Эрдэмтэд ертөнцийн АНХНЫ ГЭРЛИЙГ буулгажээ

2018-03-01 16:35
Оддын дохиог хүлээн авахын тулд 12 жилийн турш судалгаа хийжээ

     Одоогоос олон тэрбум жилийн тэртээх Их Тэсрэлтээс үүссэн анхны оддын гэрэл буюу ертөнцийн анхны гэрлийг илрүүлжээ.


     Аризонагийн Их Сургуулийн сансар судлаач эрдэмтэн Жюд Боуман: “Их Тэсрэлтийн дараах цаг үеэс дохио хүлээн авч байгаа нь анхны тохиолдол юм”




     Физикчдийн тодорхойлолт ёсоор Их Тэсрэлт болохоос өмнө 180 сая жил сансарт ямар ч гэрэл байхгүй тас харанхуй байсан бөгөөд үүнийг “Харанхуй үе” гэж нэрлэдэг.

 
     Их Тэсрэлтийн дараа ертөнц тэлж, ионжсон плазмын мананцар үүсч аажмаар сэрүүсэн устөрөгчийн идэвхигүй төлвийн атомууд бүрэлдсэн. Улмаар атомууд таталцлын хүчээр нэгдэн шаталт явагдаж од болон хэлбэржсэн хэмээн физикчид тайлбарладаг.  


     Эрдэмтэд энэ удаагийн нээлтээр сансрын “үүрийн гэгээ”-нд хамгийн их ойртсон дүрслэлийг буулгасан гэдэгт итгэлтэй байна.


     Ажиглалт судалгаанд Австралийн баруун хэсэгт суурилуулсан  “Эжс” хэмээх спестометр, CSIRO Мурчисон Радио зэрэг төхөөрөмжийг ашиглажээ. Судалгаанд оролцсон Австралийн астрономич Кэйт Баннистер “Дөнгөж төрсөн нялх оддыг харах маш гайхалтай байлаа. Оддыг дэргэдээс нь харж чадаагүй боловч ул мөрийг нь харж чадлаа” хэмээн “Си Эн Эн”-д өгсөн ярилцлагадаа дурьджээ. 


     Оддын дохиог хүлээн авахын тулд 12 жилийн турш судалгаа хийснээр энэ үр дүнд хүрсэн тухайгаа судалгааны багийнхан дурьдсан байна. Тэд ямартай ч судалгааныхаа гол суурийг босгож чадсан учраас цаашид улам гүнзгийрүүлэн ажиллахаа мэдэгдлээ. Сансар судлалд хэрэглэгдэж буй өнөөгийн телескопууд ертөнцийн өөр өөр цаг хугацааны ойлголтуудад дүйцэхгүй байгаа нь тэдний цаашил улам олон нээлт хийх шаардлага тулгаж байгаа ажээ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.