Д. Одхүү: Оросууд Байгал нуур дээр станц барихаар СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ, Монголд УЦС барихаар ЭКОЛОГИД ХОРТОЙ гэдэг утгагүй хэрэг 

2018-03-01 13:37

    Олон жил яригдсан УЦС-уудын төслийн талаар хоёрдугаар сарын 26-нд Москва хотноо эхлэсэн Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар яригдахаар болсон талаарх мэдээллүүд Оросын эх сурвалжуудаар гарсан.

    Харин манай талаас энэ талаарх мэдээлэл хараахан өгөөгүй байна. УЦС-ын төслийг зогсоохын тулд манай улсад хямд үнээр эрчим хүч нийлүүлэх саналыг ОХУ удаа дараа тавьж байсан. Энэ санал болон УЦС-ын төслийн цаашдын хувь заяа, станцын ач холбогдлын талаар Эгийн голын УЦС төслийн удирдагч асан, АН-ын ҮБХ-ны гишүүн, тус намын Эрчим хүчний бодлогын Зөвлөлийн дарга Д.Одхүүтэй ярилцлаа. 

    ESA— Хоёрдугаар сарын 26-нд ОХУ-ын Москва хотод Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хурал эхлэсэн. Хурлаар УЦС –ын төслийг бариулахгүйн тулд хямд эрчим хүч нийлүүлэх гэрээний талаар ярилцана гэж Орос эх сурвалжууд мэдээлсэн байна. Эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулах эсэх талаар биш Монголын талтай уулзаад гэрээнийхээ нөхцлүүдийг тохирно гэж мэдээлсэн байна л даа, мөн хамгийн сүүлийн мэдээллээр УЦС-ын төслийн талаар талууд хэлэлцэнэ гэсэн байна. Тэгэхээр энэ хурлаар манай улсын УЦС –ын төсөл бараг зогсчих юм биш үү гэж ойлголоо? 

    — Энэ асуудлыг ажиглаж байна. УЦС-ын тал дээр хоёр асуудал байдаг юм. Оросууд бүр эртнээс монголчуудын усан цахилгаан станц барина гэсэн төслийг эсэргүүцсээр ирсэн. Энэ төслийн оронд импортын үнийг хямдруулна гэсэн санал тавьдаг. Үүнийгээ усан цахилгаан станцыг орлуулах санал гээд байдаг юм.  

  Одоо нийлүүлж буй импортын үнийг хямдруулж, нийлүүлэх хэмжээг ихэсгэнэ гэсэн санал тавиад,  түүнтэй холбогдуулан 500кВТ-ын шугам буюу Тувагаас Монголын баруун бүсийн нутаг дэвсгэрээр дайрч, төвийн эрчим хүчний системтэй холбогдоод, Сэлэнгийн хойгуур, Буриад руу буцаад гарах шугмын талаар яриад байгаа юм. Бараг тэрбум орчим ам.долларын өртөгтэй шугмыг Монголын тал өөрсдийнхөө мөнгөөр барих нь зөв, хамгийн сайн хувилбар гэх утгатай мэдээллийг оросууд цацдаг.

  Монгол хүн, монгол инженерийн хувьд , миний бодлоор энэ шугам татах нь Монголд ашигтай санал огтоос биш. Энэ бол УЦС-ыг орлуулах санал ч биш. Манай улс УЦС байгуулах шалтгааныг зөвхөн өөрсдийн талаас олж харчихаад түүнийгээ л зөв гэж үзээд, бидэнд тулгаад байгаа хэрэг. Би олонтаа хэлсэн.  Монгол улс УЦС байгуулах нэн тэргүүний зорилтот шалтгаан нь асар хурдтай цөлжиж байгаа өнөөгийн нөхцөлд цэвэр усны нөөц сан байгуулах явдал юм. Аливаа улс орнууд ил усны нөөц бий болгохын тулд далан барьж, усан сан үүсгэж, энд хуримтлагдсан усыг сэлбэж, зохицуулалт хийдэг.  Энэ зохицуулалтыг хийхэд далан дээр турбин байрлуулдаг юм шүү дээ. Түүнийг УЦС гээд байгаа юм. УЦС бол усан сан үүсгэдэг, сэлгэгдэж байгаа усны хүчийг ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэдэг тийм л механизм.

