Ж.Батзандан: Хүүхдүүд маань нялх учраас С.БАЯР гуайтай цуг ЭРЛЭГ рүү явах сонирхол алга. С.Баяр та яарч байгаа бол явж болно

2018-02-26 12:14

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд, өөрийнхөө өрөөнд хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийв.



 

 Хэвлэлийн хурал зарлах болсон шалтгааны нэг нь Ерөнхий сайд асан С.Баярын захидалд албан ёсны хариу өгөхөд чиглэжээ.

 

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбар хэлэхдээ,   

    “-Эрдэнэтийг тойрсон асуудлаар сар шинийн өмнө Ерөнхий сайд асан С.Баяр надад захидал илгээсэн. Энэ захидлын хариуг энэ хэвлэлийн хурлаар дамжуулан өгье гэж бодож байна. 

    Та бүхэн С.Баяр гэж хүнийг таних байх. Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Одоогоор Их Британи улсад Элчин сайдын статустай гэхдээ сонгууль болохоор ирж эрх баригч намын сонгуулийг удирддаг хүн. С.Баяр бол нэг өдрийн өмнө “Сая төгрөг тараавал монголын эдийн засаг дампуурна” гэж ярьдаг хэрнээ маргааш нь 1.5 сая төгрөг тараадаг ийм л хүн. 

    С.Баяр гуай надад багагүй гомдсон захидал битүүний өмнөх өдөр явуулсан байсан. Захидлын төгсгөлд “Эрлэгийн үүдэнд уулзах уу, эрлэгийн элч харахаар айгаад байв” гэх мэт бичсэн байсан. Тэгэхээр би захианд хариулт өгөх гэж байгаа учраас С.Баяр гуайд хандаж хэлье. 

    Нас маань дөч дөнгөж гарч байна. Дөрөв, таван хүүхдийн аав хүн. Хүүхдүүд маань нялх байна. Тантай цуг эрлэг рүү явах сонирхол алга. Та яар байгаа бол явж болно.
 

    Жаст банк Стандарт банктай байгуулсан гэрээ С.Баярын үед л хийгдсэн байгаа юм. Гэтэл би мэдэхгүй, би оролцоогүй гэж хэлээд байгаа юм. Үндсэн хуулиа мэддэг хүн баймаар даа. Засгийн газрын Ерөнхий сайдын эрхийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн байгаа. Гэтэл би мэдэхгүй гэдэг хариулт хэлэх юм. Тухайн үеийн Эрдэнэтийн захирал н.Ганзориг бол С.Баярын шууд томилгооны хүн. Хан ресурсын асуудлаас болж Монгол 70 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Сугар, "Жаст"-ын Батхүү нар С.Баярын ойрын хүмүүс. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа шүү дээ. Эрдэнэтийн 49,51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. Би цагаан сарын өдрүүдэд ахмад хүнтэй маргалдахгүй гэж сар шинэ хуучрахыг хүлээж байгаад ийн мэдээлэл хийж байна” гэлээ.
 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 9 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (9)

Зочин /66.181.165.91/

2018-03-14 13:05

Энэ хэд ч ер ялгаагүй нөхдүүд юм байна. бүгдээрээ л баян бүгд компанитай. Баяр ч Батзандан ч. Тэгээ л хоорондоо үзээл. нэг л их сайн хүн болох гээд л.манайх шалгаж шийдэж чддаггүй юм бол ийм хэргүүдийг өөр улс орноос хүн авч ирж шалгуулмаар юм.

Хариулах 0 0
Зочин /168.235.195.216/

2018-03-05 07:33

С.Баяр Москвад элчин сайд байхад "Монголын Худалдааны Төлөөлөгчийн газар" гэж Москвагийн төвийн, маш үнэтэй байршлыг Монгол Улс алдсан. Гартаа таарсан бүхнээ зардаг [хориотой үг] юм байна. Оросын мафитай холбоотой ч гэж ярьдаг. Зоригийн аллагад нэр хавчуулаад ч авсан. Батгана суусан газар баастай, Баяр суусан газар балагтай болоод байна. Багабандийтын гар хөл байгаа юм даа.

Хариулах 0 0
Зочин /103.212.118.172/

2018-02-27 14:42

БАЯРЫН мэдэгдлийн цаана БӨТЗАНДАНГ ална гэсэн утга нуугдаж байх шиг.БОЛГООМЖЛООРОЙ.Баяр яахаас ч буцахгүй болжээ.

Хариулах 0 0
Зочин /103.212.118.172/

2018-02-27 14:43

Яг тийм утга байна шүү.БАТЗАНДАН минь болгоомжлоорой.МАН ынхан шударга хүнд дургүй ээ.

Хариулах 0 1
Зочин /202.9.43.112/

2018-02-26 23:28

С.баяр гэж Монголын эдийн засгийг бүхэлд нь самарч, ханаж цадахгүйгээр ховдоглон идсэн хөрөнгөнийхөө өчүүхэн хэсэг болох, АНУ-д байгаа хауснуудаа ойрын хугацаанд зарж, мөнгийг нь Монголдоо оруулж ирвэл идээд цаддаггүй шунахай таны үйлийн үр өчүүхэн бага ч атугай нимгэрнэ дээ. Нүүрэндээ юу зүүчихээрээ гэмгүй хүний дүрд ингэж итгэлтэй нь аргагүй тоглож чаддаг байнаа. Ширэн нүүрт гэж ховдог сувдаг баярыг л хэлнэ дээ

Хариулах 1 3
Зочин /59.153.113.43/

2018-02-26 21:34

Xvmvvs bayariig banzal ovgon gd bn vnen vv

Хариулах 0 3
Зочин /59.153.113.43/

2018-02-26 21:33

Zov bayar ta ertxen erlegiin elchiin vvdend och

Хариулах 0 2
Зочин /202.9.43.155/

2018-02-26 20:25

Монгол улсаас хулгайлсан мөнгөөрөө эрлэгийг ч худалдан авч болно гэж ойлгодог үйлийн үрийн зарчимыг ухаарддаггүй мулгуу өвгөн айлгах үгээ мөн боловоо! Хийсэн нүгэлийг чинь хичнээн их өргөл барьцаар аргалахгүй! Үйлийн үр чинь өөрийн биеээр ч биш,үр хүүхдүүд ч чинь үүрнэ,даан ч харамсалтай! Ариун цагаан хөдөлмөр гэж зүгээр ч нэг гараагүй үг юм шүү! Энэ хорвоод авсан бол эргэж төлдөг хууль бүх хүнд үйлчилдэг!

Хариулах 0 2
Зочин /27.123.212.141/

2018-02-26 17:20

har tolgoigooroo hariutsana gesen odoo buural bolson tul hamaagui bolson genee

Хариулах 0 0
ЗочинУБ /117.111.26.166/

2018-02-26 12:58

С.БАЯР МОНГОЛЫГ ҮНЭН САМАРЧ БАЙНА

Хариулах 0 0
Зочин /66.181.161.74/

2018-03-09 20:38

samarch bna.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.