Алт олборлолтын 534 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ хүчинтэй байна

2018-03-02 16:30

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр Алтны холбоо болон энэ салбарт  аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.



 

    Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбараас дангаараа бүрдүүлдэг. Засгийн газраас “Алт-2 хөтөлбөр” баталж, алт олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоос 2,5 хувиар тогтоосон зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гэвч 2017 онд Монголбанкинд 17,5 тонн алт тушаагдаж, улсын төсөвт 49 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

 

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Техник, технологийг сайжруулах замаар алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алтыг Монголбанкинд 100 хувь тушаадаг том зорилт бидний өмнө тулгарч байна. Тиймээс бид хамтарч ажиллах нь чухал байна. Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө эхлэн салбарын хариуцлагын  тогтолцоог сайжруулах, эдийн засаг үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол  өгч ажиллахаа илэрхийлсэн. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж байна гэв. 

 

    Мөн Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  алтны тусгай зөвшөөрөл нийт зөвшөөрлийн 34 хувийг эзэлж байгаа юм.  Нийтдээ 534 тусгай зөвшөөрөл байгаагаас Төв, Сэлэнгэ, Булган, Баянхонгор аймагт хамгийн олон зөвшөөрөл олгогджээ.  Өнөөдрийн байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, алт олборлодог 85 аж ахуй нэгж байна.

 

    Аж ахуй нэгжүүдийг Монголбанкинд алтаа тушаахдаа татвараас зайлсхийж, иргэдийн нэр дээр алт тушааж байгааг шүүмжилсэн юм. Харин аж ахуй нэгжүүдийн төлөөлөл татварын хэмжээ хэт их тул иргэний нэрээр тушааж, үйл ажиллагааныхаа зардлыг олохоос өөр аргагүй байдаг гэдгээ учирлалаа. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.