  Тиймээс усны нөөц бүрдүүлэх нь Монгол улсын хувьд нэн тэргүүний ач холбогдол. Хоёрдугаарт нь яах аргагүй эрчим хүчний асуудал яригдаж байгаа юм.  Монгол улс ОХУ-аас авч байгаа эрчим хүч нь багадаад байгаадаа биш. Гэхдээ бидний зорилго бол импортыг орлох явдал. Нэгдүгээрт импортыг орлох, хоёрдугаарт тохируулга хийх. Усан цахилгаан станцын гол давуу тал нь тохируулга хийхэд оршиж байгаа юм.

  Бид ОХУ-аас авдаг эрчим хүчний хэмжээ багасах хэдий ч импортоор авдгаараа л авна. Гэхдээ тохируулгаа өөрсдөө авна гэдэг нь бид ХАРААТ БУС  болж байна гэсэн үг. Жишээ татая, манай гэрийн унтраалга гэр дотроо байна, харин одоо бидний нөхцөл байдал айлынд гэрлийн унтраалгаа тавьсантай ижил л байна. Чийдэнгээ хэзээ асаах унтраахаа бид мэдэхгүй болно гэсэн үг.

  Тохируулга гэдэг нь эрчим хүчний хараат бус байдлын хамгийн том хүчин зүйл юм. Эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр тохируулгын ач холбогдол нэмэгдэж байна. 2014 оноос Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлснээс хойш энэ тохируулгын асуудал улам тулгамдсан асуудал болоод байна. Гэтэл дээрх хоёр үндсэн шаардлагыг хангахгүй, зөвхөн хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх санал тавьж, түүнийг нь манай тал чимээгүй хүлээн зөвшөөрнө гэдэг нь, уучлаарай, ЭХ ОРНООСОО УРВАЖ БАЙГАА хэрэг гэж нэрлэхээс өөр аргагүй.

  Эрчим хүчний тусгаар тогтнол, аюулгүй байдал гэдэг нь эх орон гэдэг үгтэй шууд холбогдоно. 

    ESA— Таны ярианаас эрчим хүчний хараат бус байдал гэсэн үг анхаарал татлаа. Та өмнө нь ярилцлага өгөхдөө “УЦС бол эрчим хүчний тусгаар тогтнол” гэж нэрлэж байсан. Тэгвэл энэ тусгаар тогтнолыг хангахгүй байх ямар ашиг сонирхол ОХУ-д байгаа юм? 

    —Ерөөсөө л эдийн засгийн ашиг сонирхол шүү дээ. Эдийн засгийн хувьд хойд, өмнөд хоёр хөрш хоёулаа адилхан, тэр нь сайн, энэ нь муу гэх юм байхгүй. Нэг талаас тэднийг бас ойлгож болно. Зөвхөн хөршүүд гэлтгүй, дэлхийн улс орнууд зах зээлийн эдийн засгийн ашиг сонирхлоо л хадгалж үлдэхийг хичээнэ шүү дээ. Тодорхой хэмжээний зах зээлийг хяналтандаа байлгана гэдэг нь маш том давуу тал.

  Тиймээс Монгол улс эрчим хүчний салбарт хараат, тодорхой хэмжээний хяналттай зах зээл байх нь Орост ашигтай. Бид жил бүр хойд хөршөөс эрчим хүч авдаг. Үүн дээрээ нэмээд, дээр ярьсан 500 кв-ын шугмыг мөнгө төлж авах эрчим хүч авахын тулд өөрсдийн хөрөнгөөр барьвал байхгүй доллараа улам л гадагш цутгах болно гэсэн үг. Хатуухан хэлвэл, үүнээс илүү “ЭРГҮҮ” ШИЙДВЭР гэж байхгүй. Тиймээс 500кВт-ын шугмыг Монголоор дайруулж гаргана гэдэг нь манай улсад ямар ч ач холбогдолгүй, байж болохгүй хувилбар.

  Лениний нэг үг байдаг даа, “Зөвлөлт засаг дээр нэмэх нь эрчим хүч байвал коммунизм болно” гэж. Ленинийг шүтдэгтээ энэ үгийг иш татаад байгаа юм биш. Энэ хүн Зөвлөлт улс дээр амин чухал эрчим хүчийг нэмбэл хөгжлийн түлхүүр болно гэдгийг харсан байна шүү дээ. Гэтэл манай улсын хувьд цахилгаанжуулалт нь бусдын хараат болчихсон “тууж” явна.

