Цэцэг, инээд хоёрт БЯЛУУРСАН тоглолт - “Гэгээ билээ би”

2018-03-06 09:34

А.Түмэн-Өлзий: Ээждээ зориулсан дуугаа дуулах бүртээ УРТ НАСАЛЖ, УДААН ЖАРГААСАЙ гэж залбирдаг

 

 

 

 

Түүний ээж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул нэгэн.

 

Г.Чинболор тэргүүтэй Нийтийн дууны холбооныхон дуучин бүсгүйд хүндэтгэл үзүүлэв. 

 

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын симфони найрал хөгжимчид.

 

СТА Т.Дэлгэрмөрөн "Тэнгэрийн бүсгүй", "Уянга цагаан хуруу" дуунуудаараа бэлэг барив.

 

Т.Дэлгэрмөрөнгийн аав, А.Түмэн-Өлзийгийн ээж нар дунд сургуулийн нэг ангийнхан гэнэ. Тиймээс дуучин бүсгүйн тоглолтыг ангиараа ирж үзжээ. 

 

 МУГЖ Д.Хоролсүрэнгийн дуулснаар олны хүртээл болсон "Үүрд хамт байгаач ээж ээ" дууг тэд хамтран дууллаа.

 

 

 

 

Шинэ уран бүтээл "Гэрэлт насны хань" дуугаа дуулахад түүний нөхөр н.Амарсанаа, охин А.Нандин-Эрдэнэ нар цэцгийн баглаа тэвэрсээр тайзнаа гарч ирсэн юм.

 

"Гурван бүдүүн"-ий Шагай энд хурсан бүсгүйчүүдэд "Гуч гарсан бүсгүй" дуугаараа бэлэг барив.

 

"Лорд"-ынхон амьд хөгжмийн амтыг мэдрүүлэн, алдарт "Алтанзул"-аар үзэгчдийг доргиов.

 

Лорд хамтлагийнхан өөрсдийн хит  "Чи надад хайртай юу" дуугаа үзэгчидтэй хамтран дуулав.

 

Тэд хамтран таван дуу гаргаад байгаа юм.

 

Т.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар "Байна уу" дуугаа дуулж, бүжив.

 

 

 

 

 

Жүжигчин Т.Сөрөлт "Миний гоо марал" дуугаа дуулж байгаа нь.

 

МУАЖ Д.Ухнаа дагалдангаас Ардын жүжигчин болтлоо урлагт зүтгэсэн 57 жилийн түүх бүхий номоо дурсгав.

 

Тэрээр Монголын мянга мянган аавуудад зориулан "Аавдаа" дуугаараа бэлэг барилаа. Ингэхдээ "Охиноо сайн явааг аав минь тэнгэрээс хараад баярлаж байгаа биз ээ" хэмээн нулимстай дурсамжаа хуваалцсан юм.

 

Өвөрмонголын хөгжмийн зохиолч Насангийн "Шар мөрөн гол" дууг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучидтай хамтран дуулав.

 

 

 

 

А.Түмэн-Өлзийгийн ээж, найзуудын хамтаар охиндоо цэцгийн баглаагаар бэлэг барилаа.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.