Дөрвөн охин тутмын нэг нь НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙХДАА гэрлэдэг

2018-03-06 17:24
Насанд хүрээгүй охидын гэрлэлтийн тоо ерөнхий үзүүлэлтээр багассан ч зарим улс оронд нэмэгджээ


    Сүүлийн арван жилд 25 сая охиныг насанд хүрээгүй байхдаа гэрлэх эрсдлээс хамгаалсан хэмээн ЮНИСЕФ мэдэгдлээ.



 

    ESA— Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дэлхий дахины улс орнуудын удирдлагуудад 2030 он гэхэд насанд хүрээгүй охидыг гэрлүүлэх явдлыг бүрмөсөн таслан зогсоохыг НҮБ-аас уриаллаа. 

 

    Арван жилийн өмнө дэлхийн хэмжээнд дөрвөн охин тутмын нэг нь 18 нас хүрээгүй байхдаа гэрлэдэг байсан бол энэ тоо таван охин тутамд нэг болж буурчээ. Ялангуяа Өмнөд Азид энэ тоо эрс багассан байна.  Тухайлбал Энэтхэгт охидын боловсролд түлхүү анхаарч, хуулийн мэдлэг олгох болсноор энэ тохиолдол эрс багассан тухай ЮНИСЕФ-ийн тайланд дурьджээ.

 

    Насанд хүрээгүй охидын гэрлэлтийн тоо ерөнхий үзүүлэлтээр багассан хэдий ч зарим улс оронд нэмэгдсэн тухай таагүй мэдээг тус тайланд дурьдагдсан байна. Тодруулбал Африкийн Сахараас урагш орших улсуудад энэ тоо арван жилийн өмнө таван охин тутамд нэг байсан бол гурван охин тутмын нэг болж өсчээ. Энэ нь тухайн бүс нутгийн улсуудын хүн амаа өсгөх шаардлагаас урган гарсан нөлөө гэж үзжээ.

 

    Африк тивийн хувьд энэ асуудал хамгийн ноцтой хэмжээнд байгаа ч Этиоп улс насанд хүрээгүй охидыг гэрлүүлэх явдлыг гурав дахин бууруулж чадсан байна.

 

    Охидыг хүчээр эрт гэрлүүлэх нь сургууль завсардах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, жирэмсэн үедээ дарамтанд орох, цаашилбал ядуурлын төвшинд нөлөөлж байгааг тус байгууллага тодорхойлжээ. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.