  Нэг улс бүхнийг үйлдвэрлэнэ гэхэд хэцүү, бусад бараа бүтээгдэхүүний хувьд импортоос хараат, тодорхой хэмжээний хязгаарлалттай байж болно.

  Гэхдээ аливаа улсын тусгаар тогтнолын баталгаа болсон цөөн хэдэн хүчин зүйл байна. Тэдгээрийн нэгдүгээрт эрчим хүч орж байгаа юм. Эрчим хүч, бензин шатахуун, дэд бүтэц гэсэн гурван салбарт бид бусдаас хараат бус байх ёстой. 

    ESA— Энэ амин чухал асуудлыг танай намынхан төр барих хугацаандаа яагаад амжуулаагүй юм? 

    — Уучлаарай, харин ийм л чухал учраас 2013 оны 11 дүгээр сард намайг УИХ-ын даргын зөвлөх байхад надад санал тавиад бид энэ ажлыг эхлүүлсэн. Эхлүүлэх ч юу байх вэ, дахин сэргээн эхлүүлээд , бараг бариулаад эхлэсэн шүү дээ. Эхний ээлжийн зам гүүрийг барьж эхлэсэн. Харамсалтай нь том төсөлд бэлтгэл ажил асар их, цаас, мөнгөний ажил их байдаг учраас хятадуудтай нэг тэрбум ам.долларын хэлэлцээр хийсээр байгаад л амжаад дөнгөж эхлүүлсэн нь тэр.

  Тэгэж байтал засаг солигдоод, оросууд ч хятадуудыг санхүүжилтээ зогсоох хүсэлт биднийг алгасч тавьснаар энэ санхүүжилт зогссон. Бид засгаа барьсан хэвээр байсан бол орос, хятадуудтай энэ талаар хэлэлцэж, төслийг үргэлжлүүлэх л байсан. Харамсалтай нь чадаагүй, гэхдээ энэ засгийн газар төслийг үргэлжлүүлэх байх гэж би найдаж байгаа. Бид юу хийхийг нь харж байна.

  Үнэхээр хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хурлаар энэ төсөл зогсохоор болчихвол би дуугүй суухгүй. Инженерийнхээ хувьд ч, Эгийн голын УЦС-ын төслийн хувь заяанд санаа зовдог хүний хувьд ч тэр, эх орныхоо эрх ашгийн төлөө, Ардчилсан нам, сөрөг хүчний хувиас ч тэр бүх талаараа энэ асуудал дээр хатуу байр суурьтай, үгээ хэлсээр байх болно.

  Гэхдээ, төслийг зогсоохгүй байх гэж найдъя даа. Оросын талаас цахилгаан дамжуулах шугам орж ирэхийг би үгүйсгэдэггүй. Энэ нь ямар тохиолдолд байж болох хувилбар вэ гэвэл Оросоос Хятад улс руу эрчим хүч дамжуулахаар манай орныг дамжуулах шугам нь дайрч байгаа нөхцөлд болно. Эдийн засгийн коридор байдлаар Монголын нутаг дэвсгэрээр дайруулвал би үүнийг дэмжинэ. Харин зөвхөн Монгол руу эрчим хүч  импортлохоор ийм шугам оруулж ирэхийг эсэргүүцнэ. Энэ чинь “бид та нарыг тэжээе, та нар юу ч битгий хий” гэсэнтэй адил шүү дээ. Гэхдээ дуртай үедээ тэд юугаа өгөх өгөхгүйгээ шийднэ ээ л гэсэн үг. Энэ бол манай улсын хувьд байж болшгүй хэрэг. 

    ESA— Та Эгийн голын УЦС-ын төслийн удирдагч байсан хүн. Танай төслийн багийнхан ажиллах хугацаандаа усан цахилгаан станцаас үүдэх байгаль орчны, бүс нутгийн нөлөөллийн гээд судалгааны ажлууд гүйцэтгэсэн байх. Өнгөрсөн жил МИНИС төслийнхөн Орос болон Монголын нутаг дэвсгэрт олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр, хоёр орны эрдэмтдийн баг судалгаа хийсэн хойно төслийг хэрэгжүүлэх эсэхийг шийднэ гэсэн байр суурийг хоёр тал хоёулаа л илэрхийлж байлаа....

