Сири: Зүүн Гутад хоёр долоо хоногт 600 ЭНГИЙН ИРГЭН амиа алджээ 

2018-03-05 12:12
Одоогоор Зүүн Гутад хүмүүнлэгийн тусламж хүргэж чадаагүй байна


    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар өчигдөр /2018.03.04/ утсаар холбогдон ОХУ-ын зүгээс Сирийн засгийн газрын энэ үйл ажиллагааг зогсоохоор ятгах ёстой гэдэгт санал нэгдсэн тухай “Доунин Стрийт” дамжууллаа.



 


    ESA— Энэ байдлыг НҮБ-аас “Хүмүүнлэгийн эсрэг байж боломгүй залхаан цээрлүүлэлт” хэмээн тодорхойлжээ.

 

    НҮБ тус бүс нутагт гал зогсоох шийдвэрийг оролцогч талуудаар гаргуулах оролдлого удаа дараа хийсэн боловч Босогчдын мэдэлд байгаа Зүүн Гутагийн бүс нутагт Сирийн засгийн газраас хийж буй бөмбөгдөлт үргэлжилсний улмаас тус бүс нутгийн иргэд дүрвэж байна.

 

Сирид өдөрт таван цаг ГАЛ ЗОГСООНО

 

    Хоёрдугаар сарын 18-наас хойш тус бүс нутагт хийсэн агаарын дайралтад 600 гаруй энгийн иргэн, тэр дундаа хүүхдүүд амиа алджээ. 

 

    НҮБ Зүүн Гутад хүмүүнлэгийн тусламж хүргэхээр хичээж байгаа ч одоогоор ямар ч амжилт олоогүй тухай “Би Би Си” дамжууллаа.

 

    НҮБ-ын гал зогсоох саналаас гадна Сирийн гол холбоотон ОХУ хэдийгээр тус бүс нутагт өдөрт таван цаг гал зогсоох санал гаргасан хэдий ч одоогоор ямар нэг завсарлага авч чадсангүй.

 

НҮБ: Сирид гал зогсоох 30 хоногийн ажиллагааг эхлүүлнэ 

 

    Энэ байдлыг НҮБ-аас “хүмүүнлэгийн эсрэг байж боломгүй залхаан цээрлүүлэлт” хэмээн тодорхойлжээ. Бүслэлтэд 393 мянга орчим хүн амьдардаг гэсэн тоо баримт бий. Зүүн Гута дахь  хүн ам харьцангуй шигүү суурьшсан бүс нутгаас олон зуун иргэд хорогдох газар хайн бүслэлтийн төв хэсэгт дүрвэж очоод байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Хүмүүнлэгийн байгууллагууд энгийн иргэдийг онилсон дайралт хийлээ хэмээн Сирийн засгийн газрыг буруутгаж байгаа боловч тус улсын зүгээс чөлөөлөлт хийхийг оролдож буй гэх тайлбар өгчээ.

 

    Зарим эх сурвалж Сирийн засгийн газрын зорилго бол тус бүс нутгийг хоёр хуваахад чиглэж буй хэмээн тодорхойлжээ.  

 

    Дашрамд дурьдахад: Курдийн босогчид орогнодог гэх шалтгаанаар Сирийн хоёд хэсэгт орших Африн хотод Туркийн зүгээс хийж буй дайралтад мөн энгийн иргэд олноор өртсөөр байна. Олон арван мянган иргэн тус хотоос дүрвээд байгаа бөгөөд 5000 орчим хүн ойр орчмын тосгон сууринд толгой хоргодож байгаа талаар НҮБ-ын Хүний эрхийн зохицуулагч мэдээлжээ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /27.123.212.141/

2018-03-06 00:02

amerikchuud uursduu yu ch hamaagui hiij bno busdiig bol zahirna hutsbaa orosuudaas aij ehelj bn

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.