Өнөөдөр “ХУНТ НУУР”-тай

2018-03-04 11:26

Дэлхийн сонгодог балет, П.И. Чайковскийн алдарт “Хунт нуур”-ыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 04-нд тоглоно.  

 

ҮЙЛ ЯВДАЛ: Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид 2-ын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг.Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг. 

 

       Балетийн чимэг болсон өөр нэг дүр бол хар хун. Түүний ханхүүг өөртөө татсан ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр. Энэ дүрийн хийдэг 32 эргэлт бол бүжигчингээс асар их чадвар шаардсан байдаг. Тиймдээ ч улс орны шилдэг балетчингууд энэ дүрд тоглосон байдаг. Мөн алиалагч, хунгийн дөрвөлийн хэсгийг үзсэн бүхэн биширдэг юм. Дөрвөлийн хэсэгт эмэгтэй хүний турьхан хөл, хунгийн тэр л эрхэмсэг занг маш гоёор гаргасан байдаг билээ. 

 

Энд нэмэхэд, П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичиж байжээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт  энэхүү балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. Харин манай улсын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож, үзэгчдэд хүрсэн байдаг аж. “Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхмийн дээл бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта – Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог. “Хунт нуур” балет хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ. 

 

Харин манай дуурийн тайзнаа  “Хунт нуур” балет 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмеймтр АЖ Б.Жамъяндагвын дэглэлтэээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зирфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар бүтээсэн байдаг.  Ю.Оюунаас хойш Гавьяат жүжигчин, балетчин Ч.Ганчимэг, балетчин Б.Саруул нар үе үеийн хунгууд болон залгамжилж, бүжсээр л байгаа юм. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.