Цагаанхайрханы дунд сургуулийн захиралыг "ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН" үндэслэлээр ажлаас нь ХАЛЖЭЭ

2018-03-07 17:38

 


    Завхан аймгийн Цагаан хайрхан сумын ЕБС-ийн захирал Б.Алтанцэцэгийг тус сургуулийн багш ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, ажлын байрны дарамт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд гаргажээ.




    Б.Алтанцэцэг сургуулийнхаа багш, ажилчдын 42 хувьд нь ажлын байрны дарамт дарамт үзүүлсэн болохыг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос хийсэн шалгалтын явцад тогтоож, түүнд хариуцлага тооцох шаардлагыг 2018 оны хоёрдугаар сарын 14-нд аймгийн Засаг дарга Д.Батсайханд хүргүүлсэн байна. 


    Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн заалт дахь Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу хүргүүлсэн энэхүү шаардлагын хариуд Завхан аймгийн Засаг дарга дээрх арга хэмжээг авчээ. 


    Эргэн сануулахад, Цагаанхайрхан сумын ЕБС-ийн нэр бүхий багш, ажилчдаас тус сургуулийн захирал Б.Алтанцэцэг, болон түүний нөхрийн талаарх гомдлоо ХЭҮК-т хүргүүлэхдээ тулаад байгаа талаар “Эх сурвалж” агентлаг өмнө нь мэдээлж байв. 


    Тухайлбал,  “2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр 11:45 минутын орчим жижүүр багштай үүрэгт ажлаа гүйцэтгэж байтал дотуур байрны багш Р.Баянмөнх /Б.Алтанцэцэгийн нөхөр/ ирээд чанга дуугаар орилон “...Чи Алтанцэцэгийн ажлыг өнөөдөр хүлээж ав. Тэгээд долоо хоногийн дараа үхнэ” гэж айлган сүрдүүлсэн. Удаагүй захирал сургуулиас гарч ирээд “Бүгдээрээ ороод ир” гэж зандраад гадаа байсан сургалтын менежер О, номын санч Э, тогооч О, багш И нарыг өрөөндөө оруулсан. Энд дахиад л Р.Баянмөнх “Чи долоо хоногийн дараа үхнэ, мах цусанд чинь мэдрүүлнэ. Чамайг иднэ” гэж айлган сүрдүүлж, дарамталсан. Тэр бөө юм. Энэ үед Алтанцэцэг нөхрөө “Дуугүй бай” гэсэн чинь “Хол бай” гээд элэг рүү нь өшиглөж унагаасан. Тэгээд сургуулийн тамгыг авч нар руу “Шар ногоон нүүрэн дээр нь дараад өгье. Тэгээд чи захирлын ажлыг хийгээрэй” гээд юм авч шидсэн. Энэ үедээ эхнэр нөхөр хоёулаа согтуу байсан...”, “Б.Алтанцэцэг нь сүүлийн 18 жил захирлаар ажиллаж байна. Өнөөдөр энэ бага сургууль түүний хувийн өмч хөрөнгө, гэр орон болсон. Ажилд авч байгаа хүнээсээ хахууль авдаг. Дургүйгээ хүрвэл дураараа халдаг. Нөхөр Р.Баянмөнх нь согтуугаар ажилчдыг жагсаан зоддог. Ална гэж буу, хутгаар сүрдүүлдэг. Сургууль дээр сургалтын чанарын шалгалт ирэхэд хичээлдээ гайгүй сурагчдыг дээд, доод ангиудаар явуулж, худлаа дүн гаргаж хууран мэхэлдэг...” гэх зэргээр өргөдөл бичсэн талаар “Эх сурвалж” агентлаг мэдээлсэн юм.

 

Аргаа барсан Цагаанхайрханчууд Хүний эрхийн үндэсний комисст хандана

 

 

 

 

 


 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 2 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (2)

Зочин /139.5.218.131/

2018-03-10 19:19

Үнэн мөнийг нь олоогүй байж танил тал нам төлбөр мөнгө харсан хөгийн газар эх сурвалж.mn. Үнэн ялах цагт хаалгаа бариарай. Тэнэг [хориотой үг]нууд

Хариулах 0 1
Зочин /202.55.191.42/

2018-03-09 23:03

Танай мэдээ үнэн бүтэхгүй ээ. Мэдээ байршуулахад төлбөр байдаг ч гэсэн илүү төлсөн эсвэл танил гээд ингэж [хориотой үг]х хэрэг байна уу?

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.