“ОСКАР – 2018” тоон хэлээр

2018-03-05 10:45

     АНУ-ын Лос Анжелос хот дахь Долби театрт дэлхийн кино урлагийн дээд шагнал гардуулах Оскар наадмын 90 дэх удаагийн шалгаруулалт явагдаж байна. Тус наадмын онцлогийг “Форбес” тоон илэрхийллээр жагсаасныг хүргэж байна.




•    Оскарын шууд дамжуулалтын дундуур цацагдах 30 секундын сурталчилгаа цацах өртөг 2,6 сая ам.доллар.
•    Шилдэг зураг авалттай киноны номинацид нэр дэвшсэн “Эндээс гар” /Get out/ кино 4,5 сая ам.доллараар бүтэж 255 сая ам.долларын ашиг олоод байна.


•    Оскарын баримал цомын суурийн диаметр 14,5 см.
•    Оскарын баримал цомын жин 3,8 кг.
•    Оскарын баримал цомын өндөр 34 см.
•    Цомонд 24 каратын алт орсон бөгөөд нэг бүрийн өртгийг 900 ам.доллар гэж тодорхойлжээ.
•    Долби театрын улаан хивсний өргөн 10 м.
•    Улаан хивсний урт 274 м.
•    Улаан хивний өртөг 24700 ам.доллар.
•    “Усны галбир” /The Shape of Water/ кино нэг жилд хамгийн олон буюу 13 удаа нэр дэвшиж байна.


•    Тус наадам 17 дахь удаагаа Долби театрт болж байна. 
•    Одоогоор 19 удаагийн Оскарын наадмыг хөтөлсөн Боб Хоупын амжилтыг эвдсэн хүн байхгүй.


•    “Фокс Сөрчлайт”-аас 20 номинацид нэр дэвшсэн нь энэ жилийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
•    Мерил Стрийпийн 21 удаагийн нэр дэвшсэн үзүүлэлтийг эвдсэн эмэгтэй жужигчин хараахан үгүй. Гурван удаагийн Оскарын эзэн тэрээр энэ жил Стивен Спилбергийн “The Post” киногоор шилдэг эмэгтэй жүжигчинд нэр дэвшжээ. 


•    Энэ жил 24 төрлийн номинациар шалгаруулалт явагдаж байна.
•    Өнгөрсөн жилийн Оскарыг Америк даяар 33 сая хүн үзжээ.
•    Оскарын наадмыг зохион байгуулах зардал дунджаар 44 сая ам.доллар.
•    45 сая ам.долларын өртөг бүхий Сваровский болроор тайзны 162,5 м2 талбайг чимэглэжээ.


•    Амьд ахуй цагтаа киноны шилдэг хөгжимд 51 удаа нэр дэвшсэн амжилтыг Жон Уилиямс тогтоогоод байна. Энэ жил тээрээр “Star Wars: The Last Jadi” киногоор нэр дэвшсэн юм.


•    ABC телевиз энэ жил 52 дахь жилээ Академийн Авардсыг дамжуулж байна.
•    Долби театрт 60 зохицуулагч ажиллаж байна.
•    Дэлхий даяар 225 улс оронд Оскарын 90 дэх удаагийн наадмыг хүлээн авч үзнэ.
•    Жүжигчин Кристофер Пламмер 88 настайдаа нэр дэвшиж буй нь хамгийн өндөр настай нэр дэвшигч болж байна.


•    Энэ жил шилдэг зураг авалттай кинонд 341 киноны санал ирсний есийг шалгаруулан нэр дэвшүүлжээ.
•    “Данкирк” кино шилдэг зураг авалттай кинонд нэр дэвшигчдийн дундаас хамгийн өндөр буюу 525,6 сая ам.долларын ашиг олжээ.


•    Долби театрын Оскарын наадам болж буй танхим 3300 суудалтай.
•    Шалгаруулалтын санал хураалтад Академийн 7258 гишүүн оролцжээ.
•    Захидал харилцааны зардалд 300 мянган ам.доллар зарцуулсан тооцоо гарчээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.