    — Манай талаас тийм үгс огт хэлээгүй.  Зөвхөн Оросын тал л  ийм байрь суурьтай байсан. Оросуудын тавьж байгаа шаардлага, тэдний  гол зорилго нь ямар ч үнээр хамаагүй энэ төслийг зогсоохын төлөө л явж байгаа. Оросууд Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн УЦС, “Орхон- говь” гэсэн том төслүүдийг нийлүүлж авч үзээд, “хуримтлагдсан нөлөөлөл”-ийг судлах ёстой гээд байдаг. Тэдний хувьд Эгийн голын станцыг шууд эсэргүүцэх үндэслэл байхгүй, учир нь Эгийн гол хилийн усны хэлэлцээрт хамаарахгүй. Тиймээс хилийн усны хэлэлцээрт хамаарах голоор шалтаглан том төслүүдийг нийтэд нь эсэргүүцдэг хэрэг. Шүрэнгийн станцыг ойрын хэдэн жил барьж эхлүүлж чадахгүй гэдгийг оросууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ингээд хэзээ баригдах нь мэдэгдэхгүй хоёр төслийг нийлүүлээд, хуримтлагдсан нөлөөллийг судал гэсэн шаардлага тавьчихаар бид үүнийг хэрэгжүүлж чадах уу?! Өөрөөр хэлбэл, хоорондоо огт хамааралгүй хоёр төслийн нэр барьж, Эгийн голын төслийг уяад байгаа юм л даа. 

     Хоёрдугаарт,  энэ хуримтлалын нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийг Байгаль нуур хүртэл хийхийг Оросууд шахаж байгаа юм. Бид хүний нутаг дээр голын нөлөөллийн байгаль экологийн судалгаа хийх тийм баян улс мөн үү? Эгийн голоос  Монгол улсын хил хүртэл 300 орчим км. Хилийн цаана Оросын хилээс гараад Байгаль нуур хүртэлх Сэлэнгэ мөрөн чинь хамаагүй том байхгүй юу. Хоёр дахин том ус нь ч том, гол нь ч том. Бид тийм том газрын усны нөлөөллийг, дээр нь Байгал нуурын нөлөөллийг хэзээ ямар хүчээр судлаж гаргах вэ? Хоёр орны эрдэмтэд битгий хэл дэлхийн олон улсын байгууллагууд хүртэл  Байгал нуурын ганц хоёрхон төрлийн загас,  амьтны төрлийг судлахын тулд  20-30 жил зарцуулж байна шүү дээ. Тэгэхэд тийм их хэмжээний усан дээр судалгаа шинжилгээ хийх чадал чансаа нь манай улсад байхгүй. Үүнийг хийх их хэмжээний зардал мөнгө олж чадахгүй, Монгол, Оросын бүх эрдэмтэд ороод ч ийм судалгааг дийлэхгүй.

    ESA— Оросын эрдэмтэд судлаад, УЦС төсөл хэрэгжүүлвэл Байгал нуурын хэд хэдэн төрлийн загасны үржилд сөргөөр нөлөөлнө гэдгийг тогтоолоо гэсэн байна билээ? 

    — Үгүй ээ, түүн шиг худлаа юм байхгүй.  Бид чинь бас тэнэг хүмүүс биш шүү дээ. Байгаль орчны  нөлөөллийн судалгааг бид хийсээр ирсэн. Бид асар их санхүүжилтээр Эгийн голын судалгааг гурван жил хийлээ. Харамсалтай нь энэ ажил бас л зогссон доо.Мэдээж усанд болоод загасны амьдрах орчинд тодорхой хэмжээнд нөлөөлнө гэхдээ үхэж үрэгдэх, устаж үгүй болох хэмжээнд хэзээ ч нөлөө үзүүлэхгүй.

  Ийм сөрөг нөлөөтэй байсан бол дэлхий дээр хэдэн зуун мянган усан цахилгаан станц яагаад үйл ажиллагаа явуулаад байгаа юм?  Бараг л жил бүр шинэ станц ашиглалтанд орж байна. ОХУ-д гэхэд л биднийг “Эгийн голын усан цахилгаан станц” гээд “ухантаж” байх хооронд сая Ангар мөрөн дээр нэгийг бүтээн байгуулаад одоо хоёр дахийг нь эхлүүлчихлээ шүү дээ.

