Э.Мягмардорж: Уран бүтээл амилсан л бол зохиогчийн эрх АВТОМАТААР ҮҮСДЭГ

2018-02-28 09:59

    Цахим орчинд оюуны өмчийг хууль бусаар хуулбарлан олон нийтэд тараах үзэгдэл дэлгэрч байна. Ихэвчлэн дуу хөгжим, кино урлагийн бүтээл хуулбарлагдаж байгаа юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хууль бусаар оюуны өмч хуулбарлаж буй иргэн, аж ахуй нэгжид хариуцлага тооцож, сайтыг нь хаадагч домен нэрний бүртгэлээс үүдэж, хаагдсан сайт дахин нээгдэг байна. Тиймээс оюуны өмчийн тухай хууль болон бусад хуулиудад домен нэрний ашиглалтыг хуульчлах шаардлагатай байгаа юм байна.
Үүний дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардоржтой ярилцлаа.

    ESA— Цахим орчинд гарч буй зохиогчийн эрхийн зөрчил хяналт хэрхэн тавьж байна вэ?

    Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд цахим орчин болон бусад хэлбэрээр зохиогчийн эрхийн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээлгэх зохицуулалт тусгасан. Мөн зохиогчийн эрхийн зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцдог. Одоогийн хуульд зохиогч буюу зохиогчийн эрх эзэмшигчийн гомдлоор хяналт шалгалт хийгээд, зохиогчийн эрх нь зөрчигдсөн байна гэвэл эрхийн зөрчил гаргагчид хариуцлага хүлээлгэнэ. Нэг үеээ бодоход утга уран зохиолын бүтээлийн зөрчил багассан. Цахим орчинд гарч байгаа зөрчлийн ихэнх нь кино урлаг, хөгжмийн төрлийн бүтээлүүдийг хуулбарлаж байна. Үүний дагуу зохиогчийн эрхийн зөрчилтэй холбогдуулан цөөнгүй сайтыг хаасан.
Цаашид сайтуудыг хянаж байдаг байнгын тогтолцоогоо бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд байнгын мониторинг хийсний үндсэн дээр зөрчил гаргасан сайтыг хаадаг байх хэрэгтэй. Мөн домен нэрийн ашиглалтыг хуульчлахгүй бол цахим орчинд хууль бусаар кино, дуу хөгжим хуулбарлах явдал тасрахгүй байна. Жишээлбэл кино хуулбарладаг нэг сайтыг хаалаа гэж бодоход маргааш, нөгөөдөр нь домен нэрээ өөрчлөөд дахин ажиллаж эхэлдэг. Домен нэрийг бүртгэх хэд хэдэн арга байдаг л даа. Тухайлбал регистрийн дугаараар бүртгэх, гар утасны дугаараар бүртгэх эсвэл   нэвтрэх эрхийг хязгаарлах, блоклох зэрэг хэд хэдэн аргыг ашиглаж болно. Яахав гадаадын сервертэй домен нэр ашиглах юм бол хаахад хүндрэлтэй бол Монголдоо сервер нь байдаг домен нэрт хяналт тавихад хялбар байдаг.
 
    ESA—  Домен нэрийг яг ямар байдлаар хуульчилна гэж ойлгох уу. Монголд зөвхөн MN гэсэн домен ашиглана гэж ойлгож болох уу?
 
    Ерөнхийдөө цэг MN-тэй холбоотой зохицуулалтыг хуульд тусгана гэсэн үг. com, оrg болон бусад олон улсын өргөтгөлтэй нэрийг олон улсын журмаар зохицуулна. Одоогоор Үндэсний дата төв дээр домен нэрийн бүртгэл явагддаг ч бүртгэлийн хууль байхгүй учраас олон төрлийн зөрчил гараад байгаа юм. Тиймээс домен нэрийг бүртгэхдээ хэн ямар үүрэгтэй оролцох юм, иргэн хуулийн этгээд домен нэр авах гэж байгаа бол ямар шалгуураар өгөх зэргийг зохицуулах боломжтой болно.
Ер нь цахим орчин дахь гэмт хэрэг, залилан луйвар нь гагцхүү домен нэртэй холбогдож байгаа учраас үүнийг хуульчлах шаардлагатай гэж үзээд байгаа юм. Төрийн байгууллага ямар оролцоотой байх юм, яаж хяналт тавих юм бэ гэдгийг тодорхой болгох бөгөөд одоогийн нөхцөлд домен нэрээр хөөгөөд хариуцлага тооцох боломж тун хомс байгаа юм.

