Мөсний баярын эргэн тойронд...

2018-03-04 11:14

 

 

Хөвсгөл нуурт жил тутам уламжлал болон зохион байгуулагддаг  “Хөх сувд-2018” мөсний баяр өчигдөр эхэлсэн. Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Хөх сувд”  мөсний баярыг 19 дэх жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.

Мөсний баярыг зөвхөн Монголчууд гэлтгүй гадаадынхан сонирхон ирж үздэг. Өнгөрсөн жилийн хувьд 10 мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн байдаг.

Уг баярын үеэр төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулагддагаас гадна мөсөн хотхоноор аялж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөн салхи татуулан давхина. Мөн уугуул нутгийн урчуудын гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхож, өөрт дурсгал болгон хадгалах, дотны хүндээ бэлэглэх зүйлээ худалдан авах боломжтой юм.

Мөсний баярын хоёр дахь өдөр буюу өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөрт: 
•    Жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн
•    Үндэсний хувцастай загварын үзүүлбэр
•    Мөс мөргөлдүүлэх тэмцээн
•    Авто машины уран жолоодлогын үзүүлбэр
•    Мөсөн дээрх буухиа тэмцээн
•    Тахтай морин чарганы уралдаан
•    Хаалтын үйл ажиллагаа
зэрэг тэмцээн уралдаан, арга хэмжээ багтсан аж.  

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.