  Цаана нь Енисей мөрөн дээр баригдаж байгаа усан цахилгаан станцууд, Хятад Орос хоёрын хамтран барих гэж байгаа Амар мөрөн дэх станц, тэр орчинд байгаа 8,9 станц гэх зэргээр олон станц байна. Усан цахилгаан станцтай орнууд гол усандаа дургүй, байгаль орчноо сөнөөх гээд бариагүй нь ойлгомжтой шүү дээ. Тодорхой хэмжээний нөлөөлөл байдаг ч тэрийг нь зохицуулж чаддаг,  үхэж үрэгдэх хэмжээнд нөлөөлдөггүй учраас л жилд хэд хэдэн усан цахилгаан станц бариад байгаа хэрэг.

  Герман, Австрид л гэхэд 75000 том жижиг усан сан, усан цахилгаан станц байна. Усан цахилгаан станц тийм л сөрөг нөлөөтэй юм бол Альпийн нурууны загаснууд одоо үхээд дуусна биз дээ. Худлаа л байхгүй юу даа. Хятадууд дэлхийд №1-д бичигдэх усан цахилгаан станцтай орон болсон. Хөх мөрөн дээр 16 усан цахилгаан станц ажиллаж  байна. Энэ мөрөнд дэлхийд цор ганцд тооцогддог цэнгэг усны усан гахай байдаг. Энэ ховор амьтны үржил, амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлөхгүйн тулд хятадууд зохицуулаад болж л байна. 

    УЦС –ыг дэлхий даяар ашиглаж, нэмэж байгуулаад байгаагийн шалтгаан нь, нэгдүгээрт, усныхаа нөөцийг хадгалж байгаа юм. Хүн төрөлхтөн ундны усныхаа төлөө дайн хийхэд бэлэн болчихоод байна. Ийм үед усны нөөц бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарна. Нөгөөтэйгүүр, оросууд  манай станцыг ийм хүчтэй эсэргүүцдэг атлаа өөрсдөө яагаад бариад байгаа юм?

  Саяхан нэг мэдээлэл гарсан даа, Байгаль нуураас 100 км хүрэхгүй зайнд нэг усан цахилгаан станц барина гээд.  Энэ УЦС-аа “XXI зууны хамгийн супер бүтээн байгуулалт” гээд нэрлэчихсэн. Ямар ч дэвшилтэт технологи байлаа гэсэн далангаа барьж усаа цуглуулна, турбинаа тавьж эргүүлэх л хэрэгтэй болно. Тэгээд оросууд Байгал нуураас 100 км зайд УЦС барихаар нууранд нь нөлөөлөхгүй, харин Монголын талд УЦС барихаар нөлөөтэй гээд байдаг. “Тийм марзан юм ярихаа боль”  гэж хэлэх ёстой байхгүй юу. Харамсалтай нь хүмүүс үүнийг ерөөсөө ойшоохгүй юм.

  Би бол Оросыг эсэргүүцдэг хүн биш. Орост сургууль төгссөн, энгийн сайхан нөхөрлөдөг орос хүмүүс байна. Гэхдээ би монгол хүн, монгол инженер  хүн,  би улс орныхоо эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой гэж боддог. Харамсалтай нь,  намайг ингэж ярихаар зарим нэг хүмүүс Оросыг муулсан дайсан болгох гэж оролдоно. Энэ бол популизм ерөөсөө огт биш.

  Монгол улс заавал ойрын хугацаанд Усан цахилгаан станцуудаа барих ёстой. Тэдгээрийн дундаас  бүх юм нь бэлэн болсон станц бол Эгийн голын станц. Болж өгвөл монголчууд байгаа бүх гол усандаа усан сан, усан цахилгаан станцыг ухаалгаар,  байгаль орчны нөлөөллийг зөв тооцон барих хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол бид усгүй болчихвол яаж амьдрах юм?! Усны талаар ярихаар “гүний ус байна” гэж сөргүүлээд яриад байдаг хүмүүс бий. Гэтэл гүний ус, ил ус хоёр чинь асар ялгаатай шүү дээ. Ил ус бол эрдэс ихтэй, органик, хүчил төрөгч сайтай амьд ус. Урсгал ус бол хамгийн цэнгэг ус байдаг. Бид Монгол улсдаа он удаан жил оршин тогтноё гэвэл ил усны нөөц сайн байх хэрэгтэй.

