Хяналт шалгалтанд ЦАГ АЛДАЛГҮЙ зорьсон газартаа хүрнэ

2018-02-28 17:38
цагт 724 км цаг хурдлах энэ онгоцыг 2018 оны нэгдүгээр сард Сингапурт болсон агаарын шоунд танилцуулсан

    Олон улсын агаарын тээвэрт ямар нэг түвэг чирэгдэлгүй, тодруулбал дамжих нислэг, хяналт, паспортын шалгалт, хүлээлгэнд удах зэрэг ямар нэг саад тотгоргүй зорчих шинэ онгоцны талаар “Си Эн Эн” мэдээлж байна.


     Хүссэн газарт тань энэхүү онгоц маш богино хугацаанд хүргэж чадна. 




     Их Британид САМАД хэмээх шинэ нисэх хөлгийг дэвшилтэт технологид тулгуурлан бүтээн хөгжүүлж байна. Одоогоор олон хүнд зөвхөн мөрөөдөл төдий тус онгоц удалгүй үйлчилгээнд нэвтрэхийг үгүйсгэх аргагүй.


     Энэ онгоц ердөө дөрвөн зорчигчийн суудалтай байх бөгөөд ганц нисгэгч нислэгийг удирдах юм. Газраас хурд авалгүй шууд хөөрч, буухдаа ч нисдэг тэрэг шиг бууж чадна. 

"Supersonic" дуунаас хурдан тийрэлтэт онгоцуудыг үйлдвэрлэнэ


     Өндөр хурдны буюу цагт 724 км цаг хурдлах энэ онгоцыг 2018 оны нэгдүгээр сард Сингапурт болсон агаарын шоунд танилцуулсан. Илүү сайжруулалт шаардлагатай байгаа гэж үзэж байгаа боловч үүнийг бүтээсэн инженерүүд 2020 гэхэд нийтийн үйлчилгээнд гаргах боломжтой хэмээн дүгнэж байна. 


     Хурдан шуурхай төдийгүй байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй энэ хөлөг ирээдүйд бизнес аялалын хамгийн сайн унаа болно гэдэгт зохион бүтээгч нь итгэлтэй байгаа гэнэ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.