ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ногдол ашиг тараах шийдвэр гараагүй

2018-03-09 10:54

 


    “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ жил ногдол ашиг тараана гэсэн мэдээлэл цацагдаж буй.Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэвлэлийн албанаас тодруулахад “Ногдол ашиг тараах шийдвэр гараагүй” гэсэн хариулт өгч байна.



 

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 тэрбум орчим хувьцааг Монгол Улсын 970 иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшдэг.Засгийн газар өмнө нь нийт 770 мянган өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутанд амласан мөнгөө өгсөн гэсэн тойм тоо бий.

 


    Засгийн газрын зүгээс иргэд, ААН-үүдийн нэгжүүдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэлийг дахин нягтлах замаар шинэ бүртгэл явуулах ажлыг эхлүүлэх шийдэлд хүрсэн.Энэ дагуу холбогдох бэлтгэл ажлууд өрнөж буй юм.Улмаар шүүхээс “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн  ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэх шийдвэр гарсан билээ. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг эзэмшигч ААН, иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүйгээр оролцдог нь өнөөг хүртэл шүүмжлэл дагуулсан хэвээр байна.

 


    Орон нутаг болон хувийн хэвшлийн хамтарсан өмчит “жижиг” Тавантолгой  ХК сүүлийн 10 жилд цэвэр ашгаа тав дахин ихэсгэж, 150 тэрбум орчим төгрөгийг ногдол ашгаар тараасан байдаг. Харин эсрэгээрээ төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2017 оны байдлаар зургаан жилийн дотор 450 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, 800 тэрбумын өрөнд орсон нь анхаарал татдаг.

 


    Тус компанийн ихэнхи ашиг улс төрийн намуудын сонгуулийн амлалт биелүүлэх чиглэлд зарцуулагдаж, алдарт Чалкогийн өрийг дөрвөн Засгийн газар дамжуулан төлж барагдуулсан түүхтэй.Улмаар сүүлийн хоёр жилд Хөгжлийн банкнаас 2012 онд зээлж байсан  200 сая ам.долларынхаа 150 сая ам.долларыг  нь төлсөн байна. Саяхан  зарим хэвлэлүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 2017 онд 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар онцлон мэдээлээд буй.

 


    Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаас энэ онд ногдол ашиг тараах тухай шийдвэр гаргах эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.Нааштай мэдээлэл нь, Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компанийн засаглалд шилжүүлэх, хувьцааг санхүүгийн зах зээл дээр гаргах чиглэлд тодорхой ажлуудыг хийхээр бэлтгэж байгаа явдал юм.


 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.