  Эгийн гол бол Хөвсгөл нуураас маань эх авч байгаа гол. Хөвсгөл нуураас эх авж байгаа замд нь бид 5,7 тэрбумыг хадгалаад аваад үлдэх ёстой энэ алтан боломж үүргийг бид заавал хийх хэрэгтэй. 

    ESA— Буриадын тэргүүн Алексей Цыденов Монголд айлчилсныхаа дараахан албан ёсны цахим хуудсан дээрээ Монголын талтай УЦС-ыг орлуулах, хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх асуудлаар ярилцсан гэж тайлагнасан байна билээ. Дараа нь, саяхан даа, “Восточно-Сибирская правда” сонин дээр гарсан нийтлэлд “Монгол УЦС-тай байх ямар ч шаардлагагүй, энэ станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг худалдаж авах том хэрэглэгч Монголд байхгүй” гэсэн Алексей Цыденовын мэдэгдлийг иш татсан байсан...

    — Битгий марзан юм яриад бай л гэе дээ. Харамсалтай нь, монголчуудыг өнгөрсөн зууныхаар нь л бодож, төсөөлөөд байх шиг байгаа юм.  XXI зууны монголчуудын дунд  дуугүй суугаад дээрэлхүүлээд байдаг хүмүүс нь бас ч гэж ховордсон шүү. Цыденов үнэхээр тэгэж ярьсан бол миний хэлэх үг ийм байна, нэгдүгээрт,  УЦС-тай байх эсэх нь манай улсын сонирхол,  тиймээс түүнийгээ барина. УЦС үйлдвэрлэсэн эрчим хүчийг хаана, хэнд нийлүүлэх нь тэдэнд ёстой падлийгүй. Монгол улсын эрчим хүчний хэрэглээ хурдтай өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд Эгийн голын УЦС-ы хүчин чадал хажууд нь юу ч биш. Эгийн гол шиг дахиад хоёр УЦС барьсан ч тэдгээрээс гарсан эрчим хүчийг шингээх чадвар,  эрчим хүчний зах зээл Монголд бий. 

    ESA— Хүмүүсийн хамгийн ихээр сонирхдог асуулт. Яагаад өөрийнхөө нутаг дэвсгэр дээр УЦС барихын тулд заавал хөрш орноосоо асуух ёстой юм бол?

    — Орос улс УЦС-ын төслийг эсэргүүцэж байгаа нь Венийн конвенц, дипломат ёс журмаар бол дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг. Энэ төслийн асуудалд оролцож байгаа нь үндэслэлгүй, зөвхөн шалтаг хайсан төдий. Дэлхийн гайхамшиг болсон Байгал нуурт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх гээд байна гэж шалтаглан хөндлөнгөөс оролцоод байгаа юм. Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг хойд хөрш ярьж байгаа нь  бол  манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа асуудал. 

    ESA— Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссоор УЦС-ын төслүүдийг нэг мөр шийдээд зогсоочих юм бол та “зүгээр байхгүй” гэж хэдэнтээ хэллээ. Та зүгээр байхгүй, яг ямар алхам хийх юм? 

    — Дуу хоолойгоо хүргэнэ, Ардчилсан намын гишүүний хувьд улс төрийн тэмцэл хийнэ. Бас тодорхой хэмжээгээр төрийн бодлогод оролцож явсан хүний хувьд Монгол төрийнхөө, улс орныхоо эрх ашгийн төлөө хэдийгээр гудамжинд байгаа ч гэсэн үгээ хэлэх эрхээ эдэлнэ,  иргэнийхээ  хувьд хэлэх ярих үгээ дуулгана шүү. Хамгийн гол нь Монголын ард түмэн дэмжинэ гэж бодож байна. Буруу юмыг бид буруу гэх ёстой. Ер нь энэ нийгэмд болж бүтэхгүй юм зөндөө л байна. Болж бүтэхгүй байгаа юмнуудыг хэлж шүүмжилж байж засаж янзалдаг биз дээ. Би бол үүнийг тас эсэргүүцэх ёстой гэж бодож байна.

