Булган аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөхдөө зогсохгүй байхыг анхаарууллаа

2018-03-03 10:31

Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул Улаанбаатар-Хөвсгөл, Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчиж буй авто тээврийн хэрэгслүүдийг Булган аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөхдөө зогсохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

 

Булган аймгийн төв зам дагуу шүлхий өвчний голомтууд байгаа учраас автомашинууд тус аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөхдөө цонхоо онгойлгохгүй, шатахуун түлш авахгүй шууд явах ёстой юм.

 

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг ариутган бүртгэлжүүлэх хяналтын 24 цагийн пост Тариалан сумын Намнангийн ар, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Цацын булангийн гүүрэн дээр ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

зочин /64.119.19.30/

2018-03-05 17:26

яасан гарч дуусдаггүй шүлхий вэ.яагаад жил болгон энэ өвчин гараад байдгийн?үүний цаана маш ашигтай бизнэс байдаг юм бишүү???

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.