Кактусны өргөс бол түүний навч юм

2018-03-08 13:54


     Хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх "Орд"  үзэсгэлэнгийн танхим 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр. 




    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод нэг өдөр  4 газарт  эмэгтэй уран бүтээлчдийн эмэгтэйчүүд , бүсгүйчүүдэд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байлаа.  Миний хувьд  Хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх "Орд " үзэсгэлэнгийн танхимыг зорьсон юм.  Үүдээр анх ороход  сонирхол татахуйц олон хэсгээс бүрдсэн орчин  намайг угтан авснаар хүүхдийн урлан бүтээх төв доторх бяцхан аялал минь эхэлсэн билээ.
 

 

 

    Амьд ногоон ургамал, өнгө өнгийн цэцэгсийг сайхан вааранд савласан нь бүр ч өнгө нэмсэн харагдах аж. Мэдээж тансаг сайхан үнэр. Бүсгүй хүний, эх хүний дотоод гоо үзэсгэлэнг дүрслэх урлагийн олон төрлөөр илэрхийлсийг  үзэсгэлэнд тавигдсан 90 бүтээлээс харж болохоор байв. Мөн дээрээс нь Монгол түмний хэл бичиг,  хувцас эдлэлийн  соёлыг харуулсан урлан бүтээх төвийн багш, авъяаслаг хүүхдүүд Монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр урлагийн тоглолт сонирхуулж байлаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Мөн урлагийн залуухан салбар болох видео арт ч тавигджээ.  Түүнчлэн гэрэл зургийн үзэсгэлэнг ч сонирхож болохоор байв.  

 

 

 

 

 

    Одоог хүртэл нэг ширхэг ч амьд ургамал тарьж , ургуулж үзээгүй боловч цонхныхоо тавцангаар дүүрэн цэцэг тарина гэсэн гэгээн хүсэл тээж явдаг учир ногоон ургамал,  цэцгийн буланд миний бие  хэсэг саатаж цэцэгчин Л.Дагийсүрэнтэй  ярилцсанаа хүргэж байна. 

 

 

    ESA— Сайн байна уу? Их сайхан цэцгүүд тарьж ургуулжээ. Таны хобби юу? 

 

    — Цэцэг , гадна тохижилт, мод, бүх төрлийн ногоон ургамал тарьж ургуулах, борлуулах, түүнчлэн зөвлөгөө сургалт явуулах сургалт хийдэг гээд харахаар   нэг талаасаа хобби нөгөө талаасаа ажил юм.

 

        ESA— Миний хувьд ганц ч цэцэг тарьж үзээгүй. Тэгсэн хэрнээ хэзээ нэгэн цагт  цэцэг тарина, ургуулна гэж боддог. Над шиг анхлан  сонирхогчдод  зөвлөхөд  ямар ургамал, цэцэг тарихад хамгийн тохиромжтой байдаг вэ?

 

    Их муу байна /инээв/.   Анхлан тарих гэж байгаа ургамал нь нилээд тэсвэртэй ургамал байвал их зүгээр. Үүний дараагаас  орчин нөхцөлдөө тохирсон ургамал сонгох хэрэгтэй. Үлдсэн хамгийн чухал хэсэг нь хүний өөрийн мэдрэмж. Ургамалд гэрэл дутахаар навч нь хэлбэр дүрсээ алдаад сунаад,  унаад эхэлдэг . Харин тэжээл дутахын бол навч нь давжаарааад, жижгэрээд ,цэцэглэхээ болиод эхэлдэг. Ус нь  ихдэх юм бол ялзарна. Ус нь багадах юм бол доороосоо навчнууд нь хатаад дээрээсээ шарлаад унадаг.  Манай орны нөхцөлд шимтгэлээ, халганай,увдал, мөнхрөө, кактус буюу шүүслэг ургамлыг эхлэн сонирхогчид тарихад тэвчээртэй ургамал учраас арай дөхөм байдаг. хүйтний нөхцөлд ургахгүй боловч үхдэггүй , дулаарсны дараа  ургадаг  онцлогтой.

 

    ESA— Цэцэг арчилж эхлэхэд шаардлагатай зүйлсийн талаар зөвлөвөл?

 

    Ус, агаар, дулаан , гэрэл гэсэн дөрвөн зүйл байдаг. Энэ бүгдийг хооронд нь тохируулдаг. 

 

    ESA— Ургамал ургадаг орчин, нөхцөл гэж та дурдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

 

    Хүйтэн сэрүүн, хуурай  нөхцөлд ургадаг ургамал.  Халуун, дулаан ,чийглэг орчинд ургадаг ургамал гэж байна. Сүүдэр газар ургадаг ургамал ч гэж байна. Тэр болгоноос шалтгаалаад цаашдаа ургамал хэрхэн ургахад нөлөөлдөг.  Жишээ нь  цөлийн , усыг өөртөө хуримтлуулаад чийггүй үед бага багаар хэрэглэж өөрийгөө амьдруулдаг ургамлыг өдөр болгон услаад байвал үхдэг.  Сэрүүн газар ургаж амьдардаг ургамлыг цөлд ургуулбал чийг маш их шаардаад амьдрах орчин нь таардаггүй. Гэрэл бага шаарддаг ургамлыг хурц наранд  тавихаар тохиромжгүй.  Гэртээ бол цонхонд тусах нарны элчийг дагуулаад, зөрүүлээд хуурай үед нь шүршээд орчиндоо тохируулаад тарих хэрэгтэй.

 

    ESA— Зарим цэцгийг гэртээ тарьж болдоггүй гэж сонсож байсан. Энэ үнэн үү? 

 

    Фэнг шүйд кактусыг өргөстэй учир гэртээ тарьж болдоггүй гэдэг. Зарим тохиолдолд бүр эсрэгээрээ өргөстэй учир айлд орж ирэх муу зүйлсийг хөөдөг, хаадаг  ч гэж ярьдаг. Миний хувьд унтлагын өрөөндөө  кактус байлгадаггүй харин бусад өрөөнүүддээ тарьж ургуулдаг. Бүр шаардлагатай гэвэл өргөсгүй кактусыг хэрэглэж болно. 

 

    ESA— Цэцэг болон  ургамлыг хэрхэн ангилдаг вэ?

 

    Цөл буюу хуурай газарт ургах ургамлууд , сэрүүн бүсийн ургамал, ширэнгийн ургамал гэж ангилна. харин цэцэгсийг ургалтынх нь байдлаас  модлог , өвслөг, бутлаг гэж ангилдаг. 

 

       ESA— Сүүлийн үед гэрийн эзэгтэй нар гал тогоондоо, гэртээ хүнсний таримал ургамлууд их тарих болсон байна?

 

    Энэ нь  их олон талын ач холбогдолтой. Хүмүүс ургамалд ойртож , эрүүл хоол амтлагч ногоо ургамал хэрэглэх, мөн дээрээс нь хийж байгаа зүйлээсээ таашаал авах гээд  сайн тал их. Жишээ нь саладны навч, бууцай, гааны навч, роззмарриг их тарьдаг болж. Эдгээр ургамлууд нь 45 хоногт болц нь гүйцдэг ургамал учраас жил гаран нэг ургамлыг идэж болно. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    ESA— Цэцэг ногоон ургамыг тарьж ургуулснаар утаа бохирдыг шүүж , цэвэр агаар орчиндоо бий болгохоос гадна, стрес бухимдлыг багасгах,  таны гэрийн интерир дизайнд өнгө үзэмж нэмдэг учир  олон талт ашигтай сонирхол юм . 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.