  Монгол руу хямд үнээр эрчим хүч нийлүүлэхэд зориулж  импортын шугамыг өргөтгөхийг буруу л гэж бодож байна.   Миний хардаж байгаагаар, Баруун Монголын нутгаар Буриад руу гарж байгаа шугам нь оросууд өөрсдийн нутаг дэвсгэрийг эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна.  Өөрсдийгөө хангах эрчим хүчний шугмаа Монголын нутаг  дэвсгэрээр явуулаад,  дээр нь энэ шугам барих зардлаа монголчуудаар гаргуулаад, биднээр бариулах гээд байна уу даа гэж хараад байгаа юм.  

  Оросуудын хувьд, нэгдүгээрт Монголын усан цахилгаан станцын төслийг хаах, хоёрдугаарт, Монголын мөнгөөр монголчуудын нутаг дэвгэр дээгүүр монголчуудаар өөрсдийнхөө эрчим хүчний шугмыг бариулах төлөвлөгөөтэй байх шиг. Гуравдугаарт, энэ шугам тавигдснаар Орос зах зээлээ өргөтгөчихнө гэж би хардаад байгаа юм. Надад хардах эрх байна биз дээ. Ингээд оросууд нэг ёсондоо “нэг сумаар гурван туулай буудаж байна”  гэсэн үг. Манайхан бол стратегийг нь ойлгохгүй баруун бүс эрчим хүчээр хангагдана гээл хөөрцөглөөд л.

  Тэр шугам нь 970 гаруй сая долларын өртөгтэй гэж байгаа. Оросууд өөрөө мөнгөө гаргаж барьчихаад, дараа нь бид тэр мөнгийг хүүтэй нь төлөх хэрэг гарна. Гэтэл Эгийн голын станцын өртөг  чинь 827 сая доллар байхгүй юу. Энэ өртгөөс хямдруулаад ч барьж болно. Гэтэл Эгийн голын УЦС барихын оронд гаднаас импортоор эрчим хүч авахын тулд нэмээд дамжуулах шугмынх нь өртгийг төлөх өрөнд орно гэдэг ухаантай зөв алхам мөн юм уу?! 

ОХУ Монголын УЦС-ын төслийг зогсоох байр сууриа өөрчлөхгүй нь 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 21 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (21)

Зочин /64.119.24.170/

2018-03-24 15:07

Усны асуудлыг огт ойлгодоггүй, зүгээр л ардчилсан намын зүгээс хатуу зогсоно гэдэг нь одоо юу гэж байгаа үг вэ? Нуураас гарах ус, нуурт цутгах ус 2-оо эхлээд ялгахтайгаа болчихмоор юм энэ хүн, зүгээр л худлаа сүржигнэл, Ганбаатарын өрөөсөн биш үү

Хариулах 0 0
Fidelia /156.0.213.55/

2018-03-09 22:35

Худалдан авсан ноцтой зээлийн гэрч Нэн чухал зээлийн талаархи мэдэгдэл, танд маш их баярлалаа Хатагтай Фиддиа Писку танд 42.000 еврогийн зээлийг төлсөнд баярлалаа. Би таны эргэн тойронд байгаа хүмүүст зээл эсвэл санхүүжилт хэрэгтэй байгаа талаар ярих болно. Би таны өгсөн зээлд сэтгэл хангалуун байна. Хэрэв танд зээлдүүлэгч, жинхэнэ хууль ёсны зээлдүүлэгч хэрэгтэй бол битгий эргэлзээрэй. Түүнтэй холбоо барьж, зээлээ имэйлээр аваарай: fideliapiscu12@outlook.fr. Мөн миний нотариатын шуудан: monterojulianna25@gmail.com

Хариулах 0 0
ЗочинGraciela /156.0.213.55/

2018-03-09 22:34

Хувь хүмүүст үзүүлэх үйлчилгээ Санхүүгийн маргаан болон бүх оролдлого хийдэг Банк, санхүүгийн байгууллагуудад юу ч олгоогүй Таны муу зээлийн улмаас эсвэл бусад нь надтай холбоо бариарай Жилийн 3% ба түүнээс дээш хугацаанд боломжит хурдаар 48 цаг Таны тохиролцсон төлбөрийг эргүүлэн төлөхийг хүсч байна амьдрал. Имэйл: pimentelgraciela12@gmail.com

