдэнэ гишүүн сайн санаж шүлхийн голомтонд өлсөж байгаа малд бага ч болов нэмэр болох гэж л өвс тараасан байх, харин МЭ-ийн нөхдүүд ариутгалаа ор нэр хийснээс л болоо юу даа. Мал эмнэлгийн мэрэгжилтнүүдийн хариуцлагыг өндөржүүлмээр юм. Дараа нь хариуцлага яригдах байлгүй дээ

Хариулах 0 2
Зочин /202.179.4.198/

2018-02-26 17:56

Бат-Эрдэнэ дарга нутгаа гэсэн сэтгэлийн үүднээс л өвс тэжээл тараасан байх. Нэгэн нэгийгээ битгий муулж байгаач дээ хүмүүсээ

Хариулах 1 4
Мөнх /180.149.124.2/

2018-02-26 17:10

Шүлхий талаар би нэг саналтай байна. Шүлхий сүхбаатар аймагт их гардаг . Энэ жил нийт нутгаар гандуу байсан. Сүхбаатар аймгаас өвсөө бусад аймгууд базаажээ. Гэхдээ шүлхийдсэн мал өвс идээд баагаад л явах байа тэр нь шүлхийтэй бордоо болооод энэ жил нийт нутгаар тарж байгаа л юм шиг байна. Стратеги энэ тэр гэж юм байна уу?

Хариулах 0 1
Зочин /103.57.92.122/

2018-02-26 15:57

Мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй. Хяналт гэж ч алга өвчин нь тарж иргэд нь хохирсоор л бх юм.

Хариулах 0 0
Зочин /202.179.31.7/

2018-02-26 15:50

Арай л дэндэж байна одоо хүртэл мэдэгдэл гараагүй байгаа гэсэн... Сахал пятка үхээч

Хариулах 0 2
Зочин /27.123.212.139/

2018-02-27 00:36

Hogiin banid danidaaa gai bolhiin hiij bvteesin ym bhgui bj

Хариулах 0 1
Зочин /202.179.31.69/

2018-02-26 15:12

нөхөрлөлбаярын гэрээс авсан зураг байна.

Хариулах 0 0
ЗочunСум /202.179.4.194/

2018-02-26 15:08

Цэнгэлмаа дарга хүслээ хангаж аймгийн төвд шүлхий авчирч чадлаа.Далд санаа нь өвчнөөр далимдуулан аймаг удирдах хүсэл биелэх болтугай

Хариулах 1 1
Зочин angirmaa /66.181.161.60/

2018-02-26 15:08

Mogod sumand owos irse ene haldwar awchirah bolomjtoi yu vgvi boluuu

Хариулах 0 0
Зочин /103.57.94.109/

2018-02-26 15:07

Булганд төвдөө гарсаг бас малчиний хороонд илэрсэн гэж байна удирдлагууд нь юу хийж байгаан бэ

Хариулах 0 0
Зочun /202.179.4.194/

2018-02-26 15:05

Цэнгэл маань дарга шүлхий өвчин хүсээд байх шиг байсан.ёо .ёо. Хүссэн юм хүзүүгээр чинь орооно гэдэг болж дээ.Одоо аймаг даяараа хлиргдолтонд орлоо

Хариулах 0 0
Зочин /202.179.11.10/

2018-02-26 14:24

үлэмжтөгс гэдэг нөхөр чи юу хуцна вэ. ажилаа ч хийж чадахгүй хүний нэр төрд халддаг

Хариулах 1 3
Зочин /202.179.11.10/

2018-02-26 14:18

бичих гэж нээрээ буржээ чааваас. бичих юм олдохгүй аргаа барсан хүний л ажил бнадаа чааваасдаа

Хариулах 1 2
Sahalaa hiisen balagaa hurdan arilagaa /27.123.212.139/

2018-02-27 00:39

Sahalaa hiisen balagaa hurdan arilagaa

Хариулах 0 2
Зочин /27.123.214.107/

2018-03-02 01:14

horio tseeriinhen ajillah uureg jurmiinhaa daguu amrah zavgui ajillaj baihad hariutslaga muutai zarim irged hulgai zelgiigeer orj garah tohioldol garch bn nemer boldoggui ym gehed buu nermees bolooch

0 0
Зочин /27.123.214.107/

2018-03-02 01:01

ymar soylgui irged baidag ym dee arail denduu ym ene zuiluudees setguulchiin zergees avah ym yu ch alga yugaach medehgui yu hiij baigaag medehgui baij olon ym yrihaa bolimoor ym.uuniig unshihad erduu l namuudiin hoorondiin heruul zurchilduun haragdaj bn ternees ard irged aimag sum mal ahuidaa sanaa zovj bgaa hun algaa horio tseeriin postniihon noir hoolgui udur shinugui olon udur honogoor ajillaj baihad dem boldoggui ymaa gehed duugui amaa humhiad suuj baimaar ym

Хариулах 0 0
Зочин /27.123.214.107/

2018-03-02 01:01

ymar soylgui irged baidag ym dee arail denduu ym ene zuiluudees setguulchiin zergees avah ym yu ch alga yugaach medehgui yu hiij baigaag medehgui baij olon ym yrihaa bolimoor ym.uuniig unshihad erduu l namuudiin hoorondiin heruul zurchilduun haragdaj bn ternees ard irged aimag sum mal ahuidaa sanaa zovj bgaa hun algaa horio tseeriin postniihon noir hoolgui udur shinugui olon udur honogoor ajillaj baihad dem boldoggui ymaa gehed duugui amaa humhiad suuj baimaar ym

Хариулах 0 0
Зочин /27.123.214.107/

2018-03-02 01:06

end setgegdel bichij baigaa humuusiig engiin ard irged unshihad eruusuul ardchilsan namiinhan bichij bga ym shig haragdaj bn.iim ym bitgii bicheechee icheech jaahan ch gesen hiih ym oldohgui bga bol golomt deer ni ochij ard irged malchiddaa jaahan ch gesen tusalbal yasiin.hool tsai ch boltgon avachaad uguhud bolno sh dee hiij bgaa negnee noir hoolgui ajillaj baihad ni bitgii ulam daramtlaach

0 0
Зочин /27.123.214.107/

2018-03-02 01:06

end setgegdel bichij baigaa humuusiig engiin ard irged unshihad eruusuul ardchilsan namiinhan bichij bga ym shig haragdaj bn.iim ym bitgii bicheechee icheech jaahan ch gesen hiih ym oldohgui bga bol golomt deer ni ochij ard irged malchiddaa jaahan ch gesen tusalbal yasiin.hool tsai ch boltgon avachaad uguhud bolno sh dee hiij bgaa negnee noir hoolgui ajillaj baihad ni bitgii ulam daramtlaach

0 0
Зочин /27.123.214.107/

2018-03-02 01:11

ene setguulch hunii ovog neriig zuv bicheesei

0 0
Зочин /27.123.214.107/

2018-03-02 01:11

ene setguulch hunii ovog neriig zuv bicheesei

0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.