"Хурд" хамтлагийн "Бүсгүй" тоглолтын БЭЛТГЭЛ АЖИЛ үргэлжилсээр...

2018-03-02 15:03

    Монголын рок попын урлагт 25 жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн "Хурд"хамтлаг тун удахгүй болох эмэгтэйчүүдийн баяраар бүх сайхан бүсгүйчүүддээ "Бүсгүй" тоглолтоороо бэлэг барих гэж буй тухай өмнө нь мэдээлсэн билээ.



 

    Тэгвэл тоглолтын бэлтгэл ажил эд өрнөж байгаа бөгөөд энэ удаагийн "Бүсгүй" тоглолт "Хурд" хамтлаг үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойн анхны тоглолт гэдгээрээ онцлог юм. Тоглолтонд "Хурд" хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх бөгөөд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүд маань уран бүтээлчидтэйгээ хамтран чөлөөтэй дуулж, бүжиглэх боломжтойг энд дуулгахад таатай байна. 

 

    Дашрамд дуулгахад "Бүсгүй" тоглолт үндсэн хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг амплагет буюу банзан гитартай тоглох бол хоёрдугаар хэсэг электро гитартай тоглогдох юм байна. Мөн хүрэлцэн ирсэн бүсгүй бүр гарын бэлэгтэй гэдгийг дуулгая. Тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайт "Мишээл экспо" төвөөс болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

 

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96919196 99139933 дугааруудаар лавлаарай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.