Өнөөдөр Монголын УЦС-ын хувь заяа шийдэгдэх нь 

2018-02-28 10:37

  Хоёрдугаар сарын 28-ны лхагва гаригт болох Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хурал болно.  Энэ хурлыг Оросын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской, Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин нар явуулах юм.  

 

  ОХУ-ын Байгаль орчны яамны мэдээлснээр өнөөдрийн энэ хурлаар Сэлэнгэ мөрөн дээр баригдах Монголын усан цахилгаан станцын төслийн талаар эргэн хэлэлцэх юм байна. 


  Эргэн сануулахад, Монгол улс усан цахилгаан станц байгуулснаар Сэлэнгэ мөрний урсац, цаашлаад Байгал нуурын экосистемд сөргөөр нөлөөлнө гэж Оросын экологичид үздэг бөгөөд төслийг зогсоох, боломжит хувилбаруудыг санал болгох зэргээр Эг, Шүрэнгийн УЦС-уудыг төрөл бүрээр эсэргүүцсээр ирсэн. 


  Улмаар, Орос улс усан цахилгаан станцын оронд Сибирээс цахилгаан эрчим хүч нийлүүлэх саналыг манай талд тавьж байв.  Одоогоор Эрхүүгийн УЦС, Галуут нуурын УЦС, Саяно-Шушенскийн УЦС-аас эрчим хүч нийлүүлэх гэсэн гурван хувилбар яригдаж байгаа бөгөөд Монголын талаас хариу хүлээж байна гэж ОХУ-ын Эрчим хүчний яам мэдэгджээ. 

 

 

А.Цыденов: “УЦС-ын үйлдвэрлэсэн ЭРЧИМ ХҮЧИЙГ хэрэглэх том хэрэглэгч Монголд байхгүй”

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.