Хариулах 0 0
Хурдан зээлийн санал 2% /160.0.225.226/

2018-03-03 12:57

Хурдан зээлийн санал 2% Шуудан холбоо барих: И-мэйл: marieamyallenn@gmail.com Зээлийн өргөдлийн хувьд: санхүүжилт, орон сууцны зээл, хөрөнгө оруулалтын зээл, автомашины зээл, өрийн нэгтгэл, зээлийн шугам, хоёр дахь зээл Орон сууцны зээл, зээлийн эргэн төлөлт, хувийн зээл 2% -ийн хүүтэй И-мэйл: marieamyallenn@gmail.com И-мэйл: marieamyallenn@gmail.com 2000 € / $ -аас 100,000,000 € / $ баярлалаа

2018-03-03 12:56

Зочин /203.91.115.36/

2018-03-03 02:24

Одхүүг 100% дэмжиж байна. Хэдэн жилийн өмнө би бас бичиж л байсан. Хамгийн гол нь эрчим хүчний тохиргоо, Шөнө нь илүүдэлтэй, өдөр нь хүрэлцэхгүй байгаа. Улс орныхоо эрх ашгийн төлөө, юм хийж, хэлж байгаа хүнийг, элдвээр хэлээд байгаа бичигч нарыг би ердөөсөө ойлгохгүй юм. Юуны төлөө юу бичээд байгаагаа ойлгдоггүй усан [хориотой үг]үүд юмуу, эсвэл, гадны гар хөл болж буй урвагчид уу?

Хариулах 0 3
Зочин /150.129.140.29/

2018-03-02 21:59

21 зуунд Одхүүдэнэ гэж байхгүй шүү. Жаал сүржигнээд алга болсон доо чи. Одоо Зи хамтайгаа ямар хор найруулаад явж байгаа.бол ккк??

Хариулах 3 0
Зочин /202.21.106.136/

2018-03-02 11:17

Эхлээд бензины үйлдвэрээ бариад дараа гнь аажуухан энэ төслөө эхэл. Монголчууд чаднаа.

Хариулах 1 0
Зочин /103.229.120.124/

2018-03-02 10:01

Бид энэ төслийг заавал хэрэгжүүлэх [хориотой үг]рдлагатай монгол улс тусгаар тогтонсон улс мөн л юм бол оросууд мэдүүлэх есгүй хэрвээ хэн нэгэн энэ төслийг зогсоох хэлэлцээр хийвэл эх орноосоо урвасан хэрэг шүү монголчууд бид сэрж тэмцэе Одхүү дэмжэж байна дэмжихийг уриалж байна

Хариулах 0 4
Зочин /202.9.41.143/

2018-03-02 08:53

Зэс Эрдэнийн Хувь сүржин нэртэй луйварчин болох Эрдэнэт хотын Ардчилсан намын дарга Д.Алтанхуягтай нийлж хотын 24500 хүний 600 сая төгрөгийг луйвардан авч иргэдийг хохироож мөнгөнөөс нь сонгуулийн шоундаа авч ашигласан нөхөр шүү дээ.Хаана мөнгө үнэртэн тэнд цохиж явдаг биеэ үнэлэгч нөхөр дэг.

Хариулах 0 1

Зочин /202.21.106.141/

2018-03-01 21:23

Спаси Байгаль гэсэн худалдагдсан хэдэн орос хүүхэлдээ эрдэмтэд манай УЦС бариулахгүй гэж Путиныг хүртэл толгойгийн нь угааж мөнгөжиж амьдардаг , цаана нь Хөнгөн цагааны үйлдвэрийн олгархиуд санхүүжүүлж хөөрөгдөг бүлэглэл байдаг байх.Даанч эх орноо боддогүй намын бүлэглэл энэ ажлыг дэмжихгүй, Одхүүг ч бүр таг мартаа байлгүй. Гаднаас хөрөнгө олж завсраас нь цавчих гэж байхаар энэ мөнгийг бид хандиваар босгоод барьж яагаад болохгүй гэж! Улс дотроо бүтээн байгуулахад хэн ирж нухчин дарах юм бэ?..

Хариулах 2 4

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.