Булган Аймгийн төвд шүлхий илэрсэн айл, өрхийн тоо хоёр хоногт 10 дахин өссөн байна

2018-02-27 15:12
ОБЕГ нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өглөө

Эх сурвалж агентлагт ирсэн мэдээллээр Булган аймгийн төв буюу Булган суманд мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн өрхийн тоо хоёр хоногийн дотор 10 дахин өссөн байна. 




Өчигдрийн байдлаар 10 айлын 100 гаруй үхэрт сэжиг илэрсэн байдалтай, хоёр ч айлын үхэр шүлхийн сэжигтэй үхсэнээс дээж авч лабораторид илгээгээд байгаа тухай албаныхан баримтандаа тусгасныг эх сурвалж онцоллоо.  

 
Бидэнд өчигдөр /2018.02.26/  орой ирсэн энэхүү мэдээллээс харахад хоёр хоногийн өмнө /2018.02.24/ анх тус сумын төвд Булган аймгийн МАН-ын дэд дарга ...Жаргалсайхны үхэр үхсэн гэж албаныхан баримт бүрдүүлсэн байна. 


Гэтэл манай агентлаг түүнээс нэг хоногийн өмнө буюу 23-ны өдөр тус айлын гурван ч үхэр шүлхийн сэжигтэй үхээд 3 хонож байна гэсэн мэдээлэл орон нутаг дахь гэрээт сэтгүүлчээс  авсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлч яг тухайн айлын мал маргааш үхнэ гэдгийг зөгнөж мэдэх боломжгүйгээс харахад албаныхан шүлхийг нуун дарах оролдлого хийсэн гэх нутгийн иргэд хардлагыг улам баталгаажуулж байна.  


Тодруулбал: Булган аймгийн төвд, тус аймгийн МАН-ын дэд дарга Жаргалсайхны хотонд анх шүлхийн сэжиг 2018.02.10-ны өдөр илэрсэн байна. Сэжиг илэрсэн мал албаны эх сурвалжид бүрдүүлсэн материалд бол 24-нд үхсэн, харин нутгийн иргэд болоод гэрээт сэтгүүлчийн мэдээлснээр түүнээс дөрөв хоногийн өмнө үхсэн болж таарч байна. 


Гэтэл хоёрдугаар сарын 15 нд Орхон аймгийн Жаргалант суманд шүлхийн сэжиг илэрч ганцхан хоногийн дотор дээжийг баталгаажуулан хорио цээр тогтоосон байдаг. Булган аймгийн Онцгой байдал өнгөрсөн баасан гарагт өгсөн мэдээлэлдээ анх Жаргалант суманд шүлхий гарсан гэж мэдээлсэн нь ийнхүү няцаагдаж Булганы дарга нар, өвс тараасан аяны гишүүд хорио цээрийн бүсээс өвчнийг гадагш алдаж зэргэлдээх аймагтаа ч хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүслээ.  


Булган аймгийн төвд одоог хүртэл албан ёсоор хорио цээр тогтоогүй, шүлхий мөн эсэхийг ч дээж авч баталгаажуулж амжаагүй хэвээр,  зөвхөн хязгаарлалтын дэглэмд шилжсэн байдалтай байна. 


Эргэн сануулахад: Эх сурвалж агентлаг Ж.Бат-Эрдэнэ сайдын өвс тараах аяны хөлөөр Булган аймгийн бусад сумдад  шүлхий өвчин тарж аймгийн удирдлагууд болон, онцгой комисс үүнийг нуун дарагдуулж байна гэсэн нутгийн иргэдийн мэдээллийн дагуу энэхүү сэдвийг  анхааралдаа авсан. Та яг юу болсон талаар бүрэн мэдээлэлтэй болохыг хүсвэл доорх линкүүд дээр дарж үзнэ үү! 

 

 

 

Бид Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр одоогоор шүлхийн голомтоор баталгаажсан Ханжаргалант багт ямар ч ариутгал хийгдээгүй, дамжин өнгөрөхөд нэг ч ариутгалын пост байгаагүйг нүдээр үзсэн. Засгийн газрын тогтоолоор хориглосон байтал тус багийн шүлхийн голомтоор бүртгэгдээд буй нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулсан нь анхаарал татаж байна. Энэ тухай тодруулахад Ж.Бат-Эрдэнэ сайд морь уясан учраас орон нутгийн уяач голдуу удирдлагууд хөл алдан зохион байгуулсан ажээ.

Тухайн үед аймгийн хүүхдийн төлөө төвийн мэргэжилтэн удаа дараа ЗДТГ-т хүсэлт гаргаж, Засгийн газрын тогтоолоор хориглосон байгааг сануулсан боловч авч хэлэлцээгүй гэсэн мэдээлэл байна. Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглоод сар ч болоогүй байхад ийнхүү засгийн газрын гишүүн нь, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ зөрчсөн төдийгүй өөрөө морь уяаад, жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон зүйл заалтыг зөрчижээ. 

 

 

Нутгийн иргэд Булган аймагт болоод буй нөхцөл байдлыг зах замбараагүй, удирдах чадамжгүй уяачдыг голдуу удирдах албан тушаалд томилсон нь ийм хэмжээний хор уршиг дагуулж байна гэж үзэж буйгаа хэлж байлаа. 


Булган аймгийн удирдлагууд болон онцгой комисс иргэдэд болоод хэвлэл мэдээллийн байгууллагуудад албан ёсны мэдээлэл өгөх үүргээ хангалттай биелүүлэхгүй, ЗДТГ-ын сайтдаа  шүлхий өвчин тархсныг дарагдуулж зөвхөн сэжиг илэрсэн гэх мэдээлэл тавьж хорио цээрийн бүсд тавигдах тодорхой арга хэмжээ авахгүй хугацаа алдсан хэвээр байна. 


ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай бүлэг шүлхий гарсан Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант, Гурван булаг, Булган, өвөрхангай аймгийн бүрд сумдын  нөхцөл байдалтай танилцсаны дагуу /2018.02.26/ мэдээлэл гарсан. 
Уг мэдээллийн дийлэнх нь Булган аймагт илрээд буй зөрчлийг арилгахад чиглэсэн байна. Мөн нутгийн иргэдийн хэлсэнчлэн тухайн шалгалтын дүнгээр Булган аймгийн Рашаант сум хорио цээртэй байхад Ж.Бат-Эрдэнэ сайдын Малчдад туслах аян  өвс тараасан гэх мэдээлэл үнэн болох нь баталгаажиж Рашаант сумын хорио цээрийн бүсээр иргэд зорчсон болохыг албаны шалгалтын явцад илэрсэн байна.  

 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 4 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (4)

Зочин /202.9.41.252/

2018-03-03 20:14

Монголын төлөө Булган аймгийн төлөө бичсэн байх гэж бодож байна

Хариулах 0 0
Зочин /66.181.160.104/

2018-03-01 22:47

Heniig buruugah gej iim medee lel taviad bn ve henii zahialga ve

Хариулах 0 0
Зочин /202.21.100.210/

2018-02-28 08:14

Булган нутаг аа аврахгүй бол болохгүй болжээ.

Хариулах 0 0
Bolor /202.9.41.240/

2018-02-27 18:45

Za bituund bugatiin udirdlaguund bur horio togtooson hun oruulj gargahgui l gej baisan

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.