    Харилцаа холбооны зохицуулах хорооноос домен нэрийн бүртгэлийг хуульчлах хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьсан гэж сонссон. Нийгмийн хөгжил, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ бүгд цахим хэлбэрт шилжиж байгаа учраас зайлшгүй домен нэрийн бүртгэлийг хуульчлах шаардлагатай юм. Мөн домен нэр, барааны тэмдэг хоёрыг хооронд нь холбож өгөх хэрэгтэй байгаа. Жишээлбэл говь гэдэг барааны тэмдэгт байхад говь гэдэг домен нэр байх уу үгүй юу гэдгийг домен нэрийн бүртгэлийн тухай хуульд тусгаж өгөх юм.

    ESA— IPTV-д байршуулсан бүтээлийг хуулбарлаад фейсбүүкээр олон нийтэд тараах үзэгдэл түгээмэл байна. Үүнд хэрхэн хяналт тавьдаг юм бэ?

    Монгол улсаас фейсбүүкийн  хандалтыг хаах, фейсбүүк компани руу мэдэгдэл өгөөд хууль бусаар хуулбарласан бүтээлийг устгаж болдог. Ер нь олон улсын хэмжээнд иргэдийн өргөн хэрэглэдэг сайтуудад янз бүрийн хариу арга хэмжээ авдаг. Монгол улс олон улсын интернет хэрэглээний гэрээ, конвенцид нэгдэж орсноор олон улсад ашигладаг аргуудыг хэрэглэж болно. Хамгийн наад зах нь хятад улс фейсбүүк, youtube.com-ыг нэвтрэх эрхийг хязгаарласантай адилаар манай улсад хязгаарлаж болно. Нөгөө талдаа фейсбүүк, youtube.com  өөрөө зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийдэг болсон байна. Зөрчилтэй мэдээлэл цацагдсан даруйд тухайн хэрэглэгчид мэдэгдэл хүргүүлэх, блоклох, акаунтыг нь хаадаг зэрэг арга хэмжээг авч байна.

    ESA— Манай уран бүтээлчид оюуны өмчийн патент авах сонирхол байна уу? Зохиогчийн эрхийн гэрчилгээгээ аваагүй байж эрхээ зөрчигдлөө гэсэн гомдол гаргаж болох уу?

     Ер нь зохиогчийн эрхийг заавал бүртгүүлэх албагүй. Бүтээл бодит хэлбэрт ороод олон нийтэд хүрсэн л бол зохиогчийн эрх нь автоматаар үүсдэг. Заавал эрхээ баталгаажуулах албагүй гэсэн үг. Гол нь манай уран бүтээлчид зохиогчийн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийгээ таслан зогсоохын төлөө явах ёстой. Зохиогчийн эрхийн бүтээлийн бүртгэл нь сайн дурын үндсэн дээр хийгддэг бөгөөд жилээс жилд зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт нэмэгдэж байна. Зохиогчийн эрхийн гэрчилгээ авснаар уран бүтээлээ гадаадын зах зээлд нийлүүлэх боломж нь илүү нээгдэх юм. Гадаадынхан эрх бүхий байгууллагын бүртгэлтэй уран бүтээл байх  юм бол тэр бүтээл зохиогчийн эрхийн зөрчилгүй гэж боддог. Ер нь зохиогчийн эрхийн гэрчилгээ авч байгаа бүтээлийн 60-70 хувь нь бичмэл бүтээлийн эрх байдаг. Сүүлийн үед программ хангамж, кино урлагийн бүтээлүүд зохиогчийн эрхийн гэрчилгээ авч байна.

ESA— Зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 6 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (6)

ЗочинХурдан зээлийн санал 2% /160.0.225.226/

2018-03-03 12:59

Хурдан зээлийн санал 2% Шуудан холбоо барих: И-мэйл: marieamyallenn@gmail.com Би та бүхэнд урт болон богино хугацааны зээл олгож, санхүүгийн хэрэгцээтэй бүх хүмүүст энэ зээлийг танихад туслах боломжтой бөгөөд 2 хувийн хүүний түвшинтэй холбогдоно уу. И-мэйл: marieamyallenn@gmail.com И-мэйл: marieamyallenn@gmail.com 2000 € / $ -аас 100,000,000 € / $ Хөөрхөн мэндчилгээ

Хариулах 0 0

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.